С.Дамдиндорж: “Утгын чимэг”-т уралдаад байя гэж бодож байна

2019-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Богино өгүүллэгийн  “Утгын чимэг-22” наадмын эзэн, МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Сольтогтохын Дамдиндоржтой  ярилцлаа. -Богино өгүүллэгийн наадам атал хоёр жил өнжиж байж болдог босго өндөртэй “Утгын чимэг”-т түрүүлсэнд баяр хүргэе.Хэдэн жил бүтээлээ сойж уралдав? -Монголын хүүрнэл зохиолыг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулж буй энэ наадмын  түрүүг хүртсэндээ  маш их баяртай байна.Цаашид өнжилгүй оролцох,  ингэхдээ амжилттай оролцох үүд хаалгаа нээлээ гэж бодож байна. Цаашид  өмнөхөөсөө  илүү бүтээл  туурвих эрч хүч авлаа. -Та яруу найрагч хүн, үргэлжилсэн үгийн төрөлд  хэнийг илүүтэй уншиж ирсэн бэ? -“Ус шиг цэнхэр”, “Нар шингээгүй”, “Саран сургуульд ирсэн нь” зэрэг гайхалтай өгүүллэгүүд бичсэн Пэрэнлэйн Лувсанцэрэн, миний амьдралын их сургууль болсон “Наран тогоруу” гайхамшигт бүтээлийг  туурвисан Сэнгийн Эрдэнэ тэргүүтэй богино өгүүллэгийн нэрт мастеруудаа бишрэн хүндэлж байна. Тэр мундгуудын буянаар би зохиол бүтээлтэй орооцолдож, бичиж туурвиж явна. -Энэ жилийн наадам МЗЭ-ийн 90  ойтой давхцаж байгаагаараа онцлог болох шиг боллоо? -Зохиолчдын байгууллагын маань тэгш ой тохиосон сайхан наадам боллоо. Бас шинэ он гарч байна.  Надад хоёр, найм, есийн тоо ээлтэй байдаг. Тиймдээ ч би 2019 онд МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан, “Утгын чимэг-22” наадамд түрүүлсэн болов уу. Азтай, одтой сайхан наадлаа, их баярлаж байна. -Та өмнө нь хэдэн онд  “Утгын чимэг”-т зодоглож байв? -1999 онд “Чоно тарвагацах” богино өгүүллэгээ “Утгын чимэг”-т  сойж, хоёрдугаар шатны шилдэг есөн бүтээлд үлдэж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа оролцож шилдэгт шалгарлаа. -Таны “Гурван хэмжээс” өгүүллэг  ур хийц, утга агуулгын хувьд тун сонин, шинэлэг бүтээл болсныг судлаач, шүүгчид хэлж байсан. Та бүтээлээрээ  ямар санааг дэвшүүлсэн бэ? -Хүн өдөр тутам ухаажиж байх хэрэгтэй. Хэчнээн ухаантай хүн ч гэлээ   өдөр тутамд  өөр  нэгний алдаанаас суралцаж, боловсорч гэгээрч байх ёстой гэж боддог.  Тиймээс жижиг ч гэлтгүй бусдын алдаа том туршлага, багш болдог гэдгийг хэлэхийг хүссэн. -Ер нь бол та  шүлэг бичихийн зэрэгцээ  үргэлжилсэн үгийн зохиол бичиж, хос морьтой явж ирсэн нэгэн.  “Гайхамшигт өдрүүд”,  “Өдрийн од” буюу өөрийн чинь  хэлсэнчлэн “өндгөн”  өгүүллэгийн  түүвэр /нийт долоон ном/-ээ  уншигчдын хүртээл болгосон санагдана? -Би “Жимсний бөөр” шүлгийн түүврээрээ 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн юм. Түүнээс долоон ном гаргасан. Бас богино өгүүллэгийг ч тэр л үеэс  оролдсон. -“Болор цом”-д та бөхөөр бол хэдэн давчихдаг  найрагч.  Энэ жилийн наадамд яагаад оролцсонгүй вэ?  -“Болор цом”-ын   шалгаруулалтад нь тэнцэж,  сүүлчийн 30 найрагч дотор үлдэж  арав гаруй  жил шүлгээ уншиж явжээ. Ер нь бол цом авах нь биш зохиолч хүн уншигчдадаа бүтээлээ хүргэх хамгийн чухал шүү дээ. Би тийм л бодолтой байдаг. Би хөдөө амьдардаг хүн. Өвөрхангай аймгийн Хархоринд амьдарч, уран бүтээлээ бичиж туурвиж суудаг. Энэ жил “Болор цом” наадам Говьсүмбэр аймагт болсон, дээр нь МЗЭ-ийн 90 жилий ой, “Утгын чимэг” гээд олон үйл явдал боллоо. “Утгын чимэг”-т  бэлдэж бүтээл дээрээ суусан, дээр нь  хот орж ойдоо оролцоё гэж бодсон тул “Болор цом”-д  оръё гэсэнгүй. -Цаашид ямар бүтээлүүд хийх вэ? -Жүжгийн зохиол, шүлэглэсэн роман, хүүхдүүдэд зориулсан номууд  гээд эхлүүлээд бичиж хийж яваа зүйлүүд бий. -Та өмнө нь “Яруу найрагт баяртай гэж  хэлэх болоогүй” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Энэ бодол чинь хэвээрээ  байна уу?  -Хэвээрээ. Тархи, зүрхний дасгал болсон яруу найрагтаа би  баяртай гэж хэлэх болоогүй ээ. - Тэгвэл үзэг, цаас нийлүүлж, бүтээл туурвиж эхэлсэн үе  хэзээ бол? -Монгол хүн сансарт анх ниссэн 1981 онд би долдугаар ангийн сурагч байж зохион бичлэгийн уралдаан  зарлахад нь шүлэг бичээд өгчихөж байлаа.  Анхны шүлэг минь  тэгж мэндэлсэн.Түүнээс хойш бичсээр явна. -Утаатай Улаанбаатараас эртний Хархорин илүү л дээ. Гэхдээ л амжил, амьдралын замаар хот руу ирэх хэрэгцээ, шаардлага гарахгүй байна уу?  -Би Эрээнцавын Нямсүрэн ах шиг Хархориндоо мөнх амьдарч, уран бүтээлээ туурвих байх. Эрхэлдэг ажил маань  та мэдэж байгаа биз дээ, санаанд орсноо цаасан дээр буулгаж суудаг нэг ёсондоо тийм нэг  “мэргэжилтэй”  хүн, түүнийгээ л хийж суудаг. Энд ирснээр юу  өөрчлөгдөх вэ,  ажил алба  ч хаших биш. Хийдэг ажлаа хийж, Хархориндоо байх нь жаргалтай. Эх сурвалж: www.polit.mn
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

47 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 цаг 59 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 цаг 59 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 цаг 59 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

16 цаг 27 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

16 цаг 46 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 53 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09