Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд

2020-05-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Их Британид төвтэй “Брэнд Файнанс” олон улсын байгууллагаас энэ жилийн хамгийн үнэтэй 500 брэндийг Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсан байна. Дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтыг өнгөрсөн жил тэргүүлсэн  онлайн худалдааны салбарын “Амазон”, техник технологийн  салбарт тэргүүлэгч “Google”,”Apple” компани тэргүүлжээ. Харин   автомашины салбараас энэ жагсаалтын хамгийн үнэтэй, брэнд автомашины эхний 10 байрыг эзэлсэн төмөр хүлгүүдийг танилцуулъя.

1.Mерседес Бенц

Өнгөрсөн жилийн шилдэг 500 брэнд компанийг шалгаруулсан жагсаалтын XI байрт шалгарч байсан аж. Харин энэ жил  65041 сая ам.доллар хүрснээр энэ байраа хадгалж чаджээ. Тодруулбал, 59128 сая ам доллараар үнэлэгдэж байсан энэ машины үнэ өнгөрсөн жилийнхээс 7,8  хувиар өссөн гэсэн үг аж.  Тиймээс салбарынхаа энэ жилийн хамгийн үнэтэй, шилдэг брэнд автомашины жагсаалтын эхний байрыг эзэлжээ.

2.Tоёота

Японы “Tоёота” компани энэ удаа ч бас үнэ цэнээ алдсангүй.  Энэ компанийн автомашинууд салбартаа дээгүүр үнэлэгдэж дэлхийн шилдэг автомашины жагсаалтын II байрт бичигдсэн байна. Харин өндөр үнэтэй брэнд машины жагсаалтын XV байрт 58.076 сая ам.доллараар үнэлэгдсэнээр өнгөрсөн жилээсээ хоёр байраар урагшилсан байна. 

3.Волксваген

Өнгөрсөн жил салбартаа дэлхийн хамгийн үнэтэй брэнд автомашины жагсаалтын V байрт бичигдэж байсан Волксваген машин энэ жил хоёр байр ахиж, эхний гуравт багтжээ. Волфсбургийн энэ компанийн энэ машин 44.897 сая ам.долларын үнэ хүрснээр  дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтын XXV-дугаар байрт орсон байна.

4.BMW

Германы алдарт “BMW” маркийн  машин салбартаа өнгөрсөн жил эзэлсэн байрнаасаа нэгээр хойш ухарч IV байрт бичигджээ.  Харин  дэлхийн брэнд  бүтээгдэхүүний жагсаалтын  XXX байрт орсон байна. Өнгөрсөн жил 40.501 сая ам.доллараар үнэлэгдэж байсан бол энэ жил 40.483 сая ам.доллар хүрч үнэ нь буурчээ.

5.Мицубиши

Энэ автомашины брэнд нь өмнөх мэдээлэлтэй нь харьцуулбал жагсаалтад дээгүүр байр эзэлжээ. Тодруулбал, борлуулах үнэ нь 42.8 хувиар өссөнөөр салбарынхаа үнэтэй шилдэг брэнд машины жагсаалтын 57 дугаар байрнаас 35-д орсон байна. Одоо 37.652  сая ам.доллараар зарагдаж байгаа аж.

6.Порше

“Штутгарт”  компанийн энэ машин шилдэг брэнд автомашины жагсаалтад энэ жил зургаан байр ахиснаар 47 дугаар байрнаас 41-т бичигджээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад борлуулах үнэ нь 15.6 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 29.347 сая. ам доллараас 33.911 сая ам.доллар хүрч үнэ нь өсчээ.

7.Хонда

Японы энэ машин үйлдвэрлэгч компани XV байраар урагшилснаар шилдэг брэнд автомашины жагсаалтын хамгийн их байр ахисан хоёр дахь компани болсон байна. Дэлхийн хамгийн шилдэг брэнд бүтээгдэхүүний жагсаалтын 45-д оржээ. Энэ жил зах зээлд 33.102 сая ам.доллараар үнэлэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 28.6 хувиар үнэ нь өссөн гэсэн үг юм.

8.Хьюндай

“Хьюндай” компани өнгөрсөн жилийн байраа хадгалж үнэтэй шилдэг брэнд автомашины жагсаалтын 82-д бичигдсэн хэвээр байна.  Харин үнэ нь өнгөрсөн жилийнхээс жаахан буурсан аж. Энэ жил 20.148 сая еврогоор зарагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал үнэ нь 2.8 хувиар доошилсон байна.

9.Форд

Энэ зуйван тэмдэгтэй компани бага зэрэг алдагдал хүлээснээр дэлхийн хамгийн үнэтэй машины жагсаалтад хоёр байраар хойшилж,  94 дүгээр байрт бичигджээ.

10.Ниссан

Үнэтэй шилдэг брэндийн автомашины жагсаалтад өмнөх байраа алдаж хойш ухарсан автомашины компанийн нэг нь “Ниссан” компани болжээ.  Энэ удаад борлуулах үнэ нь 4.5 хувиар буюу 17.916 сая ам доллар болсноор  дөрвөн байраар ухарч жагсаалтын 97 байрт орсон байна.  Ингэснээр “Ниссан” компани нь шилдэг 100 машины жагсаалтад багтаж хамгийн сүүлийн байр эзэлсэн компани болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.19  МЯГМАР № 98 (6323)

 

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

1 цаг 0 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

1 цаг 3 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

4 цаг 52 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

4 цаг 57 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

5 цаг 2 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

5 цаг 7 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

5 цаг 12 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

5 цаг 17 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

15 цаг 16 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

22 цаг 45 мин