Шуурхай: Хөл хориог зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа

2020-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг найм дахь удаагаа хийхэд манай улс мөн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул УОК-ын шийдвэрээр н хөл хориог зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо "Covid-19" халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Мөн 6474 иргэн ажиглалтад байснаас 4950 иргэн ажиглалтаас гарч, 1500 гаруй иргэн тусгаарлах байранд байгаа гэсэн мэдээллийг  Шадар сайд  Ө.Энхтүвшин өгөв.  

Түүнчлэн 3000 гаруй иргэн эх орондоо ирэхээр байсан бол өнөөдөр 11 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ. Гадаад буй иргэдээ татан авах ажиллагааг цаашид байнга зохион байгуулна. Гэхдээ тусгаарлах байрны хангамж, тээврийн хэрэгсэл, нисэх багийн нөөц боломжийг харгалзан үзэж, гадаад буй иргэдээ ээлж дараатай татна гэдгийг онцолж байна. 

 ДЭМБ-ын мэдээгээр, коронавируст халдварын цар тахал 216 улсыг хамарч, таван сая гаруй хүн халдвар авсан бөгөөд 99 мянга 30 хүн амиа алдаад байна. Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоогоод байна. Уг халдвар газарзүйн байрлал,  цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй байна. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

1 цаг 31 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

1 цаг 36 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

1 цаг 41 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

1 цаг 46 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

1 цаг 51 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

1 цаг 56 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

11 цаг 55 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

19 цаг 24 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

20 цаг 15 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

20 цаг 22 мин