Э.Шижир:“Кью Эс Си” компанийн зээлийн үлдэгдлийг Засгийн газар төлөх тогтоол хүчинтэй хэвээрээ

2022-04-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат  “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хэрхэн хувьд авсан болоод тус компанийн авсан Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд лхагва гарагт мэдээлэл хийсэн.

Үүнтэй холбоотойгоор “Кью Эс Си” компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир өнөөдөр /2022.04.08/ хариу тайлбарыг “Үндэсний мэдээллийн төв”-д өглөө. Түүний өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь  хүргэж байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчинд хэвээр байгаа

-Манай компанийн үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээлэл хэвлэлээр их гарлаа. Тиймээс үнэн, зөв мэдээллийг хүргэхээр шийдлээ. “Кью Эс Си компани 2010 оноос Монголд “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэгч буюу аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт, менежментийн үйл ажиллагаа явуулж, олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай компани Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит компанид дээр түшиглэн  гангийн үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ буюу концессийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ гэрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчинд хэвээр байна гэж заасан.

-Уул уурхай, металлургийн цогцолбор, гангийн үйлдвэр байгуулах нь төрийн бодлого, ард түмний хүсэл зорилго юм. Энэ үйл хэргийг хэрэгжүүлэхийн төлөө хөрөнгө оруулалт хийх, төслийн эрсдэлийг үүрэх эрхийг концесийн гэрээгээр манай компани хүлээсэн. Төрөөс төслийн эрсдэлийг үүрэхгүйгээр хувийн эзэмшлийн компанидаа хариуцуулаад хийлгэж байгаа. Концесийн гэрээний хугацаа дуусах 30 жилийн дараа төрд энэ төслийг үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх нь гэрээнийн ач холбогдол юм.

Хөгжлийн банкны зээлийг 2018 онд Засгийн газарт шилжүүлсэн

-Энэ төслийг санхүүжүүлсэн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой худал мэдээлэл их түглээ. “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн ердөө 14 хувийг Хөгжлийн банкнаас авч санхүүжүүлсэн. Хөгжлийн банкнаас нийт 133 тэрбум төгрөг тухайн үед валютаар авч байсан. Огт төлөөгүй гэж ярьсан. Бид зээлийн төлбөрт 88.5 тэрбумыг төлсөн. Үлдэгдэл 191 тэрбум төгрөг гэж шүүхийн шийдвэрээр гарсан. Үүнээс 80 тэрбум төгрөгийг ханшийн алдагдал эзэлж байна. Зээлийг Төмөртэйн стратегийн орд руу чиглэсэн төмөр зам, тээвэр, ложистикийн иж бүрэн цогцолбор барих төсөлд зарцуулсан. Энэ төслийг олон байгууллага ирж шалгасны дүнд 2015 онд улсын комисс хүлээж авсан. Тиймээс зээлийг бид зориулалтын дагуу ашигласан.

-Харин одоо зээлийг яагаад төлөөгүй талаар мэдээлэл өгье. Энэ төсөл 2018 оныг хүртэл хэвийн төлөлттэй явж байсан. Гэтэл 2018 оны нэгдүгээр сарын 04-нд Засгийн газар тогтоол гаргаад Хөгжлийн банкны зээлийг 2017 оноор тасалбар болгоод Засгийн газарт шилжүүлээд энэ зээл хэнд хамааралтай гэдгийг тодорхойгүй болгосон. Тогтоол гарсны дараа 2018 онд бид зээлээ хэвийн үргэлжүүлэн төлөөд явмаар байна, Засгийн газарт шилжүүлсэн тогтоолоо хүчингүй болгоод өгөөч ээ гэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Бид шүүхэд ялагдсан учир энэ зээл Засгийн газарт хамааралтай хэвээр байгаа. Гэвч 2020 онд улсын прокуророос манай компанийг шүүхэд өгөхөд бид төлөөд явъя гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл Хөгжлийн банк нэхэмжлэгчээр явахгүй мөртлөө хэлэлцээрийг зогсоож байсан. Улсын дээд шүүхээс энэ зээлээ манай компанийг төл гэсэн шийдвэрийг гаргасан. Гэхдээ Засгийн газарт шилжсэн тогтоол нь хэвээрээ байгаа. “Кью Эс Си  компани энэ зээлийг Засгийн газарт шилжүүлсэн хэвээрээ шийдвэрлээд явах боломжтойг мэдээлсэн. Мөн тогтоолыг хүчингүй болгоод Хөгжлийн банкны зээлээ төлөөд явах боломжтойг ч мэдэгдсэн. Үүнд Хөгжлийн банк ямар нэгэн шийдэл гаргахгүйгээр таван жил боллоо.

-Концесийн гэрээн дээр зургаан заалт байдаг. Хандгайт, Төмөртэй төмөр зам төсөл 2014 оноос амжилттай хэрэгжээд 2015 оны арванхоёрдугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Олон удаагийн шалгалтаар төрийн өмчит төмөр замын компани нь суурь бүтэцгүй байгаа тул суурь бүтэцтэй болгох хэрэгтэй гэсэн. Тиймээс барих, ашиглах, шилжүүлэх зорилготой төслийг Засгийн газраас шилжүүлэх болгож өөрчилсөн. Төслийн хэрэгжилт амжилттай явж байсан боловч 2017 оноос олон шалгалт тасралтгүй үргэлжилсэн. Хөгжлийн банк ирж шалгасан.

Ү.Амарбат худал мэдээлэл тараасан учир шүүхэд өгнө

-Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат олон худал мэдэгдлийг хийлээ. Нэгдүгээрт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хөрөнгө оруулалт хийсэн гэсэн хоосон бичилт хийсэн гэж тэр мэдэгдсэн. Манай компани тус үйлдвэрт 60 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Хоёрдугаарт, концессийн гэрээнд улсад нэг ч төгрөг төлөөгүй, үнэгүй олж авсан гэж ярьсан. Гэтэл манай компани 63.8 тэрбум төгрөгийг концесийн гэрээнд төлж байгаа.

Гуравдугаарт, найман жилийн хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа гэсэн. Манай компани 20 гаруй төслийг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь борлуулалтын орлого болоод улсад төлөх татвар 10 дахин нэмэгдсэн.

Дөрөвдүгээрт, концессийн төрөл өөрчилж болдоггүй, хуулиар хориотой гэж хэлсэн. Гэвч хуулийн дагуу хоёр талын өөрчлөлт орсон.

Тавдугаарт, Хөгжлийн банк нэг төмөр замыг хоёр удаа санхүүжүүлсэн тохиолдол байхгүй. Ингэх боломжгүй.

Зургадугаарт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 3357 биш 1457 ажилтантай. Мөн манай ажилчдын дундаж цалин 782 мянган төгрөг биш 1.7 сая төгрөг авдаг.

Долдугаарт, “Кью Эс Си” компанийг хувийн хэвшил биш гэсэн. Манай компанид төрийн оролцоо байхгүй.

Наймдугаарт, Монголбанкнаас 600 тэрбумын зээл авсан гэж мэдэгдсэн. Монголбанк зээл олгодоггүй. Манай гаргасан өрийн бичгийг эзэмшиж байсан тохиолдол бий. Үүнийг хуулийн байгууллага олон удаа шалгасан. Асуудлыг шийдвэрлээд дууссан.

Есдүгээрт, 40 тэрбумаар төмөр зам барьсан гэж гүтгэсэн. Ийм том төмөр зам, бүтээн  байгуулалтыг 40 тэрбумаар хийх боломжгүй.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн гэх Ү.Амарбат Хөгжлийн банкныхаа зээлийг ярихгүй яагаад бусад концессийн гэрээ, үйл ажиллагааны талаар мэдэгдэл хийгээд байгаа юм. Концессийн гэрээ бол Хөгжлийн банкны хариуцах асуудал биш. Хариуцдаг, хянадаг тусдаа байгууллага бий. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүйгээр 20 гаруй хяналт, шалгалтыг хийсэн. Тиймээс энэ олон гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл өгсөн Ү.Амарбатыг шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдээлж байна. Хөгжлийн банк үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа компанийг шалгаж, үйл ажиллагаа, орлогыг нь зогсоож, дансийг нь хаадаг ямар байгууллага юм бэ. Компанийн хэвийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр шалгаж болдоггүй юм уу. Сүүлийн хоёр жилийн хугацаанд компанийн дансыг хаагаад борлуулалтыг нь зогсоосон. Бид саадгүйгээр шалгуулж байхад харилцагч байгууллагын төлбөр тооцоог саатуулах, гадаад валют орох урсгалыг хааж шалгах хэрэг байсан уу. Энэ бол буруу.

Эх сурвалж:www.polit.mn

Зочин
Төмөртэй-Хандгайтын төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Зам, тээврийн сайд М.Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн захирал Д.Батжавхлан болон холбогдох албаны хүмүүс оролцож нээж нэг их сүрчигнэцгээж байсандаа. Хуйвалдан луйвардагчид байсан байнадаа.
Ахмад настан
Дархан-Сэлэнгийн бүс нутагт Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу “Кью Эс Си” компани Эдийн засгийн хөгжлийн яамтай Концессын гэрээ байгуулж, тээврийн асуудлыг шийдвэрлэх дэд төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт баригдах шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэхээр энэхүү төмөр замыг барина. За ийм л юм амлаж Хөгжлийн банкнаас зээл авсандаа. Тэгээд тэр үйлдэр хаана байна. Төмрийн хүдэр гэдэг манай орны маш чухал баялгийг л түүхийгээр нь зөөж зарж идлээдээ Сахлынхан. Тэхэд Солонгос гаднаас төирийн хүдэр худалдан авч Ган ширэмний үйлдвэр байгуулж хөгжсөн юм. Казакстан манайхаас хамаагүй их төмрийн хүдрийн нөөцтэй ч гадагш гаргадаггүй юм. тэгээд боддоо,
Хуй тебе Шунахай хувалзнууд
Монгол
Нөгөө концессоор аваал ширэм ган хайлуулах үйлдвэр байгуулаал мандуулаад өгнө гэсэн хаана байна. Байхгүй л байна. Ийм байж юун их юм хийсэн гээд байгаа юм. өөрсдийнхөө төлөө лих юм хийсэн байх Хайран боломжийг олон жил алдлаадаа.
Дарханы иргэн
Энэ компани концессоор аваад ажилтангуудыг цомхотгохгүй гэсэн цохотгоод Солонгос явахад чинь тусалья гээд манай орны анхны ган хайлуулагчид мэргэжилтэнгүүдийг хөөж явуулсан. Энэ концессоор энэ комданий хэдэн луйварчид төмрийни хүдэр гаргаж баяжсан монголд ашиг өгөөгүй гэж үзэж байна. Концессийг яаралттай цуцлаж гарсан алдагдлөөр төлбөр тавь Тэгээд Үйлдвэр дээр нь хуучин ажилчид дарханыхныг цуглуулаад яриул яаж өөрсөдддөө ашигтай, ард иргэд улсад хохиролтой ажиллаж ирсэнийг хэлээд өгнө. Эдний дарга нар нэг их өндөр цалинтай юуч хийдэггүй харгалзагч нар харин ган хайлуулагч залуучуудад маш муу цалин өгдөг гэсэн.
Энэ чинь харин тун ойлгомжтой тайлбар байна. Хувийн хэвшил том бүтээн байгуулалт хийдэг. Зоригтой, зүрхтэй залуусаа мохошгүй АЖЛАА ХИЙ Л ДЭЭ
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

2 цаг 34 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

2 цаг 57 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

3 цаг 1 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

9 цаг 12 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

9 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

13 цаг 4 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

13 цаг 9 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

13 цаг 14 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

13 цаг 19 мин