Х.Бат-Эрдэнэ: Криминалистикийн шинжээч тал бүрийн мэдлэгтэй байх ёстой

2020-06-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын гарын мөрийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Х.Бат-Эрдэнэ оролцож бидэнд дурсамж, туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр хэргийн газрын үзлэг болон шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган гэмт хэргийн эзэн холбогдогчийг нотлон тогтоосон тул шүүхийн шинжилгээний байгууллагын “Шинжээчийн алдар” тэмдгээр шагнуулсан юм.

 

-Та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Би 2010 онд Цагдаагийн академийг “Криминалистикийн шинжилгээ-эрх зүй” мэргэжлээр, 2015 онд Хууль сахиулахын их сургуулийн “Төгсөлтийн дараах сургууль”-ийг шүүх шинжилгээ зүйн магистр, 2018 онд Хууль сахиулахын удирдлагын академийг “Удирдахуйн ухааны магистр”, “Цагдаагийн байгууллагын удирдлага, стратеги-тактик” мэргэжлээр суралцаж төгссөн. 2010 оноос өнөөдрийг хүртэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шин­жээ­чээс эхлэн тасралтгүй ажиллаж байна.

-Энэ мэргэжлийг сонгон амьдралаа холбон, ажиллахад тань юу нөлөөлсөн бэ?

-Манай гэр бүлд хууль зүйн салбарт ажилладаг хүн байгаагүй. Миний аав ээж, эгч, дүү бүгд нягтлан бодогч мэргэжилтэй банк, санхүү, эдийн засгийн салбарт ажилладаг. Хүүхэд бүр муу бүхэнтэй тэмцдэг цагдаа болно гэж хүсэж мөрөөддөг. Үүний нэгэн адил би ч багадаа цагдаа болно гэж бодож, хүсч мөрөөддөг байлаа. Үүнийг гэр бүлийнхэн ялангуяа, ээж минь их дэмждэг байсан. Энэ эрчээрээ явсаар Цагдаагийн академид суралцахаар бүртгүүлэх тэр агшинд элсэлтийн бүртгэлийн ажилтан миний бүрэн дунд боловсролын гэрчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог хараад “Чи криминалистикийн шинжээчийн ангид орж суралцвал тохирох хүүхэд байна” гэж хэлээд энэ ангид бүртгэсэн юм. Тухайн үед криминалистикийн шинжээч гэж юу хийдэг талаар ямар ч ойлголтгүй бүртгүүлсэн хэрэг л дээ. Хожим сургуульд орсныхоо дараа элсэлтийн бүртгэлийн ажилтанг нууцын номын сангийн эрхлэгч Байгалаа эгч гэдгийг мэдсэн юм. Кримина­листикийн шинжээч гэх ажил мэргэжлийн талаар ямар ч  ойлголтгүй би суралцах явцдаа криминалистикийн шинжлэх ухааны ойлголт­той болж сонирхож, шимтэн суралцсан.

-Таны ажлын онцлог юу вэ?

-Шүүх шинжилгээ нь аливаа юмс үзэгдлийн учир шалтгаан, зүй тогтлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарладагаараа онцлог. Криминалистикийн шинжээч бол тал бүрийн өргөн мэдлэгтэй, байгаль, нийгмийн аливаа юмс үзэгдэл, зүй тогтол, логик уялдаа холбоо, учир шалтгааныг ажиглах, ойлгох, оюун дүгнэлт хийх мэдлэг чадвартай байх ёстой гэж боддог. Энэ ч утгаараа аливаа юмыг ажиглах, шинжих зуршилтай болчихдог юм шиг байгаа юм.

-Ажиллах хугацаанд бүтээсэн хамгийн гоё дурсамжууд тань юу вэ. Сонирхолтой түүхүү­дээсээ хуваалцлвал?

-Сургуулиа төгсөөд Булган аймгийн шүүхийн шинжилгээний албанд шинжээчээр томилогдсон юм. Ажлаа аваад 2-3 хонож байтал Булган аймгийн Дашинчилэн суманд хүүхэд усанд живсэн гэсэн дуудлага ирж аймгаас бүрэлдэхүүнтэй гарч хөдөө суманд дуудлагаар явж үзээгүй би цагаан цамц, дамар малгай, брюкэн өмдтэй явсан юм. Бүрэлдэхүүнээрээ хүүхэд усанд унасан гэх газарт очиход Онцгой байдлын алба хаагчид усанд унасан хүүхдийг эрэн хайх ажиллагаа эхэлсэн байсан бөгөөд гурав хоносон ч хүүхдээ олж чадалгүй, мөрдөн шалгах зарим ажиллагааг хийж гүйцэтгээд ирсэн юм. Цагаан цамц, дамар малгай, брюкэн өмдтэй гарсан би ирэхдээ пад хар цамц, шороо царайлсан амьтан гэртээ ирсэн. Олон дуудлагад явж хэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр оролцож, шинжилгээ хийх тусам төрөл бүрийн өргөн мэдлэг, туршлагыг хуримтлуулахын зэрэгцээ мэргэжлийн гэмээр зуршилтай болчихдог юм билээ. Гудамжаар явахдаа өөрийн эрхгүй гутал, дугуйны мөр, шил, толь, аяга шаазан дээр үүссэн гарын мөр, гарын үсгийн бүтэц, зурлагыг ажигладаг болчихдог юм билээ.

-“Шинжээчийн ал­дар” гэсэн хүндтэй ша­гнал авахад төрсөн сэтгэгд­лээсээ хуваалцахгүй юу?

-“Шинжээчийн алдар” хэмээх шүүхийн шин­жилгээний байгууллагын нэр хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. Энэ дашрамд багш, байгууллагын удирдлага, хамтран зүтгэгч журмын нөхөд, анд найзууд та бүхэндээ намайг үргэлж дэмжиж, урам хайрлаж байдагт талархаж явдагаа илэрхийлье. Саяхан эхнэр маань амаржиж манайх шинэ хүнээ өлгийдөн авсан. Хайрт ханьдаа баярласан сэтгэлээ та бүхнээр дамжуулан илэрхийлье.

Эх сурвалж: www.polit.mn

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

7 цаг 19 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

7 цаг 42 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

7 цаг 47 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

13 цаг 57 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

13 цаг 59 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

17 цаг 49 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

17 цаг 54 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

17 цаг 59 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

18 цаг 4 мин