Усан дор ашиглах интернэт төхөөрөмжийг туршиж байна

2020-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Судлаачид усаар дамжуулан мэдээлэл илгээх чадвартай лазер болон лед гэрэлтэй “Aqua-Fi” усан дор интернэт хэрэглэхэд зориулсан системийг туршиж байна. Энэ нь радио, гэрэл, дуут дохионы тусламжтайгаар усны гүнээс мэдээлэл илгээх боломжтой юм байна. Канадын Ватерлоо болон Саудын Арабын технологи, шинжлэх ухааны их сургуулийн судлаачид энэ аргыг бий болгох саналыг дэвшүүлсэн байна. Тиймээс тэд радиогийн wifi сүлжээний долгионоор дамжуулан битүү хамгаалалттай гар утаснаас усанд шумбагчийн агаартай баллонд байрлуулсан төхөөрөмж рүү бичлэг, зураг илгээж чадах усанд шумбагчийг хайжээ.  Түүний илгээсэн мэдээлэл хүрэх газраа очмогц хоёр мэдээлэл агуулсан тоон сан болсныг илэрхийлэх зураг, бичлэгийг лазер, гэрлийн импульс болгож хувиргах жижиг компьютерээр дамждаг байна.

Үүний дараа 20 гаруй метрийн зай болон 10 метрээс багагүй зайд байрлуулсан матриц ледийн гэрэлтэй зайг хамрахын тулд 520 нанометрийн лазерийн тусламжтайгаар дээш нь мэдээллийг илгээдэг аж. Үүнийг нь усан онгоцны доод хэсэгт байрлуулсан төхөөрөмж нь газрын гадаргуу дээр гарч ирсэн мэдээллийг хүлээж авдаг хүлээн авагч нь компьютер юм байна. Энэ төхөөрөмж нь  мэдээллээ шаардлагатай газар нь хиймэл дагуул ашиглан тогтмол дамжуулдаг аж. Харилцаа холбоо, цахим төхөөрөмжийн хувийн нийгэмлэгээс нийтэлсэн судалгаанд усан дор хэрэглэдэг интернэтийн системийн мультмедиа мэдээллийг дамжуулах дээд хурд нь 2.11 mbps бөгөөд мэдээлэл дамжуулах үеэр зарцуулах хугацаа нь 1000 секунд болохыг онцолжээ. Харин “ Хатака” цахим хуудаст “Анх удаа усан дор утасгүй интернэтийг ашиглаж байгаа тохиолдол” гэж бичсэн байна. Судлаачид мэдээлэл хүлээж авах нөхцөл байдлыг сайжруулах болон усанд гэрлийн тархалтын үр дүнд дасан зохицох аргыг хайхын тулд энэ төслийг үргэлжлүүлэх саналыг тавьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.17  ЛХАГВА № 118 (6343)

 

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

4 цаг 48 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

4 цаг 50 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

8 цаг 40 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

8 цаг 45 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

8 цаг 50 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

8 цаг 55 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

9 цаг 0 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

9 цаг 5 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

19 цаг 4 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Өчигдөр 13 цаг 31 мин