Венесуэлийн оюутны байранд онлайнаар англи хэл заах санаагаа олсон Андрес Морено

2021-05-11
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Х.ОЮУНБОЛД

Андрес түүний аавын эрхэлдэг ажлын улмаас хүүхэд болон залуу насаа есөн өөр оронд амьдарч өнгөрүүлжээ. Тиймээс түүнд хүмүүстэй ярилцаж харилцах, ажилд олохын тулд англи хэл сурах хэрэгтэй болсноор энэ хэлийг сурахад зориулсан “Open English “ платформыг хийхээр шийдсэн байна. Эхэндээ тэрбээр түүний төслийг сонирхож санхүүжүүлэх хөрөнгө оруулагчийг олж чадаагүй аж. Тиймээс хөрөнгө оруулагч олохоос цөхөрсөн ч өдөр болгон хөрөнгө оруулагч олохоор гардаг байсан аж. Энэ нь ч талаар өнгөрсөнгүй төслөө хэрэгжүүлэхэд хүрэлцэх хангалттай хөрөнгийг олсон байна. Харин өнөөдөр энэ платформ нь 350 сая ам.доллараар үнэлэгддэг, олон оронд 500 мянга гаруй сурагчтай аж. Гэхдээ тэрбээр инженерийн мэргэжлээр зургаан жил суралцсаны дараа түүний хэлснээр  улиг болсон зүйл шиг сонсогдовч бизнес эрхлэхийн тулд суралцахаа больж компаниудад хичээл заалгахын тулд англи хэлний багш нарыг Венесуэл рүү авч явахаар шийджээ. Андрес Морено 2007 онд анх удаа “Skype” ашигласнаар  түүний бүтээсэн платформын загварыг өөрчлөх ёстойг харсан байна. Ингэснээр Латин Америкийн шинээр гарч байгаа дундаж давхаргынханд сүлжээгээр америк багш нараар хичээл заадаг “Open English” платформ бий болжээ. Мексик, АНУ, Аргентин, Колумби улсад 1000 гаруй ажилтантайгаас гадна 10 жилийн хугацаанд 500 мянга гаруй оюутан болон 21 оронд англи хэл заадаг болсныхоо дараа Андрес Морено одоо цагт компаниудад их эрэлттэй байгаа ур чадварт ирээдүйн ажиллах хүчнийг сургаж бэлтгэхээр зорьж байна. Тиймээс олон гэрчилгээтэй зургаан сургуулийг нэгтгэсэн зургаан сургуультай холбогддог “NextU” сургуулийг байгуулжээ. Гэвч түүний эхлүүлсэн бизнес анх удаа дампуурсан байна. Тиймээс  Цахиурын хөндийд хөрөнгө оруулагч хайх ямар ч туршлагагүй, хөрөнгө оруулагч хайсан болон хүлээж байгаагүй гэнэтийн амжилтад хүргэсэн ухуулга сурталчилгаа, илтгэлийг телевизээр хийжээ. Ингэснээр эхний сард 60 мянга гаруй хүн бидэнтэй холбоо барьсан гэж тэрбээр ярьсан байна. Гэхдээ 2013 он хүртэл 18 сар илтгэлээ 120 сая гаруй ам.долларын хөрөнгөтэй болтлоо олон удаа танилцуулжээ. Мөн түүнтэй хийсэн ярилцлагыг сонирхуулъя.

-Та хэрхэн бизнесээ эхлүүлсэн, яагаад Цахиурын хөндийд очих болов?

-Би энэ компаниа  Венесуэлд хоёр өрөөтэй миний оюутны байранд байгуулснаар эхэлсэн. Бид миний орны хажуугаар  компютер тавьсан хэдэн ширээг тавиад тэнд нь хүмүүс сууж, ажилладаг байлаа. Мөн бид тэр жижигхэн өрөөнд 22 ажилтантай болсон. Тэр үед “Open English “ компанид ажиллах ганц ашиг нь бидэнд Алисиа гэдэг хоол сайн хийдэг охин байв. Хүмүүс их сургуулиасаа гэр рүүгээ харих замдаа саатаж, хоол идэж, “Нинтендо Вий” тоглохоос гадна үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан.

 Харин бид долоон сар болсны дараа ихэнх бизнес эрхлэгчдэд тохиолддог шиг мөнгөгүй болов. Тиймээс компаниа хааж, бүх хийсэн ажлаа алдахаас өмнө би Сан Францискод амьдарч байсан найзынхаа хүсэлтийг хүлээн авахаар шийдсэн юм. Тэр надад “Яагаад чи Цахиурын Хөндийд ирэхгүй байгаа юм. Чи зарим хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчтэй танилц” гэж хэлсэн. Тэр үед надад 700 ам.доллар болон “Американ Айрлинес” компанийн хэдэн хувьцаа байсан юм. Мөн их айж байснаа санаж байна. Миний найз гадаа нь буйдантай оюутны байранд амьдардаг байсан. Би ч бас жил гаруй гадаа унтсан. Би өдөр бүр сэрээд надад байсан ганц хослолоо өмсөөд өглөөний цайны үеэр хөрөнгө оруулагчидтай ярихаар явдаг байсан. Мөн би хөрөнгө оруулагч байж болох хүмүүсийг хайхад их сайн болсон. Би тэдэнтэй сууж, компанийнхаа талаар ярьдаг байлаа. Дараа нь тэд надад аажмаар хөрөнгө оруулалт хийж эхэлснээр бид хөрөнгө босгож байлаа.

-Яагаад боловсрол чухал вэ?

-Яагаад гэвэл боловсрол өөрчлөлтийг төлөөлдөг. Бид хэн нэгнийг бүс нутгаас авч явдаг. Тэгээд түүнд хөгжиж дэвшихдээ хэрэглэж болох багаж зэвсгийг өгнө. Энэ нь зөвхөн хувь хүний өөрчлөлт биш түүний гэр бүл, ур чадварынхаа төлөө амьдралдаа шинэ зорилго, амжилтад хүрэхийн тулд хийж байгаа зүйл юм.

-Чиний бодлоор XXI зууны боловсроп ямар байх ёстой вэ?

-Бид анх удаа түүхэнд их өндөр боловсролын үйл явцыг ардчилах боломжтой болж байна гэж боддог. Энэ нь өдөр дуусах үеэр бид биечлэн уулзах, хэлэлцээр хийх зарим зүйлийн талаар миний чамд илгээх аппликейшнийг товшихтой адилгүй. Хэрэв дижитал платформ бол бид хүн төрөлхтөнд холбохын тулд ашиглана. Англи хэлний багш, чамд цахим хуудасны хэрэглээг зааж байгаа мэргэжилтэн байж болно. Гэхдээ оюутнуудтайгаа дэлхийн хамгийн шилдэг авьяасыг авчирах, үүнийгээ хамт байгаа өдрийнхөө ямар ч үед танилцуулж болно. Тиймээс энэ бол одоо олон хүнийг чанартай сайн боловсрол эзэмшүүлэх боломж гэж бодож байна.

-Чи XXI зууны боловсролын саналыг холбох гүүр барих, компаниудын анхаарлыг татахад тэдэнд хэрэгтэй авьяасыг хэрхэн бий болгох вэ?

-Бид одоо ямар мэргэжил моодонд ороод байгааг хайж байна. Мөн компаниуд хайж байгаа хүмүүсийг хайж эрэлхийлэхээс гадна бид одоо хэрэгтэй байга тэр бүх чадварыг эзэмшсэн тэр ажиллах хүчнийг дахин сургах,  сургахад хэмнэлттэй, эдийн засгийн байдлаар зүгээр тусалдаг. Энэ бол “NextU” компанийн бар бодлого бөгөөд бид хоёр эсвэл гурван карьерыг эхэлж байна. Мөн бид 20 гаруй мэргэжлийг санал болгож байна. Энэ нь зургаан сарын дотор таны амьдралыг өөрчлөх багаж хэрэгслийг өгнө.

-Та онлайнаар боловсрол олгохын тулд ямар ашигтай, үр дүнтэй багаж хэрэгсэл санал болгож байна?

-Бидний бодож байгаагаар амжилтад хүрэх боломжтой болохын тулд хүн бүр үүнийгээ өөрөөр тодорхойлдог. Гэхдээ хүн нэг ажилд орох эсвэл ойлголттой болж чадахаас гадна хувийн ажил болдог. Мөн чамд чиний хүссэн амьдралын хэв маягтай байх боломжийг олгоно. Энэ багаж хэрэгслүүд нь үүнийг биелүүлэхэд тусална.

-Яагаад компаниа Миамид байгуулав?

-Цахиурын хөндийд эхний хөрөнгөө босгоод бид олон шалтгааны улмаас Миами руу нүүхээр шийдсэн. Мөн зах зээл өгч эхэлсэн нь латин америкчууд байсан бөгөөд Латин Америк  руу дараа явахын тулд Сан Францискогоос Миами руу нисэх нь толгойны өвчин болж байлаа. Хоёрдугаарт, Латин америкт эрдэм чадлыг ойлгодог хүмүүсийн ихэнх нь Миамид байлаа. Энэ нь Латин Америктай их ойрхон зах зээл байсан ч хөрөнгө оруулагч нар одоо ч гэсэн АНУ гэж үзсээр байна. Өнөөдөр тэр өөрчлөгдсөн. Гэхдээ тухайн үед чамд гол оффис, наад зах нь Миамид байдаггүй байсан бол хөрөнгө босгох их хэцүү байдаг байлаа.

-Онлайнд сайн бүтээгдэхүүн байна гэсэн нь юу гэсэн үг вэ?

-Бидний хувьд амжилтын гол нь хүний нийгмээс салахгүй байх. Технологийг  боловсролын сайн чадвартай холбохын тулд ашиглах, чамд англи хэл заадаг хойд Америкийн нутгийн багш, дижитал маркетингийн мэргэжилтэн байсан ч гэр рүүгээ, Мехико хотод байгаа хүний албан байгууллага, Болив, Перу руу аваачих нь энэ онлайн сургалтыг амжилтад хүргэх түлхүүр болж өгсөн юм.

-Чи “NextU” болон “Open English”-ийн ирээдүйг яаж харж байна вэ. Яагаад  боловсролын салбарт ажилласаар байна вэ?

-Бид амжилттай байх, шинэ мэргэжилтэй болохын тулд өрсөлдөөн болон ур чадварыг хэн нэгэнд өгөх хэрэгтэй болохыг анзаарсан. Магадгүй тухайн бүс нутагт нийгмийн бас нэгэн том зорилгоос гадна үүнийг бага зардлаар, чанартай  үр дүнтэй болгох аргыг хайснаар хөдөлмөрийн зах зээлийг өөрчилж болох юм. Бид одоо миний сэтгэлийг их хөдөлгөж байгаа шинэ салбарт орж байна. Энэ нь хүүхдийн салбар. Сар бүр манай цахим хуудаст боловсролын салбарт шийдэл хайсан 100-150 мянган хүн, өсвөр үеийнхэн бүртгүүлж байна. Гэхдээ тэдний ихэнх нь хүүхэдтэй. Олон жилийн турш бидэнд хэлснээр тэдэнд англи хэлийг америк багш заах нь таалагдана. Тиймээс сүүлийн жилийн турш зөвхөн хэлний сургалтын явуулах сертификаттай болон хэлний уугуул нутгийн багш нартай биш. Мөн хүүхдүүдэд хичээл заах эрхтэй багш нартай “Open English Junior” сургалтыг явуулсан.

-Та нар хичээлээ хэрхэн заадаг талаар их сургууль ямар сургамж жишээ авч болно гэж бодож байна?

-Бид асуудал болон хэрэгцээ шаардлагыг өөр аргаар шийдвэрлэнэ. Уламжлалт их сургууль надад бодлоо бий болгох, асуудлыг шийдвэрлэх ур чадварыг бий болгож өгсөн. Одоо энэ бол намайг ажилд ороход шаардагдахаас өөр шаардлагатай өрсөлдөөнөөс ялгаатай. Хэрэв би ажилтай болохыг хүсч байгаа бол, би гайхалтай гүн ухаантан байж магадгүй юм. Гэхдээ би нэг аппликейшнийг программчлах, цахим хуудас хийхээ мэдэхгүй байвал би ажилтай болж чадахгүй. Мөн “NextU”-ээс надад таалагддаг зүйлийн нэг нь их практик юм. Учир нь чи өнөөдөр сурснаа маргааш ашиглаж болно. Энэ нь их чухал гэж бодож байна.

Эх сурвалж www.polit.mn

 

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

5 цаг 1 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

5 цаг 3 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

8 цаг 53 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

8 цаг 58 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

9 цаг 3 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

9 цаг 8 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

9 цаг 13 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

9 цаг 18 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

19 цаг 17 мин