Худалдаа эрхлэгчдэд зээл, түрээс дарамт болж байна гэв

2020-04-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Шинэ төрлийн вирус дэлхий дахинд аюулын харанга дэлдэж, хүн амын эрүүл мэнд төдийгүй, эдийн засагт цохилт өгч байна. МҮХАҮТ-аас хийсэн COVID-19 вирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлөө ба шаардагдаж буй дэмжлэгийг тодорхойлох зорилгоор өнгөрсөн сард гишүүн болон гишүүн бус 1100 аж ахуйн нэгжийг хамруулсан судалгааг хийсэн байдаг. Судалгаагаар бизнес эрхлэгчдийн 66 хувь нь зээлийн төлбөр, хүү, хугацаа хамгийн гол бэрхшээл болж байгааг хэлж байжээ.

Ийм үед худалдаа наймаа эрхлэгчдийн бодит байдал ямар байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорьлоо.

Ихэнх түрээслэгчид энэ хоёр, гурав, дөрөвдүгээр сард  орлого багатай,  худалдан авагч харуулдаж өдрийг өнгөрөөсөөр түрээсэндээ шатаж байна гэв. Тус төвд лангууны түрээсэнд сард дунджаар 600 мянгаас  нэг сая төгрөг төлдөг байна. Гэвч түрээсээ ч төлж дийлэхгүй, алданги хүү өдрийн 10-20 мянгаар тооцуулахад хүрчээ. Ийнхүү орлого буурсан нь худалдагч нарт ч хамаатай. Борлуулалтын орлогоороо урамшууллаа тооцуулдаг худалдагч нар цалингаа бүтэн авч чадахгүй байгаа аж. Үнэхээр л “Бөмбөгөр” худалдааны төвийн зарим түрээслэгч ашиг орлого багатайгаас шалтгаалан түрээслэхээ больсон байна. Хэд алхаад л хоосон, түрээслүүлнэ гэсэн бичиг хадаастай лангуу энд тэндгүй байлаа.  Орлого эрс буурсан. Өдөртөө 100-200 мянган төгрөгийн бараа чадан ядан зарна. Зарим үед 100 мянган төгрөгийн ч орлогогүй хоосон үе байна гэж тус төвийн худалдагчид хэлж байлаа.

Бэлэн хувцасны худалдаа эрхлэгч Б.Саруул “Худалдаа, наймааны орлого бага багаар буураад л байсан. Багасч байсан дээр нь ийм эгзэгтэй үе таарчихаар сандарч байна. Худалдаачид ийм цаг үед түрээсээ өгөх нь бүү хэл бараагаа ч татаж чадахаа больж байна. Урьдчилан тооцоогүй эрсдэл  гарч ирсэн тул тэвдэж байна” гэв.

 

“Ашиг битгий хэл түрээсээ ч төлж дийлэхгүй байна...”

 

Бизнес эрхлэгч иргэн А.Мөнхтуяа “Бэлэн хувцасны наймаа эрхлээд дөрвөн жил болж байна. Өмнө нь ийм нөхцөл байдалтай тулгарч байгаагүй болохоор хүнд байна. Энэ оны эхээр коронавирусын эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлэг, шат дараалсан арга хэмжээнээс үүдэн орлого  80 хувиар буурсан. Ашиг олохоосоо илүү түрээсээ ч төлөхөд бэрх болсон. Сард 700 мянган төгрөгийн түрээс төлж байна. Банк, ББСБ-д байр, машины лизингтэй. ББСБ-уудаас зээл авна гэдэг үнэхээр хэцүү. Зээл төлөхгүй хугацаа хэтэрвэл машинаа хурааж авна гэдэг” хэмээлээ.

Тэгвэл 100 айлын барилгын материалын дэлгүүрийн түрээслэгч “Манайх өдөрт 250-350 мянган төгрөг олдог байсан. Одоо заримдаа өдөрт 100 мянга, бүр тэрнээс ч бага орлого олж байна. Барилгын материал дээр орж ирдэг үнэ дээр нь 500-800 төгрөгийн л ашиг гаргаж зардаг. Дээрээс нь гадаа чингэлэг давхар түрээслэнэ. Сарын түрээс 910 мянган төгрөг. Орлого бага, бараг хүнгүй шахам байна. Өнгөрсөн сард долоо хоног хөл хорио тогтооход  25 хувиар гуравдугаар сарын түрээсийг л хөнгөлсөн. Энэ сард хөнгөлнө гэсэн юм огт яриагүй. Ийм нөхцөлд олон жил хийсэн наймаагаа болилтой нь биш. Түрээсээ бага ч гэсэн хөнгөлчихвөл бидний нуруун дээр байгаа ачаа ч гэсэн хөнгөрнө шүү дээ” гэсэн юм.

Бизнес эрхлэгчид нэг л зүйлийг хүслээ. Тэр нь түрээслүүлэгчид, зээлдүүлэгчдийг уян хатан хандахыг уриалж байна. Бизнес гэдэг харилцан ашигтай байх ёстой. Улс оронд зайлшгүй нөхцөл үүссэн үед төрөөс гаргаж буй шийдвэрүүдийг хүндэтгэж байна. Харин үүнийг ойлгож зээлийн түрээсээ харзнаж үзээч гэдгийг уулзсан бизнес эрхлэгч болгон хэлж байсан юм. Энэ тухай “Сандэй” худалдааны төвд худалдаа эрхлэгч иргэн “Өнгөрсөн сард улс даяар хэд хоног  хөл хорио тогтоосон өдрийн түрээсийг л хассан. Одоо энэ сарын түрээс нэхэгдээд эхэлчихсэн байна. Хүнгүй, худалдан авагчгүй, өдрийн орлого хоолноос хэтрэхгүй байна” гэж ярив.

Манай улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс 79.7 хувийг худалдаа үйлчилгээний салбарынхан эзэлж буй. Энэ чиглэлээр 150 мянга орчим компани үйл ажиллагаа явуулдаг гэж Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Энэ үед хамгийн их хохирч буй нь түрээслэгчид болжээ. Ямартай ч, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн урьдчилан тооцоогүй их сорилтын өдрүүд үргэлжилсээр байна. Эхнээсээ ч үр дагавар нь энэ мэт анзаарагдаж байна.  Урт хугацаандаа төрийн зохицуулалт юу байж болох, гадны улсуудын туршлага ямар байдаг, эдийн засгийн том зургаар нь харвал Монголд төдийгүй бусад оронд хэдийнэ хямрал үүсжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.20  ДАВАА № 76 (6301)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

17 цаг 35 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

17 цаг 58 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

18 цаг 2 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин