COVID-19: Хөл хорьсон ч мөрийтэй тоглож, цахим зөрчил нэмэгдэв

2020-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Монгол Улсад COVID-19  халдвар дотоодод дэгдсэн тул тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон билээ. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссоос зөвшөөрсөн 13 байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Мөн  дээрх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Гэвч энэхүү хөл хорионы үеэр цахим орчинд согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлж 60 этгээдийг шалгаж, хариуцлага тооцохоор болжээ.

Мөн хөл хорионы үеэр буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 01.00 цагт Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй цахим тоглоомын газар ажиллуулж, 10 гаруй хүн уг газарт тоглож байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.

Түүнчлэн хөл хорионы үед хүүхдийн тусламжийн 108 утсанд 383 дуудлага иржээ.  Үүнээс зорилтот буюу хяналтад авсан дуудлага 35-ыг хүлээн авч, хүчирхийлэлд өртөж, хохирсон нэг хүүхдийг 108 утасны  шуурхай дуудлагын баг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулжээ. 

Эх сурвалж: www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

2 цаг 49 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

3 цаг 12 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

3 цаг 16 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

9 цаг 27 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

9 цаг 29 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

13 цаг 19 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

13 цаг 24 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

13 цаг 29 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

13 цаг 34 мин