ҮСХ: Татварын орлого 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ

2020-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУН Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг, үүнээс тусламж нь 1.4 их наяд төгрөг болж, нийт орлогын 93.5 хувийг эзэлж байна.  Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ийнхүү алдагдалтай гарахад урсгал зардал 196.0 тэрбум хөрөнгийн зардал 79.9 тэрбум буюу 2.6 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.Төсвийн орлогын 86 хувь нь татварын орлогоос бүрддэг. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард татварын орлого 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар 70.3 тэрбум төгрөг, бусад татвар төлбөр, хураамжийн орлого 33.5 тэрбум төгрөг, онцгой албан татвар 19.1 тэрбум төгрөгөөр буурчээ. Эх сурвалж: www.polit.mn
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

4 цаг 21 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

4 цаг 23 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

8 цаг 13 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

8 цаг 18 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

8 цаг 23 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

8 цаг 28 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

8 цаг 33 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

8 цаг 38 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

18 цаг 37 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Өчигдөр 13 цаг 31 мин