Миуччи Прадагийн амьдралын алтан дүрмүүд

2021-05-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Хувцас загварын ертөнцийн домог Миуччи Прадагийн амьдралдаа баримтаж ирсэн зарчмуудыг esquire.ru сайт “Амьдралын дүрэм” булангаараа толилуулсныг орчуулан уншигчдадаа хүргэж байна.

Би панк- өнгөц утгаараа биш, ямар нэг зүйлийг өөрчлөх арга замыг хайхдаа системын эсрэг явдаг.

Би загварын ертөнцөд орж ирэхдээ дэлхийг өөрчлөх бодолтой байсан. Ялангуяа бүсгүйчүүдийн төлөө. Одоог хүртэл бидний эсрэг олон зүйл байна.

Эргэлзээ ба хэлэлцүүлэг бол миний ажилын явц.

Ухаантай эмэгтэй супер тачаангуй, супер нүцгэн байж болно. Тэрээр хүссэнээрээ байж болно.

Тачаангуй харагдана гэдэг нь таны өмсөж байгаа зүйлс биш, таны дотоод мэдрэмж. Хувцас бол зөвхөн гадаад төрхийг өөрчлөхөөс, хувь хүнийг өөрчилж чадахгүй.

Ихэнхдээ би эрчүүдийг жаахан сул дорой, бүсгүйчүүдийг илүү хүчтэй болгох дуртай.

Надад муза байхгүйг бүгд мэддэг.

Би өөрийн амьдралаа ном, киногоор таньж мэдсэн. Би бусад хүнийг уншиж, ажиглаж, сонсож сурсан. Хэрвээ та бусад хүний туршлага, түүхийг мэдэж байгаа бол энэ мэдлэгийг амьдралдаа ашиглаж болно. Хоосон амьдрал бол аймшиг, хүмүүс үүнийг мэдэж байх хэрэгтэй.

Худлаа ухаантай дүр эсгэж байгаагаас илүү үзэн яддаг зүйл надад байхгүй.

Улс төр бол миний сэтгэлийг хөдөлгөдөг олон зүйлсийн нэг. Гэхдээ би чинээлэг загвар зохион бүтээгчийн хувьд улс төр ярихаас татгалздаг. Би баячуудад зориулж эд зүйлс хийдэг тул яаж улс төрч байж болох билээ? Загварын ертөнцийг орхиод, өөр ажил хийдэг болсон үедээ л улс төр ярина даа. Одоохондоо улс төрийг ярьж биш, үйлдлээрээ л үзүүлж явна.

Загварыг- амьдралын хэрэгсэл гэж бодоорой. Энэ бол хийсвэр ажил биш. Миний хувцасыг өмсөөд хүмүүс жаахан ч гэсэн сайхан мэдрэмж авч байвал энэ нь ажлын минь үр дүн юм.

Хэрхэн дэгжин сайхан хувцаслах вэ гэж надаас асуухад би үргэлж “Суралц” гэж хариулдаг. Загвар, кино, урлагийг судла, дараа нь өөрийгөө судла.

Энгийн, бусдын хийж байгаа зүйлд би дургүй. Хүмүүс хар даашинз хийж байвал би улааныг хийнэ. Хүмүүс улааныг хийж байвал би харыг хийнэ.

Би хэзээ ч зураач нартай хамтарч ажиллахыг хүсэж байгаагүй. Миний сайн найзууд байсан ч тэдэнтэй ажиллахаас татгалзаж байсан. Бүгдэд нь 15 жил би үгүй гэж хэлсэн. Миний буруу ч байж магадгүй.

Би бусад хүмүүст оюун ухааныг сонирхолтой болгох зорилго тавьсаар ирсэн.

Хүүхэд байхаас минь надад хөл бөмбөгийг үзэн ядахыг зааж сургасан. Сургуулийн багш нар спорт бол шашинтай адил ард түмнийг мансууруулдаг гэж хэлдэг байлаа. Одоо бол хөл бөмбөг миний насанд бараг байхгүй болсон хөгжил цэнгэл юм.

Би загварт дургүй байх. Гэхдээ би хувцасанд дуртай. Би хэзээ ч загвар зохион бүтээгч болно гэж төлөвлөөгүй, зүгээр л өөрийгөө нээж чадсан.

Бүх юм санаанаас эхлэх ёстой. Хэрвээ би гол санаагаа тодорхой гаргаж чадсан л бол ажлаа дуусгаад гэртээ харьдаг.

Бусад хүмүүс хийсэн байдаг тул би юм хийх нь багассан. Би анхдагч байхыг илүүд үздэг.

Дэлхий их энгийн болж байна.

Прада-г оюунлаг брэнд гэж ярьдаг нь ортой. Гэвч нөгөө талаас энэ нь та нухацтай, уйтгартай гэсэн үг.  Үүнд би дургүй. Ийм тайлбарын дараа би тэнэг шоу хийх дуртай. Тэнэглэлийн хатан хаан байх хэрэгтэй.

Нарийн ажигладаг хүн бүх зүйлийг бүхэлд нь хардаг. Өнгөц хардаг хүн гадаад төрхийг л хардаг.

Гаж муухай зүйлийг судлах нь хөрөнгөтний гоо сайхны үзэл бодлоос хамаагүй сонирхолтой. Яагаад? Яагаад гэвэл гаж муу чанар нь хүний тухай. Хүний хар бараан талыг нээдэг.

Би эмэгтэйчүүдийн дүр төрхөнд илүү анхаардаг. Стиль сонирхдоггүй.

Загвар бол чөлөөлөлтийн эхний түвшингийн нэг.  

Одоо би илүү нээлттэй байхыг хүсч байна. 1990-ээд онд намайг минималист гэж байсан, учир нь тэр үед бид өөрийгөө болон өөрийн санаагаа нууж байсан үе юм.

Хэрвээ хүмүүс халааснаасаа мөнгө гаргаж байгаа бол таны хийж байгаа зүйл тэдэнд чухал гэсэн үг.

Эх сурвалж: Цахим “Зууны мэдээ” www.zms.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

7 цаг 57 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

8 цаг 20 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

8 цаг 25 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

14 цаг 35 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

14 цаг 37 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

18 цаг 27 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

18 цаг 32 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

18 цаг 37 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

18 цаг 42 мин