Оршин суух зөвшөөрөл сунгана хэмээн гадаадын иргэнээс дөрвөн сая төгрөг авчээ

2022-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газар болон албан хаагчдын нэрийг ашиглан “Виз гаргана”, “Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгана” гэх нэрийдлээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан залилан мэхлэх үйлдлүүд цөөнгүй гарч байна. Тухайлбал, Иргэн Т нь байгууллагын албан хаагчийн нэрийг ашиглан, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө хэмээн гадаадын иргэнээс дөрвөн сая төгрөг авсныг хяналт шалгалтаар илрүүлсэн. Тухайн иргэнийг хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхээс 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

Тус байгууллагаас 2021 онд халагдсан иргэн Э нь байгууллагын нэр барьж 7.2 сая төгрөг бусдаас авахыг завдсаныг илрүүлж, 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүллээ.

Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь энэ мэт худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна. Цаашид манай байгууллагаас үйлчилгээ авахын тулд бусдаар дамжуулж, зуучлуулахгүйгээр шууд хандах, мөн мэдээллийн лавлах 1800-1882, 5 орны хэлний сонголт бүхий immigration.gov.mn цахим хуудаснаас зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсье.

Эх сурвалж: www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

6 цаг 40 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

7 цаг 3 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

7 цаг 7 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

13 цаг 18 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

13 цаг 20 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

17 цаг 10 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

17 цаг 15 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

17 цаг 20 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

17 цаг 25 мин