Х.Болорчулуун: Сангийн яамны тендер шалгаруулдаг дархлагдсан дарга нарыг өөрчлөх хэрэгтэй

2022-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр гишүүдийн олонх нь дэмжихгүй гэсэн кноп дарснаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Тендерийн хуулийн өөрчлөлтэй холбоотойгоор зарим гишүүний байр суурийг хүргэе.

-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Сангийн яаманд тендертэй холбоотой гомдлыг хүлээн авдаггүй, тендерийг үзэмжээр  шалгаруулдаг асуудал компаниудын дунд яригддаг. Судалгаагаар 63 хувь нь үндэслэлтэй гомдол байна гэдэг нь хангалттай. Сангийн яамны дархлагдсан дарга нарыг өөрчлөх хэрэгтэй. Хуулиас давсан журам яриад компаниудын гомдлыг авч хэлэлцдэггүй юм билээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Шинэ зохицуулалт бий болгох ёстой. 2015 оноос хойш 15 их наядын тендер төрөөс зарласан. Үүнээс 2.3 их наяд төгрөгийн тендерийн урьдчилгаа төлбөр, гүйцэтгэлийн баталгааг арилжааны банкуудад татан төвлөрүүлсэн. Энэ бол ямар их хэмжээний дарамтыг аж ахуй нэгжүүдэд үзүүлдэг нь харагдаж байна. Үүнийг өөрчлөх цаг болсон. Даатгалын баталгааны асуудлыг оруулж ирэх ёстой.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хууль хэрэгжсэнээр 66 тэрбум төгрөг "сулрах" юм байна. Манай аймаг Сум хөгжүүлэх сангаас машин авсан боловч эвдэрхий байж таарсан. Нийлүүлсэн компанийн хариуцлагагүйн улмаас иргэд хохирч байна. Дэлхий нийтээр цар тахлын улмаас бараа материалын үнэ маш их өсч буй болохоор компаниуд тендерт орохгүй байна. Орон нутагт санаатай болон санамсаргүйгээр улсын комисст хүлээлгээд өгчихсөн барилга их байдаг. Тэгээд хариуцлага ярих гэхээр компани нь аль хэдийнэ барьцаа хөрөнгөө суллачихдаг ийм байдал руу орох гэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

2 цаг 48 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

3 цаг 11 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

3 цаг 15 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

9 цаг 25 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

9 цаг 28 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

13 цаг 18 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

13 цаг 23 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

13 цаг 28 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

13 цаг 33 мин