АН: Х.Баттулга үймүүлж, Н.Алтанхуяг залуусын тархийг угааж байна

2022-01-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Ардчилсан намын  4:11 мэдээллийн цагаар тус намын дэд дарга Б.Гарамгайбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд  дарга Д.Ганбаяр  тэргүүтэй төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

 

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийг дээдлэх санаа хөсөрдлөө

 

 Монгол Улсын бодлогыг хэн нэгэн гадна, дотноос заадаг биш дэлхийн бусад орнуудтай эн тэнцүү харилцдаг биеэ даасан, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах суурь зарчмуудыг бид зарлан тунхагласан. Манай улс Ардчилсан үндсэн хуулиа баталснаар дэлхийтэй ойртсон. Залуус гадагшаа явж сурч боловсорч байна. Энэ бол сайн үр дүн.  Гэхдээ Үндсэн хуулийг дээдлэх гэдгийг сайд, дарга нар буруу ойлгож ирсэн. Хууль дээдлэх  нь Төрийн ордонд залаатай байх, Ерөнхийлөгч болоод тангараг өргөхдөө ашигладаг зүйл биш. Ардчилсан Үндсэн хуультай байна гэдэг УИХ-ын гишүүн болоод тангараг өргөхөд ширээн дээр тавьдаг зүйл ч бас биш. Энэ бол төрийн  өндөр албан тушаалтнууд үйл ажиллагаандаа өдөр бүр мөрдлөг болгож байдаг, ард түмний оюуны үнэт зүйл юм. Үндсэн хууль тогтоогч нь ард түмэн байдаг. Гэтэл манайхан Үндсэн хуулийг дээдлэх санаа хөсөрдөж, дээгүүр нь алхдаг болсон. Сонгогдохын өмнө өөр зүйл яриад, сонгогдож  гарсны дараа хуулиа  үгүйсгэдэг. Үндсэн хуульд төрийн эрх мэдэл харилцан хяналт тэнцвэртэй байна гэдгээр асуудал шийдэгддэггүй. Нэг нам дангаараа ноёлсон үед Үндсэн хуулийн зүйл, заалт тунхаг болж үлддэг юм байна.

Цаашид ардчилсан Үндсэн хуулиар явна гэвэл Үндсэн хуулийн тэнцвэр нь  парламентад суудалтай улс төрийн бодит хүчний харилцаан дээр оршин тогтнодог. Үүний тулд сонгуулийн тогтолцоог эргэж харах ёстой. 1500 хүрэхгүй хүнтэй сум руу зардал гаргаад зам тавьж, хөрөнгө оруулалт хийдэг, УИХ-ын гишүүд тойрогтоо гээд хэдэн тэрбум төгрөгийг хуваарилдаг нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Жалга довны улс төрөөс гарахгүй бол бид урагшаа том алхахгүй. Парламентын гишүүдийн тоог хэн нэгэн тэнгэр харж байгаад тавьдаггүй юм. Энэ нь нийт сонгогчийн төлөөлөх чадвараар хэмжигддэг. 1992 онд Үндсэн хууль тогтоож байсан үеийн  аргачлалаар бодох юм бол парламентын гишүүдийн тоо 120 орчим байх ёстой.

 

Б.Гарамгайбаатар: АН-ын хийсэн бүхнийг үгүйсгэх боллоо

 

 -Ардчилсан нам бодлогын шинжтэй, сөрөг хүчний үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. АН-ын төрд  зүтгэж ирсэн лидерүүдийг гутаан доромжилж буй үйл ажиллагаанд цэг тавих  ёстой. Бид ажлын хэсэг байгуулж ажиллана. Монгол Улсын түүхийн өнгөрсөн 30 гаруй жилд манай намын гишүүдийн санаачилж хийсэн олон ажлыг үгүйсгэж байна. Ингэж болохгүй, түүхийг гуйвуулж болохгүй. Залуу, дунд үеийнхэн түүхээ  үнэн бодитоор нь мэдэх боломж  хязгаарлагдаж байна. Иймд бид  түүхийг үнэнээр нь бичиж иргэдэд хүргэнэ.

 

Д.Ганбаяр: Намын тамга С.Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй

 

 -Ардчилсан Үндсэн хуулиа хэрэгжүүлэх гэж Монгол Улс 30 гаруй жил үзлээ. Алдаа, оноо бий. Монгол Улс нэг нам, нэг хүний удирдлагаар 70 гаруй жил явж ирсний эцэст ардчилсан хувьсгал гарч, ардчилсан Үндсэн хуулиа баталж, монгол хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх  эрх чөлөө баталгаажсан. Үүний төлөө бид явж ирсэн. Энэ бүрхэн үр нөлөөгөө өгсөн. Монгол Улс хоёр хөршөөс хараат бус байсан хугацаанд, үүлэн чөлөөний наранд амжиж Үндсэн хуулиа баталж чадсан нь өнөөдөр Монголын хөгжил бусад улсынхаас илүү, ардчилсан улсыг хөгжүүлэхэд дөхөмтэй байгааг та бүхэн харж байгаа байх. Тухайлбал, Казахстантай харьцуулахад манайд ардчилал түлхүү хөгжсөн. Үндсэн хууль бол төр, иргэдийн хоорондох харилцааг хэрэгжүүлдэг. Гэтэл бодит байдалд хэрэгжихгүй байгаа. Бодит жишээ бол АН-ыг хагалж бутаргаж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үйлдэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн залуу гишүүдийн тархийг угааж, Хууль зүйн байнгын хорооны хурлыг намын асуудал болгож, шүүх засаглалд нөлөөлөх оролдлого хийсэн байдал  бол ноцтой үйлдэл. УИХ-ын гишүүд хуулиа мөрдөх ёстой. Тэгэж чадваас улс хөгжинө. АН цаашид Үндсэн хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дуу хоолойгоо хүргэнэ. Нөгөө талаас дотоод ардчилалтай нам байх болно. Намын тамганы тухайд асуудал шийдвэрлэгдсэн. С.Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй байгаа, УДШ дээрх үйл явц энэ байдлаар шийдвэрлэгдэж явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 10 (6742)

 

Х.Баттулга Үндсэн хууль болоод бусад хуулийн хүрээнд биш мафын арга барилаар ажилдаг нь нэгэн батлагдсан
Зочин
БАТТУЛГА ЕР НЬ ИХ ҮЙМҮҮЛДЭГ ЗОЛИГ ЮМААДАА.АЛТАНХУЯГ Ч УУЛ НЬ МУНДАГ ХҮНДЭЭ ГАНЦХАН ШУНАЛ НЬ ДЭНДЭЭД БАЙДАГ НӨХӨР
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

11 цаг 43 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

12 цаг 7 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

12 цаг 11 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

18 цаг 21 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

18 цаг 23 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

22 цаг 13 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

22 цаг 18 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

22 цаг 23 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

22 цаг 28 мин