Хөр цас ханзарч хөх яргуй цухуйлаа

2020-04-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Тун удахгүй зуслангийн улирал эхлэнэ. Иргэд бид чухам юун дээр анхаарах талаар мэдэх чадах хэдэн зүйлээсээ харамгүй хуваалцъя.

  • Болзошгүй түймрийн аюулаас сэргийлэх нь нэг номерын асуудал. Хатсан өвсөө цэвэрлэх хамгийн хурдан аргыг ихэнх хүмүүс шатаах гэж ойлгодог. Ийм аргыг сонгосноос зөвхөн 2019 оны хавар нийслэлийн ногоон бүсэд 338 удаа түймэр гарч иргэдэд 450 сая төгрөгийн хохирол учирчээ. Хэрэв онцгой байдлынхан цаг тухайд нь очиж унтраагаагүй бол хохирол 2.6 тэрбум төгрөгөөс давах байсныг албаны эх сурвалж мэдээллээ. Хатсан шарласан хуучин өвсийг шатааж цэвэрлэдэг орон манайхаас өөр хаана байдгийг миний бие мэдэхгүй юм. Хатсан өвс бол юугаар ч орлуулалшгүй шим бордоо.Үүнийг хадаж тармуурдаж хашааныхаа нэг буланд жижиг нүх бэлдэж хийж гишгэж нягтруулаад азотын бордоогоор шингэлсэн усаар чийглэн  гялгар хар цаасаар хучиж, дараад орхих юм бол аагим зуны халуунд исэж малд үнэт дарш тэжээл, хөрсний бол юугаар орлуулашгүй шим бордоо болон хувирдаг. Нийслэлийн ногоон бүсээс малтай айлуудыг нүүлгэснээс хойш өтөг бууц нүдний гэм болсон өнөө үед би жижиг хүлэмж, ногоо, жимснийхээ талбайд ийм аргаар бэлдсэн бордоог л сүүлийн хэдэн жил ашиглаж байна. Хэрэв та хашаандаа мод бут тарьдаг бол хатсан өвсөөр хийсэн шим бордоог тойруулж асгаад услаарай. Үр дүн нь үнэхээр гайхмаар хурдан мэдэгдэнэ.
  • Өвөлжин эзэнгүй байсан хашаа саваа эргэхдээ эцэг эхчүүд гол төлөв үр хүүхдүүдээ дайчлах нь элбэг. Өнөөдүүл нь найз нөхдөө дагуулж эзэнгүй зуслан дээрээ очиж ууж идэж, наадаж наргиад түүнээсээ эс юм болсон тохиолдол олныг сонсож байлаа. Бас бодох л зүйл.
  • Өдийд мод бутныхаа тайралт таналтыг хийх цаг. Улиасны гол ишний ёроолоос /1метрээс доош/ ургасан нялх мөчрүүдийг хөрөөдөж тайрч аваад өөр газар зөөгөөд суулгачихад дажгүй ургачихна. Тайрсан газрууддаа будаг түрхэхээ харин мартав. Өнгөрсөн зун би хотын төвөөр таналт хийгээд тайраад хаячихсан улиаснуудаас 1000 шахам нялх мөчир түүж авчраад шуудуулаад суулгачихсан чинь 90% нь амьдарчихсан шүү. Монгол орны хот суурин газруудад хамгийн хурдан ургадаг чимэглэлийн мод бол улиас юм шүү. Улаанбаатар хот маань социализмын үед хүүхдийн парк, ДСНК гээд хааяагүй ямар гоё улиасан төглүүдтэй хот байлаа. Газрын наймаачид болон замбараагүй хотжилтын дайнд бүгд амь үрэгдсэн. Улиасан чимгээ одоохондоо гээгээгүй хот бол миний мэдэхээс Дархан, Эрдэнэт, Чойбалсан л байна даа. Улиасны давирхай хар модныхтой адил маш гоё үнэртэй, агаарыг ариусгаж, ялаа шумуул өт хорхойг дайжуулдаг шидтэй. Улиастай адил тайрч аваад газар руу хатгачихад төвөггүй ургадаг ургамал бол бургас. Манайх Польш бургас буюу саваа мод хэдийг тарьсан нь 10 гаруй жил давгүй л ургаж байна. Харамсалтай нь хүйтэнд тэсвэр муутай золиг. Гэхдээ хөлдсөн мөчрүүдийг тайрч аваад зунжин түлчихдэг учраас тал талын ашигтай. Хөлдсөн хэсгийг нь аваад хаячихад доорхи үндэснээсээ салаалж гарч ирээд жилдээ бараг 2м ургачихдаг юм.
  • Ямар мод тарьвал зүгээр вэ? гэж хүмүүс их асуудаг. Монгол орны хангай говьд хааяагүй ургадаг ган хүйтэнд тэсвэртэй мод бол хайлаас гэж би боддог. Зуслангийн хашаагаа би хайлаасаар тойруулсан.   500 гаруйг тарьснаас 99% нь амьдарч 10 жилийн өмнө тарьсан хайлаас маань хоёр жил тутам дээрээсээ тануулдаг хэрнээ одоо 5м өндөр ургасан байгаа. Хазгай газар ургадаг гэж ардын дуунд гардаг хайлаас нь  ямар ч  газар хөрс гололгүй, говь цөлийн бүсэд ч  ургаж  олон зуу насладаг  хайлаасыг  мэдэхгүй хүн манайд бараг байхгүй дээ.  2 настай Хайлаасны үндэс 20-30 см урт ургадаг  бөгөөд томрох тусам үндэс нь хүчирхэгжин салаалж, түүнийг услах гэж зовохын хэрэггүй болно.
  • Бутлаг ургамлаас шар хуайс сайн ургадаг боловч 6 сарын эхээр нисдэг хар хорхой ирээд шавчихдаг нь хэцүү. Чацаргана ямар ч арчилгаа шаардахгүй ургана, 1 мод 10л хүртэл жимс өгнө, хөрсийг азотоор баяжуулж сайжруулна, тал бүрийн ашигтай мод. Жимсийг хураахаас л хүмүүс их төвөгшөөх юм даа. Манай энд нэг нөхөр хашаандаа 200 гаруй чацаргана тарьчихаад хураахаасаа залхуурч орхиод шувуу хооллосон. Чацаргана мөн үндсээрээ хавж ургаж үрждэг шидтэй таримал. Хажуугийн хашаанд тарьсан хөршийн чацаргана хашааны 40см гүн суурин  доогуур шургаж орж ирээд манай хүлэмжийг эзэгнэж эхэлсэн гээд бод доо.
  • Төрөл бүрийн гоёлын болоод жимсний мод бут та бүхэн өөрсдөө сонгоод тариалж болно. Хэдэн монос, голтбор, нохойн хошуу, үхрийн нүд, канад бөөрөлзгөнийг эс тооцвол надад жимсний мод тарих туршлага тун сул. Канад бөөрөлзгөнө гэхээс хэдэн жилийн өмнө Канадад болсон олон улсын хуралд очих далимдаа тэндээс гуравхан ширхэг суулгац авчраад тарьчихсан чинь өнөөдөр өсөж үржээд үхрийн нүдний маань талбайг эзэгнэчихсэн. Хэрэгтэй бол надаас ирж аваарай.
  • Юу тарихаа сонгохын зэрэгцээ хаана тарихав гэдгээ бас давхар бодолцох хэрэгтэй. Үхрийн нүдэнд салхи хүйтэнд тун эмзэг ургамал учир нөмөр нөөлөг газар тарихгүй бол цэцэглэх үед хяруунд амархан цохиулдаг гэмтэй. Манайх 6 сарын эхээр ийм дайрлаганд өртөж ургац алдаж байлаа.
  • Өдийд зуслан дээр жижиг хүлэмжтэй хүмүүс ажлаа эхэлж байх цаг нь нэгэнт болжээ. Хүлэмжин дотор  өдөртөө бараг 30 хэмд хүрч байгаа учир хөрс нь 30см гэссэн байна. Хүлэмжээ засаж, цэвэрлэж бордож, янзалж байхад эртдэхгүй. Манайх Сэлбэ голын ойролцоо намгархаг шаварлаг хөрстэй  учраас хүлэмжний хөрс нилээд шүлтлэгдүү /pH7.5/ учир дээрх аргаар бэлдсэн бордоо, гөлтгөнө элс хольдог. Хүлэмжинд тарих ногооныхоо суулгацыг өөрсдөдөө бэлддэг хүмүүсийн хувьд жижиг бортгонуудад суулгацаа бэлдэхгүй бол  бараг оройтоод байна.
  • 4 сарын 20-доос хамгийн түрүүн ил талбайд тариалж болох ургамал бол миний мэдэхээс сармис. Өөрийн бяцхан туршлагаас хуваалцахад өнгөрсөн жил би 1кг сармис нилээд үнэтэй аваад өдийд тарьж орхисон чинь бараг 5кг ургац авсан шүү. Коронавирус өвчин гараад Монгол сармис ховордохыг мэдсэн юм шиг өнөө өвөлжин л өөрийн тарьсан сармисаа идлээ.

Ш.Пүрэвсүрэн

2020-04-15

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

4 цаг 1 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

4 цаг 24 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

4 цаг 28 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

10 цаг 39 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

10 цаг 41 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

14 цаг 31 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

14 цаг 36 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

14 цаг 41 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

14 цаг 46 мин