Тагнуулын байгууллагаас "TeamViewer"-ээ шинэчлэхийг анхаарууллаа

2020-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"TeamViewer" нь ХБНГУ-ын TeamViewer GmbH компанийн хөгжүүлсэн, компьютер болон мобайл төхөөрөмжид алсын зайнаас хандаж, удирдахад ашиглагддаг программ хангамж бөгөөд Windows, MacOS, Linux, Chrome OS, IOS, Android болон BlackBerry үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой байдаг. Коронавирусын тархалтын улмаас олон байгууллагын ажилтнууд гэрээсээ ажиллаж уг программ хангамжийн хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцээд цагаан малгайтнууд буюу аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн энэ төрлийн системд хийх туршилтын ажил ихэссэн. Улмаар “Praetorian” кибер аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын инженер Windows дээрх TeamViewer-т эмзэг байдал (СVЕ-2020-13699) олж илрүүлжээ.

Өөр хэлбэл тусгай нөөц танигчийг (URI) зөв тохируулаагүйгээс үүдэлтэйгээр оффлайн буюу сүлжээнд холбогдоогүй үед нууц үгийг эвдэх боломж бүрдсэн бөгөөд хортой вебсайт руу зочилсон үед хакер байдлаар ашиглах боломжтой байна.

Одоогоор  халдлага үйлдсэн тохиолдол илрээгүй байгаа ч аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар томоохон засгийн газар, бизнесийн байгууллагууд уг эмзэг байдалд өртөх өндөр эрсдэлтэй, жижиг засгийн газар, аж ахуйн нэгжүүд дунд, энгийн хэрэглэгчид бага түвшний эрсдэлтэй байна.

Хөгжүүлэгч компанийн мэдээлснээр уг эмзэг байдалд Windows TeamViewer 15.8.2 хүртэлх хувилбарууд өртөх ба эмзэг байдлыг арилгасан шинэ хувилбарыг саяхан гаргажээ. Хэрэв та Windows үйлдлийн систем дээр TeamViewer ашигладаг бол 15.8.3-аас хойших хувилбараар шинэчлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

45 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

1 цаг 9 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

1 цаг 13 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

7 цаг 23 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

7 цаг 25 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

11 цаг 15 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

11 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

11 цаг 25 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

11 цаг 30 мин