Шилдэг уран хатгамалчийг тодруулна

2018-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Уран хатгамалчдын улсын III уралдааныг энэ сарын 22, 23-нд Уран зургийн галерейд зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн уралдааныг БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв,  Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Уралдаан нь соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах өвлүүлэн уламжлуулах, уран хатгамалчдыг дэмжих, тодруулах, охид бүсгүйчүүдийн оюун ухаан, гоо зүй, ур чадвар, хүмүүжилд нь эерэгээр нөлөөлөх зорилготой зохион байгуулж байгаа юм. Уран хатгамалчдын улсын анхдугаар уралдааныг 2005 онд зохион байгуулсан бол II уралдаан 2012 онд болжээ. Харин энэ удаагийн уралдаанд илүү олон урлаач оролцохоороо онцлог аж. Одоогоор 21 аймаг, нийслэлээс шалгарсан 120 гаруй хүн 300 гаруй бүтээлээр оролцохоор бүртгүүлжээ. Урлаачид зүү ороох, задгай буюу хөрөг хатгамал, холимог хатгамал, мартагдаж буй соёлын өвийг сэргээж урласан хатгамал, эсгий ширмэл, зоос ширээний сүлжмэл, зээгт наамал гэсэн төрлөөр өрсөлдөх юм.

“Эгнэшгүй санаа” төвийн тэргүүн З.Цэнгэлсайхан: Уран хатгалам тэвчээрийн урлаг

-Бид уран хатгамалын урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, уламжлан үлдээх зорилготой энэ наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Уран хатгамал бол тэсвэр, тэвчээр, гоо зүйн урлаг. Энэ уралдаан охид бүсгүйчүүд, ээжүүдийн хүсэн хүлээдэг, бүтээлээ сойдог улсын хэмжээний уралдаан болж байгаад талархалтай байна. Өмнөх жилүүдийн уралдаанд хөдөө, орон нутгийн урлаачид оролцох нь ховор байлаа. Тиймээс энэ жил бид орон нутгийн үйлчид рүүгээ илүү анхаарал хандуулсан.

Завхан аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Э.Даваахүү: Манай нутагт уран хатгамал хийдэг үйлчин бүсгүй олон бий

-Манай нутагт уран хатгамал хийдэг үйлчин бүсгүй олон бий. Тэднийхээ бүтээлийг нийтэд сурталчилах зорилготой энэ уралдаанд оролцож байна. Мөн уралдаанд оролцсоноор ур хийцийн хувьд юу хэрэгтэй байна вэ. Хэрхэн зан заншилтайгаа холбох вэ. Орчин үеийн хөгжилтэй яаж холбовол хүмүүсийн сонирхлыг татах бол. Энэ урлагийг зах зээлтэй хэрхэн холбох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна гэж найдаж байна.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг:  Тусгай байр эзэлсэн урлаачийг урамшуулна

-“Эгнэшгүй санаа” төв нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн байгууллага. Бид монголчуудын соёлын өвийг уламжлан хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, гоо зүйн боловсрол олгоход түлхүү анхаарч байна. Энэ жилийн хувьд манай холбооноос уран хатгамалчдын уралдаанд тусгай байр эзэлсэн урлаачийг урамшуулахаар төлөвлөлөө.

Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Ж. Насанжаргал: Гар урлалын чиглэлээр үйл хийдэг 600 хүн байна

-Одоогоор Соёлын өвийн үндэсний төвд гар урлалын чиглэлээр үйл хийдэг 600 гаруй хүн бий. Үүнээс 150 гаруй нь энэ уралдаанд оролцохоор бүртгүүлжээ. Энэ уралдааныг зохион байгуулснаар манай урын сан арвижих, энэ урлагийн тухай хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, цаашлаад түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлахад ахиц гарна гэж харж байна гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

56 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

58 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

4 цаг 48 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

4 цаг 53 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

4 цаг 58 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

5 цаг 3 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

5 цаг 8 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

5 цаг 13 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

15 цаг 12 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

22 цаг 41 мин