Хариуцлагатай, зөв, ухаалаг аялацгаая

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Өвөрмөц, давтагдашгүй ёс заншилтай нүүдэлчин Монголчуудын аж амьдрал, ахуй соёлтой танилцаж, үзэсгэлэнт байгалийг нь харан нүдээ баясгахаар 600 мянга орчим жуулчин өнгөрсөн жил Монголд иржээ. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас хөл хорио тогтоож, хилээ хаасантай холбогдуулан дотоодын  560 мянган жуулчин эх орныхоо түүх, байгалийн дурсгалт газраар аялана гэсэн тооцоог БОАЖЯ-наас гаргасан байна. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ, ЦЕГ, Экологийн цагдаагийн алба хамтран  байгальд орчинд ээлтэй, хариуцлагатай, зөв аялахыг уриалсан “Ирлээ-Явлаа-Цэвэр” аяны нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

“Хүй долоон худаг”-т биднийг очиход “Хариуцлагатай аялагч” хэмээх стикер нааж, хогний даавуун уут ардаа өлгөсөн машинууд эгнэн зогссон байлаа. Машинуудын цаад талд “Байгаль хогийн сав биш” хэмээх самбарны урд талд олон өнгийн дэр тавьсан цагаан өнгийн буйдан, ширээ байрлуулжээ. Энэ нь байгаль гэдэг бол бидний гэр, тэгвэл хэн нэгэн энэ буйдан дээрээ суугаад хог хаяхгүй. Яг үүн шиг байгалиа гэр шигээ хайрлаж, хог хаяхгүй байя гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.  Нээлтийн үеэр Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг “Энэ аян нь дархан цаазат газрын аюулгүй байдлыг хангаж, ан амьтан агнахгүй, хог хаяхгүй байгальдаа ээлтэй аялахыг уриалах зорилготой. Хог хаягдал бол байгаль экологийн ноцтой дайсан. Жишээлбэл, цэвэр усны сав 100 гаруй жил, архины шил 200 гаруй жил байгальд  шингэхгүй, хөрсийг бохирдуулсаар байдаг.  Тиймээс олон нийтийг соён гэгээрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэхийн тулд анхаарах шаардлага үүсээд байна. Байгальд хогоо шууд хаяж, гол ус бохирдуулж, амрагчдын тав тухыг алдагдуулаад байгаа үйлдлийг иргэн бүр таслан зогсоох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэсэн юм.

Иргэдийг байгальдаа ээлтэй, хариуцлагатай аялахыг уриалсан энэ аянд автомашин болон аялалын клуб, амралт зугаалгын бизнес эрхэлдэг байгууллага оролцсон юм. Тэдний төлөөлөл “Монголын Ланд Круйзер эзэмшигчдийн клуб”, ТББ-ын тэргүүн Б.Наранбаатар “Авто спортод сонирхолтой, аялах дуртай залуус сайн дураараа нэгдэж ТББ болоод долоон жил болж байна. Манай клубийнхэн улиралд нэг аялал, тэмцээн зохиож, нийгмийг сайн сайхан зүйлд уриалсан сайн дурын аянг санаачилж, дэмжиж оролцдог.   Аялалд явахдаа нэг гишүүн 10 шуудай авч явж, зөвхөн өөрсдийнхөө хогийг цэвэрлэх бус тухайн газар нутагт, орчинд байгаа хогийг боломж бололцоо, цаг хугацаандаа тохируулан цэвэрлэдэг.  Хувиараа аялж байгаа зарим иргэн архидан согтуурч, хяналтаа алдсаны улмаас ойр орчны хогоо цэвэрлэх нь байтугай өөрсдийн эд зүйлээ орхиод явчихдаг нь харамсалтай.  Зөв аялана гэдэг байгалийн сайхныг мэдэрч, байгальдаа хор нөлөө учруулахгүй амрахыг хэлнэ” гэж ярилаа. Нээлтийн дараа замаар зорчиж буй жолоочдод аяны талаар мэдээлэл өгч, “Хариуцлагатай аялагч” хэмээх стикер машинд нь наасан юм. Мөн  зорчигчид өөрсдийн хогний ууттай явж буй эсэхийг шалган, хариуцлагатай аялалын талаар мэдээлэл хүргэсэн юм. Энэ аян ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдсан.  Үүний хүрээнд Туул голын сав газрын захиргаатай хамтран эргүүл, хяналт шалгалт хийжээ. Энэ талаар Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяр “Манай албаны Зөрчил хянан шийдвэрлэх хэлтэс энэ оны тавдугаар сарын 30-наас Туул голын сав газрын захиргаатай хамтран  эргүүл, хяналт шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд Туул голын эрэг дагуу автомашин, хивс болон бусад эд зүйлээ угаасан 123 зөрчил илэрсэн.  Энэ тохиолдолд “Зөрчлийн тухай хууль”-ийн 7-р зүйлд заасны дагуу иргэнийг 100 нэгжээр, ААН-ийг 1000 нэгжээр торгодог. Одоогийн байдлаар иргэдэд 116 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна” гэж ярьсан юм.  Аянаар дамжуулан аялалын арван алтан дүрмийг сахихыг уриаллаа. Үүнд аялагчид орчноо бохирдуулахгүй, ан амьтан үргээхгүй, ховор ан амьтны эд эрхтэн худалдан авахгүй, шинэ  зам гаргахгүй байж түүхийн болон байгалийн дурсгалт зүйлийг хамгаалах, байгальд ээлтэй зөв дадлыг хэвшүүлэх зэрэг багтах юм.  Иргэдийн байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх зорилгоор ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба олон арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Тухайлбал, “Ногоон дуу хоолой” аяны хүрээнд байгаль орчныг сүйтгэсэн мэдээллийг иргэд мэдээлдэг болж, хамтын ажиллагаа сайжирсан. Мөн  ахуйн хүрээний, барилгын болон уул уурхайгаас үүсч буй хог хаягдлыг бууруулах зорилготой “Байгаль эн тэргүүнд-Хогоор бүү хорло” аяныг  зохион байгуулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

8 цаг 24 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

8 цаг 47 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

8 цаг 51 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

15 цаг 2 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

15 цаг 4 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

18 цаг 54 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

18 цаг 59 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

19 цаг 4 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

19 цаг 9 мин