Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотойгоор иргэн бүрд хөдөлмөрийн хөлсийг 36 сараар тооцож нөхөн олговор өгнө

2022-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Баасан гарагийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ашиглалтад оруулах хугацаа, нөлөөллийн бүсэд амьдарч байгаа айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох зэрэг асуудлаар асуулгын хариуг сонсч байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн тендерт China CAMC Engineering Co.,Ltd болон Shanghai Constuction Croup хамтарсан консерциум шалгарсан. Тус компани барилга угсралтын ажлыг 2022 онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. 61 сарын хугацаанд барьж дуусган, шинээр усан сан үүсгэж, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Хөрөнгө оруулалтын хувьд БНХАУ-аас нэг тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих төсөл хөтөлбөрийн жагсаалтад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг оруулсан. Төслийн нийт өртөг 271.4 сая ам.доллар болно.

БНХАУ-ын ЭКСИМ банкны зүгээс Эрчим хүчний яаманд хандаж зээлийн үнийг дүн 250 сая ам.доллароос дээш тул зээлийн тусгайлсан хэлэлцээрийн Төрийн зөвлөлийн хурлаар батлуулах шаардлагатай болохыг мэдэгдсэн. Төрийн зөвлөлийн хурал нь ойролцоогоор нэг жил орчмын хугацаа зарцуулдаг тул Монголын талаас шалтгаалахгүйгээр хойшлохоор байна.

Улсын тусгай хэрэгцээнд авсан 28 мянган га газрын 9871 га газарт шинээр усан сан үүсэх бөгөөд энэхүү газар нутагт амьдарч буй 270 өрх төслийн нөлөөлөлд өртөхөөр байгааг тогтоосон. Үүнд Увс аймгийн Өмнөговь сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 125 өрх, Баян-Өлгий аймгийн Баян-Уул сумын нутаг Ховд голын баруун захаар амьдарч буй 145 өрх, нийт 84 байрлалд байгаа 264 иж бүрдэл түүх соёлын түүх дурсгалын тус тус нүүлгэн шилжүүлэх судалгаа хийгдсэн. Үүнд шаардлагатай төсвийг 2022-2015 оны улсын төсөвт суулгахаар төлөвлөсөн.

Энэ онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилтийг улсын төсөвт тусгасан. Төслийн нөлөөлөлд автах иргэдийн дийлэнх нь газраа өмчлөн аваагүй нь одоо мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн дагуу нөхөн олговор олгоход хүндрэл учруулж байна. Иймд нөлөөлөлд автаж буй 270 өрхөд 2022-2024 онуудад иргэн бүрд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар тооцсонтой тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

10 цаг 56 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

11 цаг 19 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

11 цаг 24 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

17 цаг 34 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

17 цаг 36 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

21 цаг 26 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

21 цаг 31 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

21 цаг 36 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

21 цаг 41 мин