“Загварын ертөнц бол үзэл бодлын минь илэрхийлэл”

2020-04-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Бид энэ удаагийн “Урлан”-даа загвар зохион бүтээгч М.Ганчимэгийг урилаа. Тэрээр сонсголын бэрхшээлтэй ч өөрийн хичээл зүтгэлийн ачаар хүссэн бүх зүйлээ хийж яваа нэгэн. М.Ганчимэг багаасаа зураг зурах дуртай  ихэвчлэн загвар өмсөгчдийг зурдаг  хүүхэд байжээ. Мөн тэрээр 2010 онд X ангиа төгсөөд өөрийн бие даасан “Миний хүсэл” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Энэ үзэсгэлэнгээ гаргасны дараа түүнд Урлах эрдмийн дээд сургуулиас урилга ирсэн байна. Тус сургуульд 2014 онд загвар зохион бүтээгчийн ангид элсэн оржээ. Тэрээр багшийн яриаг шууд ойлгохгүй учраас ангийнхаа хүүхдийн дэвтрээс нөхөж хичээлээ хийдэг байжээ. Мөн түүний мэргэжлийн онцлог нь ур чадвар сайтай байхыг шаарддаг учир түүнд  суралцахад хүндрэлтэй зүйл харьцангуй бага байжээ.

Ур чадварын хичээлдээ сайн байсан болохоор сургуулийн захиргаа болон ангийнхан ангийн багш нь түүнийг их дэмждэг байсан гэлээ. 2016 онд сургуулиа амжилттай төгсөж “Шилмэл загвар” компанид загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан байна. Одоо тэрээр дүүтэйгээ хамтран “Чимэг” гэх брэндээ нээж “RuRu boutique” нэртэй өөрийн гэсэн дэлгүүр ажиллуулж байна. Тэрээр анх дуучин дүүгийнхээ тоглолтын даашинзыг оёж байжээ. М.Ганчимэг бүтээлүүдээ хийхдээ ямар нэгэн хэв маягт баригдахгүй, чөлөөтэй сэтгэн загвараа зохиох дуртай гэв. Мөн өөрийн урландаа үндэсний хэв маягаа хадгалсан загварын дээлүүдийг залуустаа зориулан урладаг байна.

Тэрээр “Манай улс бусад орнуудыг бодоход эртнээс уламжлагдсан өөрийн гэсэн үндэсний хувцастай орон. Дээл хувцсандаа үнэхээр хайртай. Мэдээж дээлийг орчин үеийн болгож оёход анхаарах зүйлс бий. Хамгийн чухал нь зах, товч шилбэгүйгээр дээлийг төсөөлөхийн аргагүй .Тиймээс би өөрийн загварууддаа заавал дээр дурдсан товч, шилбэ гэх мэт дээлийнхээ утгыг хадгалсан зүйлсийг оруулж өгдөг. Мөн материал сонголт чимэглэл хийхдээ маш их ач холбогдол өгдөг. Хүн бүрт яг л өөрт нь зохисон цор ганц дээл урлахыг хичээдэг. Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хуучны хүнд, торгон дээл гэхээс илүү биед эвтэйхэн, хөнгөн дээлэнд дурлах болсон. Манай урлан дээлний өнгө загварт тааруулж чимэглэл оёдогоороо онцлогтой. Загвар зохион бүтээгч хүн ашгийн төлөө биш сайхан бүтээл туурвиж олон хүнийг гоёхын төлөө ажиллавал илүү чухал гэж би боддог. Загварын ертөнц бол миний  амьдрал үзэл бодлын минь илрэл юм” гэлээ. Мөн зочин маань цаашдаа өөрийн брэндийн цар хүрээг тэлж Монголдоо төдийгүй дэлхийд тэргүүлсэн загваруудыг гаргаж загварын шоугаа зохиохыг хүсдэг гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.30  ПҮРЭВ № 85 (6310)

 

МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

3 цаг 20 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

3 цаг 25 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

3 цаг 30 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

3 цаг 35 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

3 цаг 40 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

3 цаг 45 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

13 цаг 44 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

21 цаг 13 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

22 цаг 4 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

22 цаг 11 мин