Зөвхөн Байгал нуур төдийгүй Буриадын амралт сувилалд явахын учир

2020-09-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Дамдины ЭНХЭЭ

 

Буриадын тусгай хамгаалалттай бүсийн  түүх 200 гаруй жилийн тэртээгээс эхэлдгийг Орос улсын оршин суугчдаас цөөхөн хүн мэдэх байх. Чухам тэр цаг үест Байгал нуурын эрэг дээр эрдэсжсэн горхи булаг, эмчилгээний шавар зэргээрээ олноо танигдсан “Горячинск” хэмээх сувилал бий болсон аж. Бүс нутгийн өөр нэгэн эрүүлжүүлэн чийрэгжүүлэх төв болох “Аршан” сувилал Улаан-Үдээс зургаан цаг яваад хүрэх Саяны уулсын бэлд, Тункийн хөндийд эдүгээ зуун жил оршсоор байна.

 

Уулс, горхи булаг, буддын сүм хийд

“Аршан” сувилал уулын цэнгэг агаар, байгалийн хосгүй эрдэст усны эмчилгээний шинж чанараараа Кисловодскийн рашаан устай ижил төстэй бөгөөд зуу гаруй жилийн турш жуулчдын сонирхлыг татсан хэвээр байна.

“Аршан” сувилалд бид гол төлөв хоол боловсруулах эрхтний өвчин ходоодны шарх, гастрит, цөсний чулуунаас үүдэлтэй өвчнийг сувилан эмчилдэг. Мөн цусны эргэлтийн өвчин болох зүрх, судас, амьсгалын эрхтний болон шээс ялгаруулах тогтолцоо, мэдрэлийн ядаргаа өвчнийг эмчлэн сувилж байна хэмээн “Байкалкурорт”-ын ерөнхий эмч Тимур Батуев РИА Новости-д  ярилцлага өгөхдөө онцолжээ.

Дан ганц эмчилгээнээс уйдсан хүмүүст зориулж сөнөсөн галт уулын тогоо, хүрхрээ, буддын сүм хийд-дацан үзүүлэх аялал зохион байгуулдаг.

 

Гадаадын жуулчдын сонирхлыг татах зүйл

Үзэсгэлэнт Байгал нуурын эрэг дээр Буриад улсын өөр нэгэн сувилал болох “Горячинск” орших бөгөөд 2020 онд 210 жилийн ойгоо тэмдэглэсэн. “Аршан” сувиллын нэг адил эрдэст ус, эмчилгээний шавар зэргээр алдартай. Сувиллын нэг гол онцлог бол эрдэсжсэн усаар хоол сойх эмчилгээний хөтөлбөр. Чухам энэ эмчилгээ хийлгэхээр “Горячинск”-т Франц, Итали, Герман зэрэг гадаадын улс орноос маш олон жуулчин ирдэг. Эмчилгээний зориулалтаар хоолны ачааллыг бууруулж сойх энэхүү арга барил найруулагч Сильвия Жильман, Тьерри де Лестрад нарын бүтээсэн Францын баримтат киноны гол сэдэв болсон.

Нуруу нугас, үе мөч, арьс, арьсан доорх эс, мэдрэлийн тогтолцоо, амьсгалын эрхтний эмчилгээгээр “Горячинск” дагнадаг. Үүнээс гадна энд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн өвчнийг сайн эмчилдэг.

“Манай эрдэст ус онцгой жорын хоолтой хослон эмэгтэйчүүдийн үргүйдлийг эмчлэх шинж чанартай. “Горячинск”-ийн рашаан усны ачаар манай хөдөө тосгоны маш олон бүсгүй ээж болсон” хэмээн Тимур Батуев бахархав.

“Горячинск” чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх сонирхол татахуйц хөтөлбөртэй. Жишээлбэл, дэргэд орших Байгал нуурын мандлаар усан онгоц, завиар аялж болно. Өвөл нь энд дэлхийн хамгийн том нуурын мөсөн дээгүүр тэшүүрээр гулгаж болно. Сувилалд ирсэн хүмүүст зориулж “Баргузинский”-н үндэсний цэцэрлэгт хүрээлэн, декабристуудын музей, Котокель нуур зэрэг газраар экскурс зохион байгуулдаг.

Ойрын үед “Аршан” болон “Горячинск” сувилалд эмчилгээний шинэ барилга барихаар төлөвлөж байгаа байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.8 МЯГМАР № 173 (6398)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

2 цаг 41 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

3 цаг 4 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

3 цаг 8 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

9 цаг 19 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

9 цаг 21 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

13 цаг 11 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

13 цаг 16 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

13 цаг 21 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

13 цаг 26 мин