Допинг илэрсэн гурван бөхийн нэрийг зарлалаа

2020-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр танилцууллаа. Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж "Есдүгээр сарын 8-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас гурван бөхийн шинжилгээний хариуг ирүүлсэн. Эдгээр бөхийн нэрийг танилцуулъя. Нэгт, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн, Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан "Хориглосон жагсаалт 2020"-д орсон S1.1 бүлгийн Тренболон, S4 бүлгийн Мелдониум, S5 бүлгийн Ацетазоламид гэх гурван төрлийн бодис илэрсэн. Мөн найм давж үзүүрлэсэн, Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан S4 бүлгийн Триметазидин хэмээх нэг төрлийн бодис, зургаа давж шөвгөрсөн, улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан S1.1 бүлгийн Норандростерон, S1.1 бүлгийн Дростанолон, S4 бүлгийн Тамоксифен гэх гурван төрлийн бодис илэрсэн" гэж ярилаа.  Журамд заасны дагуу шинжилгээний хариу ирсний дараагаар дээрх гурван бөхөд танилцуулсан.  Тэд бүгд А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн билээ. Ингэснээр Б сорьцыг хийлгэх шаардлагагүй болж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хуулийн дагуу өн

3 цаг 13 мин
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

4 цаг 22 мин
У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

4 цаг 25 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

4 цаг 31 мин
Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

4 цаг 35 мин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Уржигдар 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Уржигдар 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Уржигдар 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Уржигдар 11 цаг 17 мин