БНХАУ-д Элчин сайдаар томилогдсон Т.Бадрал жуух бичгээ гардлаа

2020-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОД

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд  Итгэмжлэх жуух бичгийг нь өчигдөр гардууллаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын үеийн онцгой нөхцөл байдалд Элчин сайдаар томилогдож байна.  Тиймээс хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллахыг хүсье. Тухайлбал, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбаруудад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төслүүдийг ажил хэрэг болгох, идэвхжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаарай. Хоёр орны харилцааг тогтсон урсгалаар нь бус, шинэ эрч хүч, идэвх санаачилгаар хөтөлж, ЭСЯ-ны дипломатуудын ажлын тодорхой хувийг БНХАУ-ын улс төр, эдийн засгийн тухай судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээг тогтмол, прагматикаар хийхэд анхаарлаа хандуулах нь чухал” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

2 цаг 58 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

3 цаг 0 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

6 цаг 50 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

6 цаг 55 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

7 цаг 0 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

7 цаг 5 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

7 цаг 10 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

7 цаг 15 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

17 цаг 14 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Өчигдөр 13 цаг 31 мин