Гонкурын шагналыг зохиолч Жан Поль Дюбуа хүртэв

2019-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Франц улсын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Гонкурын шагналыг зохиолч Жан-Поль Дюбуа хүртэв. Гонкурын академи өнгөрсөн даваа гаригт франц хэлээр бичсэн 2019 оны утга зохиолын шилдэг бүтээлээр “Хорвоогийн бүх хүн адилхан амьдардаггүй” номыг шалгаруулснаа зарлажээ. 69 настай зохиогч Францдаа уншигчдын хүрээлэл ихтэй нэгэн. Тулузын уугуул тэрээр зохиолчийн гараагаа сурвалжлагчаас эхэлсэн бол шинэ зохиолчийн ажлаа Дюбуа 1984 онд эхэлсэн байна. Мөн “Франц амьдрал” номоороо 2004 онд утга зохиолын өөр нэгэн нэр хүндтэй “Фемины” шагналыг хүртжээ. “Хорвоогийн бүх хүн адилхан амьдардаггүй” ном Дюбуагийн уран бүтээлийн 16 дахь роман аж. Зохиолч Монреалын шоронд орсон гол баатрынхаа намтар түүхийг туулсан амьдралынх нь өмнөх хуудсыг эргүүлэн санан дурсаж байгаагаар өгүүлдэг. Шагнал олгох тухай мэдээг зохиолч Парисын нэгэн кафед байхдаа олж мэджээ. Энэ шагнал түүний хувьд гэнэтийн зүйл байгаагүй хэмээн сэтгүүлчидтэй ярилцахдаа хэлсэн байна. “Өнөө өглөө байсан чигээрээ л үлдэх болно” хэмээн зохиолч BFM телевизийн эфирээр инээмсэглэн өгүүлжээ.   Шагнал хүртэх магадлалтай зохиолчийн нэг   Гонкурын академийн ерөнхийлөгч Бернар Пивогийн тэмдэглэснээр “роман зохиогч Жан-Поль Дюбуагийн уран бүтээл он цагийн шалгуурт нийцэж байгаа” ажээ. Дюбуа бүр эхнээсээ “Шунал” роман нь Францад энэ намрын уран зохиолын бестселлер болсон Бельгийн зохиолч эмэгтэй Амели Нотомбын хамт уг шагналыг хүртэх магадлалтай зохиолчийн нэг байсан. Пивогийн хэлснээр хоёр дахь санал хураалтаар 10 академичийн зургаагийнх нь саналаар ялагч тодорсон ажээ. 100 жилийн дотор дэлхийн олон хямралын дараа шагналын мөнгөн дүн үнэгүйдэж, одоо ердөө 10-хан евро болсон. Гэсэн хэдий ч агуулга нь мөнгөн дүнгээсээ илүү үнэ цэнэтэй.  Энэ шагналыг хүртсэнээр номоо хэвлүүлэх тоо ширхэг эрс нэмэгдэх, уншигчдын эрэлт хэрэгцээ өндөр болох, зохиол бүтээлийг нь өөр бусад хэлэнд орчуулах зэрэг баталгаагаар урьдын адил хангагдана. Өнгөрсөн онд франц хэлээр бичсэн утга зохиолын шилдэг бүтээлээр Николь Матьегийн “Тэдний дараах хүүхдүүд” ном шалгарсан. Энэ ном 400 мянган хувь хэвлэгдэн уншигчдын хүртээл болжээ.   Утга зохиолын “Оскар”   Бусад зохиолчийг дэмжих зорилгоор Францын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналыг ах дүү Эдмон болон Жюль де Гонкур нар үүсгэн бий болгожээ. Уг шагналыг анх 1903 онд “Дайсагнах хүч” роман бичсний учир Жон Антуан хүртэж байжээ. Хэдэн зуун роман уншсаны төлөө 10 хүний бүрэлдэхүүнтэй Гонкурын академийн гишүүд ямар ч урамшуулал шаарддаггүй. Уншсан романы дотроос шилдэг дөрвийг шалгаруулж, дараа нь ялагчийг тодруулдаг. Түүхийн урт хугацааны туршид гарамгай зохиолчдыг олж харсангүй гэх шүүмжлэлийг академи нэг бус удаа хүртэж байсан. Хожим нь академийн ерөнхийлөгч болсон Францын бичиг соёлын сонгодог төлөөлөгч Сидони Габриэль Колетт ч гэсэн энэ шагналыг хүртээгүй билээ. Гэсэн ч академичид сонголт хийхдээ мэргэн байж Марсель Пруст, Морис Дрюон, Андре Мальро гэсэн Францын утга зохиолын манлайлагчдыг шагналын эздээр нэрлэсэн. Гонкурын шагналыг зохиол бүтээлээ франц хэлээр бичдэг зохиолчдод зориулж олгодог. Гэхдээ орос гаралтай Анри Труайя, Эльза Триоле, Ромен Гари (хоёр удаа), Андре Макин нар энэ шагналыг хүртэж байсан билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.8  БААСАН  №222  (6189)  
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

1 цаг 2 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

1 цаг 5 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

4 цаг 54 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

4 цаг 59 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

5 цаг 4 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

5 цаг 9 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

5 цаг 14 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

5 цаг 19 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

15 цаг 18 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

22 цаг 47 мин