Х.Амарсайхан: Цагдаагийн машин таараагүй бол хүү минь амиа алдах байсан

2020-07-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 

Зээ хүүгийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, замын түгжрэлд саатаж, яарч байсан эгзэгтэй үед цагдаагийн албан хаагчид таарснаар амийг нь аварсан тухай Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Х.Амарсайхан бидэнтэй талархсан сэтгэгдлээ хуваалцлаа.

 

-Тэр өдөр яг  ямар үйл явдал болсон бэ. Зээ хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Зургадугаар сарын 19-ний өглөө зээ хүү минь санамсаргүй тагтнаасаа юм авах гэж байгаад хагарсан хамгаалалтын шилэнд баруун гарын судсаа зүссэнээс болж цус их хэмжээгээр алдаж, яаран эмнэлэг явж байсан юм. Ажлын өглөө байсан болохоор зам түгжрээ ихтэй яах аргаа мэдэхгүй сандралдаж, хүүгийн минь гарнаас цус алдан тогтохгүй байсан. Гэтэл пургон машинтай цагдаагийн алба хаагчид таарч тусламж хүсэхэд найрсгаар машиндаа суулгаад шууд л дуут дохиогоо асаан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн цаг алдалгүй “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д хүргэж өгсөн. Үнэхээр тэр үед хүүгийн минь амь нас хэдхэн секундээр  хэмжигдэж байсан. Маш их цус алдсан учраас дусал залгаж, шарлага, боолт хийлгэхээс эхлээд эмчилгээ хийгдсэн.

-Машинд анхны тусламж үзүүлсэн үү. Тусалсан хүмүүстэйгээ холбоо барьсан уу?

- Тухайн үед яарч сандарсан, балмагдсан байсан болохоор бидэнд тусалсан цагдаагийн алба хаагчдын нэрийг асуух нь байтугай машиных нь дугаарыг харах ч сөхөө байгаагүй. Аз болж нэг дугаар тэмдэглэн үлдсэн нь дэд ахлагч Д.Болортуяа байв. Хэд хоногийн дараа залган “Талархал илэрхийлье” гэхэд “Яахав ээ, эгчээ. Зээ хүүгийн тань бие л зүгээр бол болжээ” гээд ер хаана ажилладгаа тодорхой хэлдэггүй шүү. Эгч нь өөрөө эрэл сурал болж байж олж мэдсэн юм. Эргүүл хамгаалалтын газрын алба хаагч нар болох цагдаагийн дэд ахлагч Д.Болортуяа, цагдаагийн ахлагч Б.Баттогтох, цагдаагийн ахлагч цагдаа жолооч С.Тэгшбаатар нар болох өргөсөн тангарагтаа үнэнч залуустаа дахин дахин талархаж байна. Мөн тэр үед тэд үүрэг авчихсан яарч явсан юм билээ. Машинд явж байх үед анхны тусламж үзүүлэн, сандарч балмагдсан ээжийг нь хүртэл тайвшруулж сэтгэлийн дэм өгсөн. Эмч нар хэлэхдээ “Цаг алдалгүй маш түргэн ирсэн нь хүүхдийн амь насанд аюул, эрсдэл учрахаас хамгаалсан” гэсэн. Миний зээ хүү хөгжмийн сургуульд суралцдаг. Хүүгийн маань амь насыг авраад зогсохгүй ирээдүй, авьяас чадварыг нь гэрэлтүүллээ.

-Энэ үйл явдлын дараа дуут дохиогоо асаагаад явж байгаа эмнэлэг болон цагдаагийн автомашиныг харахад танд юу бодогдож байна вэ?

-Манай гэр бүл биеэрээ мэдэрч, ойлголоо. Дуут дохиогоо асаагаад явж байгаа эмнэлэг, гал команд, цагдаагийн байгууллагын машинд зам тавих хэрэгтэй. Дотор нь яарсан, тэвдсэн, хайртай хүнийх нь амь нас хэдхэн хормоор хэмжигдэж буй хүмүүс яваа шүү. Тиймээс жолооч нараа зам тавьж өгч байгаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.3  БААСАН № 129 (6354)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

10 цаг 30 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

10 цаг 53 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

10 цаг 57 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

17 цаг 8 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

17 цаг 10 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

21 цаг 0 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

21 цаг 5 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

21 цаг 10 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

21 цаг 15 мин