АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

2024-05-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БОЛД

 

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй. Үүнийг тогтолцоо өөрчлөгдөж, “тоо” нэмсэнтэй холбож ойлгож болно. Эдгээр өөрчлөлтийг УИХ-аар баталсны дараахнаас л улс төрийн намууд, нам намын фракцууд, хувь улстөрчид судалгаа руу хошуураад эхэлсэн. Тэд намаа, фракцаа, өөрийгөө хаахнуур “давхиж” явна вэ гэдгийг үзэх гэж тал бүрээс нь судлуулж байгаа аж. “Том 13 тойрогт хэн хэн нэр дэвшвэл боломжтой байна вэ”, “Жагсаалтад хэн хэнийг бичвэл сонгогчдод таалагдах вэ” гэх мэтээр нарийвчилсан, тоймчилсон судалгаа тоймгүй олон гарчээ. Ёстой л ёоз ёозоор нь судалгаа хийлгэх болжээ. Тэр үйл ажиллагаа нь одоо ч дуусаагүй аж.

Уг нь Сонгуулийн төв байгууллагаас судалгааг хориглодог. Гэхдээ энэ нь олон нийтэд мэдээлэхтэй холбоо ой. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир "Хуульд зааснаар шинэ оны эхнээс зарим төрлийн хязгаарлалтууд хэрэгжиж эхэлсэн. Харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар торгох заалттай" гэж анхааруулсан. Харин улс төрийн нам, тэдний фракц, улстөрчдийн зүгээс хийлгэж буй судалгаанууд үүнд хамаагүй бололтой юм. Учир нь байсгээд л аль нэг нам нь "Бид ялахаар судалгааны дүн гарлаа" гэсэн албан бус мэдээллийг тараасаар байна.

Тэгвэл АН-ын саяхны нэгэн судалгаа тус намын гишүүдийн анхаарлыг нэлээд татаад байна. Сонгууль болоход хоёр сар, нэр дэвшигчид тодроход ганцхан сарын хугацаа үлдсэн үед судалгаа бүр асар үнэ цэнэтэй гэсэн үг. Яг л ийм хүлээлтээр хийлгэсэн бололтой нэгэн судалгааны дүнгийн талаар тус намынхан ойрын үед хоорондоо шивэр авир ярьцгааж байна. Яасан гэвэл, тэр судалгааных нь “...АН-ын топ лидерүүд хэн бэ” гэсэн асуултын дүнд Лу.Гантөмөр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Б.Хурц, Ц.Уянга, Н.Амаржин, Д.Амартүвшин нар тэргүүлж гарч ирсэн байна. Магадгүй, дээрх хүмүүс хэвлэл, олон нийтийн сүлжээгээр хамгийн идэвхтэй ярьж, яригдаж байдагтай холбоотой бололтой. Харин үүнд АН-д олон жил явж, тэр хэрээрээ тус намын толгой улстөрчдийн эгнээнд явсан хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 87 (7331)

 

АНамын жинхэнэ лидрүүд. Ёстой мундаг. Олон түмэн сонгогч нар минь харж ав мэдэж бай.
Үнэн байх шүү!!!
Улсын циркийн хувьчлал ба циркийн урлагийн хувь заяа

Цирк хэмээх нэр, томьёог Я.Цэвэл гуайн Монгол хэлний товч тайлбар толь бичигт

37 мин
Арга эвийг нь олбол бүтэхгүй ажил гэж байдаггүй

Доржийн Дамдинжав гэдэг эрхмийг би аль эртнээс танина. Жи

37 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа болон манай ул

42 мин
М.Дагва: Зохистой харьцааг хүчтэй ярихгүй бол бүхнийг төрд гэдэг давалгаа явах гээд байна

ШУТИС-ийн багш, QMC компанийн ерөнхий захирал М.Дагватай ярилцав.

47 мин
Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”

Эрдэнэтийн Овоо уул нь Орхон аймагт, Орхон С

52 мин
Ж.Сүхбаатар: Нууцын хуулиар тендер явуулсан олон газар байдаг юм билээ

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос өчигдөр ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсголыг эхлүүллээ. 

57 мин
“30 хүүхдийн долоо нь монгол хэл, уран зохиолын багш болно гэдэг”

“Дугаарын зочин”-оор Боловсролын ерөнхий газар болон “Medle” цахим сургуулийн зөвлөх багш Ш.Оюунцэцэгийг урилаа.

1 цаг 2 мин
Нэр дэвшүүлэх ажиллагаа: МАН-ынх “баг”, АН-ынх “бантан” болов уу?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуанлийн дагуу улс төрийн намууд тавдугаар сарын 20-нд

1 цаг 7 мин
Б.Мөнхболорыг “мөргөөд” жагсаалтад орсон ч Х.Тэмүүжинд “түлхүүлээд” тойрогт дэвшжээ

Б.Мөнхболорыг “мөргөөд” жагсаалтад орсон ч Х.Тэмүүжинд “түлхүүлээд” тойрогт дэвшжээ

2 цаг 14 мин
Усны дээд хэмжээний чуулган эхэллээ

Усны асуудлаарх дэлхийн дээд хэмжээний чуулган даваа гараг

13 цаг 32 мин