Хатуу хөл хорионоос хулгайгаар гарах нь гэмт хэрэг

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Цар тахал дэгдсэнээс хойш бүтэн есөн сарын турш нойр, хоолоо хугаслан зүтгэсэн хүмүүсийн хөдөлмөр нэг л өдөр хэрхэн нурж байгааг  нийтээрээ харлаа.Үүнийг хэсэг хүмүүсийн хариуцлагагүй үйлдэл гэдгийг ч УОК-ын дарга хэлсэн. Тэгвэл коронавирусын халдварын тархалтыг даруйхан хумьж чадахгүй л бол өвсөнд ассан түймэр шиг болдог бэлээхэн жишээг бусад улс орноос харж болно. Тиймээс энэ гашуун туршлагыг давтахгүйн тулд эрсдлийн өмнө хариуцлагатай, ухамсартай байх түүхэн цаг үе Монголчуудын өмнө ирээд байна. Өөрөөр хэлбэл, нэг хүн биш нийтийн эрх ашгийн төлөө одоо л сэрэмжтэй, эв нэгдэлтэй гэдгээ дэлхий нийтэд харуулах боломж юм. Мөн хүн ардын эрүүл мэндийн төлөө ар гэрээ умартан, нойр хоолоо хугаслан зүтгэж байгаа төрийн албан хаагчдын хөдөлмөрийг үгүй хийхгүйн тулд төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүдийг ягштал дагахаас өөр аргагүйг яаж “хэлбэл” ойлгох вэ гэдэг хариуцлагын асуудлыг ч хөндөх шаардлага тулгарлаа.

Мэдэхгүйгээр коронавирусын халдвар авсан иргэнийг буруутгах аргагүй. Гэтэл мэдсэн хэрнээ явсан маршрутаа худал хэлж, нууна гэдэг байж болшгүй. Мэдээллээ нууснаар хугацаа алдаж тэр хэрээр хэдэн хүнийг эрсдэлд оруулж байгааг таах аргагүй. Мөн төр засгаас цах тахлын халдварыг хумьж, хяналтандаа оруулахын тулд улс даяар хатуу хөл хорио тогтоосон. Хүн ардыг эмчлэх, мэдээллээр хангах, ус, дулаан зэрэг зайлшгүй ажиллах шаардлагатай 13 салбараас бусад нь энэ хэдэн хоногт гэртээ үлдэх юм. Гэтэл хар амиа хоохойлж хулгайгаар хотоос гарч нийтээр нь эрсдэлд оруулах тохиолдол сүүлийн ганц хоногт хоёр ч удаа гарлаа. Тэгвэл хатуу чанга хөл хорио тогтоосоор байтал дэглэм зөрчиж хулгайн замаар явж бүхэл бүтэн аймаг, сумыг айдаст автуулж байгаа нь хүчин төгөлдөр үйлчилж буй хууль журмаар гэмт хэрэг юм. Сүүлийн хоёр хоногт Ховд, Хэнтий рүү хулгайгаар явсан тохиолдол хоёр ч гарав. Үүнийг Эрүүгийн хуульд “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” хэмээн заасан.

Мөн бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Тиймээс цаашид санаатайгаар нийтийг эрсдэлд оруулж, худал мэдээлэл тарааж айдаст автуулж байгаа хүмүүст хариуцлага тооцохоос аргагүй. Тэгж байж л цар тахлын тархалтыг хяналтаас алдахгүй, хумих юм.

 

Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Эрүүгийн хууль:

15.6 дугаар зүйл.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.1.хоёр, түүнээс олон хүний эсрэг;

3.2.хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн хууль:

5.13 дугаар зүйл

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 мянган төгрөг, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгоно.

 

Гамшгаас хамгаалах хууль:

52.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.

КОВИД-19 ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

17.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

17.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.17 МЯГМАР № 220 (6445)

 

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

12 цаг 39 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

12 цаг 43 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

12 цаг 49 мин
Хүчирхийлэл, шийтгэл хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй

Дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"

22 цаг 42 мин
Б.Ариунсайхан: Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

22 цаг 47 мин
Г.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баян-бүр

22 цаг 52 мин
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга бо

22 цаг 57 мин
АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй.

23 цаг 2 мин
“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бо

23 цаг 7 мин
Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 12 мин