Хоёр яам “эзэнгүй” хоёр сар өнгөрлөө

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэнхим хоёр хоосон суудалтайгаар хоёр сарыг үдлээ. 90 хоноход долоо хоног дутуу байна. Уг нь Засгийн газар энэ онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах эрхээ  парламентаас аваад буй. Хугацааг жаахан хөөж харвал УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шийдвэрлэсэн. Гэтэл намрын чуулганаар эцэслэсэн атал хаврын чуулган эхэлчихээд байхад хариуцсан сайдгүй л сууна.

Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам болон дөрвөн агентлагийг байгуулахад 41.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар   яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан юм. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яам долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой. Цахим хөгжил, харилцаа холбооны яам зургаан газар, найман хэлтэстэй,  87 орон тоотой байхаар болов. Мөн ТНБД-аар Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилж,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхланд удирдуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар УИХ-ын гишүүн, өөрсдийн хариуцсан яамнаас гадна давхар хавсран гүйцэтгэж байгаа яам гээд гурван “давхар” дээлтэй болсон. Ингэж харвал хоёр сайд үндсэн яамд дээрээ очих, чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд суух, Засгийн газарт асуудлаа танилцуулах, орон нутаг ажиллах  гээд ачаалал ихтэй байх нь лавтай. Гэвч өнгөрсөн хоёр сарын хугацаанд шинэ яамдын үйл ажиллагаа тасалдсаныг сөрөг хүчин хөндөж, сайд нарыг яаралтай томилохыг шаардаад байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа “Засгийн газар Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл сайдыг нь томилсонгүй. Мөн хоёр өөр яамны сайд хавсарч үйл ажиллагаа явуулах нь хангалтгүй.

Яамдын сайдыг томилж, хурдан ажилдаа орохгүй бол Монгол Улсын хөгжилд хүнд бэрхшээл тулгарч байна. Эдийн засаг, хөгжлийн яам ажлаа бүрэн хийж байх ёстой. Засгийн газар УИХ-ын хоёр гишүүнийг сайд болгох гээд зориудаар томилохгүй байна. МАН эсвэл боловсон хүчингүй болчихсон юм уу. Уг нь УИХ-ын гишүүн заавал сайд хийх шаардлагагүй. Тиймээс МАН сайдынхаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ шинээр байгуулах яамны сайд нар “давхар” дээлтэй байна гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон дөрвөн сайд нь “давхар” дээлтэй байх зохицуулалттай учраас дээрх хоёр яамны сайдыг гаднаас томилох уу эсвэл Үндсэн хуульдаа “гар хүрч”, УИХ-ын гишүүдээс сонгох уу гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 59 (6791)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

7 цаг 33 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

7 цаг 56 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

8 цаг 1 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

14 цаг 11 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

14 цаг 13 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

18 цаг 3 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

18 цаг 8 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

18 цаг 13 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

18 цаг 18 мин