Г.Нэргүй: 17 хоногийн хугацаанд Туул голд 12 хүн унаж эндсэн

2020-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

НОБГ, НБОГ, НЭМГ, НМХГ-ууд хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Баяр наадмын амралтын өдрүүд олон хоног үргэлжилнэ. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр энэ өдрүүдэд байнгын бороотой, аянга буух төлөвтэй байна. Зарим үед салхины хурд 16-17м/секундэд хүрнэ. Нийслэлийн иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарч, цаг агаарын мэдээллийг тогтмол авах хэрэгтэй. Гол уснаас хол байх, хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг анхааруулж байна. Мөн баталгаатай гүүр, гарцаар явахыг зөвлөе.  Гол дагуу есдүгээр сарын 10-н хүртэл завьт эргүүл ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хар усан тохойгоос Нисэхийн эцэс хүртэл 50 орчим км газарт хөдөлгөөнт эргүүлийн аврах анги 105-ын завьт эргүүл, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн онцгой байдлын алба хаагчид Гэр бүл,  хүүхэд залуучуудын газар, цагдаагийн байгууллагатай хамтран эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, гол дагуу хараа хяналтгүй явж байгаа хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч байгаа. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт 10 хүнийг гол усны аюулаас авран хамгаалсан. Богино хугацааны аадар бороонд голын усны түвшин эрс нэмэгдэж, энэ үед хүний амь нас секунд, минутаар хэмжигддэг учраас аврагчид байнга байх хэрэгтэй байна. Нийслэлийн онцгой байдлын 2,046 албан хаагч 56 машинтайгаар бэлэн байдалд ажиллана Өнгөрсөн 14 хоногийн мэдээг харахад 3 настай хүүхэд усанд осолдсон. Тодруулбал, 17 хоногийн хугацаанд Туул голд 12 хүн унаж эндсэн байна. Тиймээс бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, аль болох голоос хол амрахыг онцгойлон анхаарахыг хүсье.  Баярын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-ны 08:00 цагаас 16-ны 08:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Нийслэлийн онцгой байдлын 2,046 албан хаагч 56 машинтайгаар бэлэн байдалд ажиллана. Баяр наадмын өдрүүдэд хөдөө гадаа явж амрахдаа цаг агаарын мэдээллийг байнга авч гол усны аюулаас сэрэмжтэй байхыг хэлье" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

1 цаг 2 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

1 цаг 26 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

1 цаг 30 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

7 цаг 40 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

7 цаг 42 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

11 цаг 32 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

11 цаг 37 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

11 цаг 42 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

11 цаг 47 мин