1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг худалдан авах компани бий юу

2020-09-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Зээлийн хүү өндөр байх хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ их байдаг. Энэ оны долоон сарын байдлаар нийт зээлийн үлдэгдэл 17.3 их наяд төгрөг байна. Үүний  10 хувь буюу 1.7-1.9 их наяд нь чанаргүй зээл эзэлж байна.  Задалбал, 14 их наяд төгрөг нь хэвийн 1.1 их наяд нь хугацаа хэтэрсэн, 1.9  их наяд нь чанаргүйдсэн байна. Чанаргүй зээл өмнөх сараас 24.6 тэрбум, хугацаа хэтэрсэн нь 128.7 тэрбум төгрөгөөр өссөн. Ийм хэмжээгээр банкуудын орлого буурсан гэсэн үг. Сүүлийн 10 жилийн судалгаагаар зээлийн хүү өөрчлөгдөхөд хоёр улирлын дараагаар чанаргүй зээлийн хэмжээнд өөрчлөлт ордог  гэдгийг тодорхойлжээ. Түүнчлэн  банкуудын чанаргүй зээл, иргэдийн  цалин болон хэрэглээний зээл төлөлтийг ковидтой холбоотойгоор хойшлуулсан зэргээс шалтгаалж   арилжааны банкуудын орлого буурч шинээр зээл гаргах, зээлийн шалгуур, нөхцөл байдалд тавих  шаардлага улам чангарч  байгааг жижиг дунд бизнесийнхэн хэлж байна.  Учир нь ковидтой холбоотойгоор  тухайн бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний худалдан авалт эрэлтээс шалтгаалж банк зээл өгөх нь тодорхой.  Эрэлт муу бол зээлийн эргэн төлөлт муудаж чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр банк чанаргүй зээлийн эрсдлийн санд нийт активынхаа  тав орчим хувийг байршуулдаг. Энэ нь зээлийн хүүний зардлыг өсгөдөг гэж болно. Тиймээс  зээлийн эрсдлийн зардлыг бууруулах чиглэлд Төвбанк эрхзүйн хүрээнд  холбогдох 5-7 орчим хуульд өөрчлөлт хийх, банкны засаглалд хяналт тавих, зээлийн мэдээллийн санг өргөжүүлэх,  санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, суурь мэдлэгийг дээшлүүлэх  зэргээр зээлийн хүүг бууруулах стратегиддээ тусгажээ.

Нөгөөтэйгүүр, банкууд  чанаргүй зээлээ төлүүлэх гэж ойролцоогоор 2-4 орчим жилийг зарцуулдаг байна. Түүнээс цааш 10 хүртэл жил болдог аж. Үүнийг бууруулая гэвэл  шүүхийн үйл явцыг богиносгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх  эрх зүйн орчинг сайжруулах  хөшүүрэг  хэрэгтэй байгааг ч мэргэжлийн байгууллага нь онцолдог. Өөрөөр хэлбэл, шүүхийн үйл явцад чанаргүй зээлийн барьцаанд хураасан үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэх, элэгдэж, тоногдох, манаач харуулын зардал гээд олон үргүй зардал банкуудад хий зардал болсоор байдаг байна. Иймээс “Актив удирдлагын тухай” хуулийг УИХ-д өргөн барьсан байна.

 Энэ хууль батлагдвал чанаргүй зээлийг худалдан авах компаниуд байгуулагдах эрх зүйн зохицуулалт үйлчилж эхлэх ач холбогдолтой.  Ингэснээр банкны барьцаанд хураагдсан үл хөдлөх хөрөнгө эргэлтэд орж банкны зээлийн эргэлтийн сан нэмэгдэж зээл олголт нэмэгдэх улмаар хүү ч буурах зэрэг нөлөөлөл үзүүлэх аж. Энэ хууль олон улсад чанаргүй зээлийн хэмжээг бууруулахад шалгарсан арга гэж үздэг юм байна. Тухайлбал, Солонгос улс 2008, 2009 оны дэлхийн эдийн засгийн их хямралын үед ийм хууль гаргаж АУК буюу актив удирдлагын олон компани байгуулагдснаар чанаргүй зээлийн хэмжээг бууруулж чаджээ. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээний нэг томоохон компани нь нийт чанаргүй зээлийг  худалдан авч байсан туршлагыг дурьдаж болно. Харин манайд хууль гарсан ч 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг  бүгдийг нь худалдан авах чадалтай дотоодын компани одоогоор байхгүй. АУК буюу  актив удирдлагын олон компани байгуулагдсанаар хэсэгчлэн худалдан авах гарц байх боломжтой юм. Түүнчлэн төр авах ч боломжгүй.  Мэдээж банк анхны үнэлгээнээс доогуур нөхцлөөр зарж зээлээ чөлөөлүүлэх нь  хохиролтой. Гэхдээ энэ хэвээр байгаад байх нь цаашид улам хохиролтойг бас тооцох шаардлага ч үүснэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.3 ПҮРЭВ № 170 (6395)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

9 цаг 51 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

10 цаг 14 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

10 цаг 18 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

16 цаг 29 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

16 цаг 31 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

20 цаг 21 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

20 цаг 26 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

20 цаг 31 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

20 цаг 36 мин