Иргэдийн төлөөлөгчийг эгүүлэн татдаг болно

2020-08-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийлээ. 

2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.  Ингэхдээ нутгийн удирдлагатай холбоотой хэд хэдэн заалтыг оруулж баталсан байдаг.  Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлэн өөрчлөхөөр болж байгаа юм.  Хэлэлцүүлгийн эхэнд  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан  “Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сард болно. Энэхүү сонгуулийн дараа орон нутгийн удирдлага Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцсэн хуулийн дагуу бүрэлдэх нь чухал. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байна” гэдгийг онцлов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатараар ахлуулан, С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан юм.

 Хуулийн төсөлд орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхийн саналаар эргүүлэн татах зэрэг зохицуулалтыг тусгасан байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Орон нутгийн удирдлагын эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой, оновчтой болгох асуудалд Ажлын хэсэг анхаарч, эргэн харах шаардлагатай  байна.  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцуулахгүйгээр зохицуулсан нь хэр зөв шийдэл байсан бэ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-2016 оны сонгуулиас хойш хуулийн төслийн талаар улс орон даяар үе шаттайгаар хэлэлцүүлэг хийж, бүх шатны байгууллагын саналыг авч, үндэсний чуулган зохион байгуулсан. Иргэдийн зүгээс орон нутагт улстөржилтийг зогсоох хүсэлтийг багагүй тавьсаар ирсэн. Иймд суманд  улс төрийн намаар нэр дэвшүүлэх асуудлыг зогсоох зохицуулалтыг тусгасан гэв.   Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

- Энэ хууль бол орон нутгийн хөгжилтэй шууд холбоотой.  Нэгдүгээрт, Засгийн газрын оролцоо ямар түвшинд байх,  Хоёрдугаарт, Орон нутгийн засаг захиргааны байгууллага, төрийн бусад байгууллагууд хоорондоо ямар уялдаа холбоотой, эрх мэдлийн зааг ялгаа нь ямар байх.   Гуравдугаарт хоорондоо засаглалаа яаж хэрэгжүүлэх гэсэн үндсэн асуудлыг хуулиар зааглах юм.  Өнөөдөр сум, аймаг, дүүргийн засаг дарга нарын эрх мэдэлд ямар ч ялгаа байхгүй. Жишээлбэл, Газар олголтыг дүүргийн, нийслэлийн засаг дарга, яам олгодог. Хот төлөвлөлт, байгуулалтын баталсан газрыг дүүргийн засаг дарга нь өөр газарт олгоод давхацуулсан асуудал гардаг. Хог хаягдлын асуудлыг нийслэл шийдье гэхээр дүүрэг, орон нутгийн Засаг дарга нар аж ахуйн нэгжүүдтэй гэрээний үндсэн дээр хамтарна гэсэн байдаг. Тэгэхээр нийслэлийн Засаг дарга, захирагчийн алба шууд оролцох эрхгүй. Үүнээс болоод асуудлуудаа шийдэж чадахгүй төвлөрөл бий болдог.  Тэгэхээр Засаг дараг, ИТХ-ын дарга нарын эрх мэдлийг хуульд зааж өгөхөөс аргагүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил:

 -Монгол Улс засаг захиргааны нэгж  баг, сум, аймаг гурван шатлалтай. Улаанбаатар хот хороо, дүүрэг, нийслэл гэсэн шатлалтай.  Гэтэл энэ гурван шатлалын аль нь иргэдэд төрийн үйлчилгээг түлхүү хүргэх талаар хууль тогтоомжид зааж өгөөгүй. Үүнээс  болоод иргэд төрийн үйлчилгээг хэнээс авах, хэн хариуцах нь ойлгомжгүй олон жил болсон. Мөн хариуцлагын тогтолцоо ч ойлгомжгүй явж ирсэн гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.13  ПҮРЭВ № 155 (6380)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

25 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

49 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

53 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

7 цаг 3 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

7 цаг 6 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

10 цаг 55 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

11 цаг 0 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

11 цаг 5 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

11 цаг 10 мин