Covid-19: 40 хоногт гурван сая халдвар нэмэгдэв

2020-05-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Халдварын нөхцөл байдлын мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, сүүлийн 40 хоногт коронавирусын халдварын гурван сая тохиолдол нэмэгджээ. Мөн Монголд тархах нь цаг хугацааны л асуудал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Мэдээллийг тоймлон хүргэе.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл

-Дэлхийн 215 улс, бүс нутагт цар тахал дэгдээд байна. Одоогийн байдлаар дэлхий даяар коронавирусын халдварын батлагдсан тохиолдол 3,983,233 хүрлээ. Нийт 277,041 хүн Covid-19 өвчнөөр нас барж, 1,3 сая гаруй хүн эдгэрсэн.

Манай улсын хувьд 42 зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэрч дараагийн шатанд шилжсэн. Солонгос улсын иргэний бааранд үйлчлүүлсэн энэ үйл явдалтай холбоотойгоор тус улсад өвчний хоёр дахь давлагаа гарч магадгүй байгааг мэргэжилтнүүд нь зөвлөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 991 хүн байна. Орон нутгийн 11 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 11 их эмч, 371 ажилтан ажиллаж, 4,350 зорчигчдод коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийж, эрүүл мэндийн байдалд нь хяналт тавьсан. Одоогоор коронавирусийн халдвар илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарт ирсэн 156 дуудлагад зөвлөгөө өгсөн. Маск нь өөрөө бохирдолтой, халдвар дамжуулах тараах хүчин зүйл болдог тул иргэд маскаа ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна.

 ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа

-БНСУ-ын Итэвон дүүрэгт халдвар гарсантай холбоотойгоор Сөүл хотын 2,100 гаруй баар цэнгээний газрыг хаах шийдвэр гарсан. Мөн Сингапур улсад 753 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс ес нь тус улсын байнгын оршин суугч, үлдсэн нь цагаач ажилчид байсан. Нийт халдварын тохиолдол 22,000 гаруй тохиолдол болсон.

Япон улсад 114 шинэ тохиолдол бүртгэгдсэний 36 нь Токио хотод бүртгэгдсэн. Тус улсад нийт тохиолдлын тоо 15,700 гаруй байгаагаас эдгэрсэн хүн нь 8,700-д хүрчээ.

Иран улсад нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 106 мянга гаруй бөгөөд нас баралт 6,500 гаруйд хүрсэн.

ОХУ-д өчигдөр 10,800 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Мөн хугацаанд 104 нас баралт шинээр бүртгэгдсэн. 

Герман улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 103 нас баралт шинээр бүртгэгдэж, нас баралтын түвшин нь 4.4 хувь болсон. Мөн халдварын индекс нь 1.1 болж өссөн тул ирэх өдрүүдэд нөхцөл байдлыг сайтар анхааралдаа авах шаардлагатайг мэдээлсэн.  

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа

 -Монгол Улсад 1819 резидент эмч суралцаж байна. Эдгээр резидентийг шаардлагатай үед дайчлан ажиллуулах үүднээс суралцаж буй чиглэлээр нь эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, мэс засал, яаралтай тусламж хэмээн хуваасан.

Мөн сургалт ирэх байгууллагаар, суралцаж буй харьяалал, суралцаж буй дамжаагаар нь болон бага насны хүүхэдтэй буюу жирэмсэн, дайчлан ажиллах боломжгүй резидент эмч нарын судалгааг гаргасан. Бид коронавирусийн халдвар орж ирэхээс өмнө коронавирус, шингэн нөхөх эмчилгээ, амьсгалын замын хам шинж зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлаа хангасан юм. Резидент эмч нарыг Улаанбаатар хотын орох гарах постууд дээр ажиллуулахад судалгааны арга зүй сургалтыг мөн зохион байгуулсан.Түүнчлэн тусгаарлах байранд коронавирусийн халдварын үед хэрхэн ажиллах, сэтгэл зүйн бэлтгэлээ хэрхэн хангах талаар сургалт орсон.

Гуравдугаар сарын 2-ны өдрөөс гадаадаас ирж буй иргэдийг амралтын газар тусгаарлаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл резидент эмч нараа 10 буудал, 9 амралтын газарт ажиллуулаад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар гурван амралт, долоон буудлын тусгаарлан ажиглах байранд буй 560 иргэнд нэг их эмч, 26 резидент эмч ажиллан тусламж үйлчилгээ үзүүлж байна.Тусгаарлалтын байранд ажиллаж буй резидент эмч нарт нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, малгай, бээлий, ариутгал хамгааллын уусмал, дархлааг дэмжих бэлдмэлүүдээр хангаж байгаа. Бусад хувийн байгууллагууд маань ч тусалж байгааг хэлье. УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл ажилласан, ажиллаж байгаа нийт резидент эмч нарт 41 сая 309 мянган төгрөгийн цалинг олгосон. Цаашид үүсэх нөхцөл байдлын талаар тооцож бэлтгэл байдлаа тасралтгүй ханган ажиллаж байна. 

Эх сурвалж: www.polit.mn

 

МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

46 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

51 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

56 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

1 цаг 1 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

1 цаг 6 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

1 цаг 11 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

11 цаг 10 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

18 цаг 39 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

19 цаг 30 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

19 цаг 37 мин