“Сетунари”-гийн сүлжээг мэдэх үү, С.Энхболд сайд аа?!

2022-03-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Эрүүл мэндийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг “Сетунари” ХХК нь өөрсдийгөө “Дэвшилтэт лабораторийн урвалж, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмнүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш орон даяар өргөжин тэлж, тусгай үйлчилгээ болох нийлүүлэлт, суурилуулалт, суурилуулалтын дараах засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж, дагалдах бодис болон урвалж бодисуудаар хангаж ажилласан. Бидний зөвлөгөө, төсөл боловсруулалт, ложистик нь багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацааг бүрэн хангадаг бөгөөд илүү сайн ажиллах боломжийг бий болгодог” гэж танилцуулдаг.

Энэ хүрээндээ өнгөрсөн хугацаанд улсын эмнэлэг, аймгийн эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн 600 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан гэжээ. Үүнд:

-Клиник хими, иммунологи, гематологи, шээсний шинжилгээ, цус бүлэгнэлт, PCR, эдийн оношлогоо, молекул оношлогооны тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн урвалжууд;

-Дүрс оношлогооны тоног төхөөрөмжүүд;

-Лабораторийн бүх төрлийн тоног төхөөрөмж;

-Эрчимт эмчилгээ болон мэс заслын тоног төхөөрөмж;

-HBV, HCV-ийн эмчилгээнд зориулсан эмнүүд;

-Чихрийн шижин, холестерин, глюкоз, гемоглобин тодорхойлох түргэвчилсэн оношлуур;

-Гоо сайхны тариур, имплантууд;

-Лабораторын тавилга сэлтийг нийлүүлдэг гэсэн байна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын tender.cov.mn албан ёсны сайтад “Сетунари” ХХК-ийн оролцсон 303 тендерийн жагсаалт бүртгэлтэй байна.  Бүгдэд нь шалгарсан үг биш. Гэхдээ “но”-тойгоор шалгарсан тендер нэлээдгүй байдаг ажээ.

Ийн “Сетунари” ХХК нь эрүүл мэндийн салбарт ханган нийлүүлэх ажлыг 2008 оноос хойш хийж байгаа юм. Гэвч тус компани хийгээд түүний охин болон хамаарал бүхий компаниуд төрийн, төслийн тендерүүдэд шударгаар оролцож чаддаг уу?!

Энэ компанитай холбоотой өргөдөл, гомдол яагаад тасардаггүй вэ?!

Ер нь бол “Сетунари”-гийн сүлжээний талаар ЭЦА, АТГ-аас гадна ЭМЯ, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн удирдлагууд анхаарах ёстой.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэддэг үү. Эсвэл өөрөө холбоотой болчихсон уу?!

Түүхийг нь харвал “Сетунари” ХХК /РД: 5189845/ нь 2008 оны нэгдүгээр сарын 3-нд байгуулагджээ. Энэ компани Бясалгал иогийн дамжаа хичээллүүлэх, гадаад худалдаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж , ханган нийлүүлэх, импортлох , Гадаад худалдаа эрхлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэх, импортлох гэсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүсгэн байгуулагч нь Дуламсүрэнгийн Энхтуяа. 2021 оны аравдугаар сарын 11-нд “Сетунари” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт орж гүйцэтгэх захирлаар Товуудоржийн Мөнхбаясгаланг томилсон байна.

“Сетунари” нь “Транс континентал” ХХК /РД:6103405/ -ийн хувьцааг эзэмшдэг. Тус компанийг 2016 оны есдүгээр сарын 1-нд байгуулсан. Автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Хаяг нь Улаанбаатар, Баянзүрх, нэгдүгээр хороо, 12 хороолол, 21, 43 тоот. Гүйцэтгэх захирлыг нь Борхүүгийн Баасанхүү гэдэг. Өмнө нь Батхишигтийн Нямдорж байж байгаад 2021 оны аравдугаар сарын 12-нд бүртгэлдээ өөрчлөлт оруулсан.

“Транс континентал” ХХК нь “АКШОБИ” /5688167/ ХХК-ийн хувь эзэмшигч нь юм. “АКШОБИ” ХХК нь 2013 оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан. Аялал жуулчлал, Автомашины худалдаа, Соёл, урлагын арга хэмжээ зохион байгуулах, Гадаад худалдаа, Барилгын материалын худалдаа, Барилгын тоног төхөөрөмжийн худалдаа, Автомашины худалдаа, Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нэгдүгээр хороо, 12 дугаар хороолол, 21, 5-43 тоотод хаягтай. Ерөнхий захирлаар нь Дуламсүрэнгийн Энхтуяа ажилладаг.

“Сетунари” нь бас “Анлимитед интеллиженс” ХХК/РД: 6103383/-ийн хувьцааг эзэмшдэг. 2016 оны есдүгээр сарын 1-нд байгуулсан. Улаанбаатар, Баянзүрх, нэгдүгээр хороо, 12 хороолол, 21, 43 тоот гэсэн хаягтай. Захирлаар нь Дуламсүрэнгийн Энхтуяа ажиллаж байсан. 2021 оны аравдугаар сарын 12-ны өөрчлөлтөөр Дэмбэрэлийн Ариунзаяаг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн. “Анлимитед интеллиженс” ХХК нь Зар, сурталчилгаа хийх, Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, Бизнес, маркетингийн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“Сетунари” нь “Магнуссентурион констракшн” ХХК /РД:5934273/-ийн хувьцааг эзэмшдэг. 2015 оны хоёрдугаар сарын 15-нд байгуулсан. Улаанбаатар, Сүхбаатар, нэгдүгээр хороо, UBH центр таван давхар гэсэн хаягтай. Гүйцэтгэх захирлаар нь Ванганжилийн Гантулга ажилладаг. Тус компани Өргөх байгууламж угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ, Барилга угсралтын ажил, Гадаад худалдаа, 0.4-10кВ-н цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ, интерьер, экстрьер, дизайн хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Товчхондоо, “Сетунари”-гийн барилгын компани гэхэд болно. Ухвал анхаарал татсан олон факт гарч ирнэ.

Түүнчлэн “Сетунари”-ийг үүсгэн байгуулагч Дуламсүрэнгийн Энхтуяагийн нэр дээр “Буянт-Оношлогоо” ХХК /2672049/ байдаг. Энэ компанийг 2006 оны хоёрдугаар сарын 24-нд байгуулжээ. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн тавдугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө 79, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Гадаад худалдаа, Шүдний холимог үзлэг, оношлогоо, НАСЗ, Зүрх судасны оношилгоо,   Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ зүрхний ЭКГ, эхо оношилгоо, уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ зүрхний ЭКГ, эхо оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Үүнээс гадна “Сетунари”-гийн салшгүй нэг хэсэг болдог “Бонавита” /5934346/ ХХК гэж бий. Лаборатори гэдгээр нь олон нийт, салбарынхан маш сайн мэднэ дээ. Энэ компанийг 2015 оны хоёрдугаар сарын 25-нд Дамбын Сэрж байгуулж байжээ. Хаяг нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Нэгдүгээр хороо, UBH центрийн тавдугаар давхарт байдаг. Харин 2020 оны зургадугаар сарын 30-наас Д.Сэрж гүйцэтгэх удирдлагыг Онгиогийн Дэмбэрэлд шилжүүлсэн байна.

Үргэлжлэл бий...

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 51 (6783)

"Өдрийн сонин" -  2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 045 (6918)

"Өнөөдөр" сонин - 2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 049 (7351)

 

 

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

12 цаг 19 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

12 цаг 23 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

12 цаг 30 мин
Хүчирхийлэл, шийтгэл хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй

Дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"

22 цаг 22 мин
Б.Ариунсайхан: Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

22 цаг 27 мин
Г.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баян-бүр

22 цаг 32 мин
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга бо

22 цаг 37 мин
АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй.

22 цаг 42 мин
“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бо

22 цаг 47 мин
Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

22 цаг 52 мин