НҮБ хүүхдүүдэд үндэснийх нь хэлээр боловсрол олгохыг дэмжлээ

2020-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД НҮБ үндэстний цөөнх болсон үндэстний хүүхдүүдэд эх хэлээр нь боловсрол олгохыг чухалчилж байгаагаа илэрхийлжээ. Учир нь албан ёсны хэлтэй хамт эх хэлийг нь заах ашигтайгаас гадна илүү үр дүнтэй сургалтын түвшинд хүргэнэ гэж үзсэн байна. НҮБ-ын тусгай илтгэгч Фернанд де Вареннес Женевт болсон Хүний эрхийн чуулганд хамгийн сүүлд танилцуулсан тайландаа бага насны хүүхдүүдэд албан ёсны болон эх хэлээр нь хослуулан хичээл заах давуу талтай болохыг дэмжсэн байна. Тэрээр “Хоёр хэлийг хослуулан заах нь ирээдүйд их ашигтай. Мөн эх хэлээ мартах тохиолдол буурна” гэж мэдэгджээ. Түүнээс гадна бичиг үсэг сурах түвшин сайжрахаас гадна эх болон албан ёсны хэлээрээ чөлөөтэй ярьдаг болно. Энэ нь гэр бүлийн болон нийгмийн амьдралд оролцоход хүргэнэ гэв. Цөөнх болсон үндэстний эрхийг хамгаалдаг түүний танилцуулсан илтгэлд эх хэлээр нь боловсрол олгох нь өөрийгөө хүндлэх болон их сургуулийн оюутнуудын хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ. Мөн их сургуульд хичээл заахыг зөвлөсөн байна. Энэ тайланд дурдсанаар дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бага үндэстэн ястны  дохионы хэлийг оролцуулаад 6000 гаруй хэл байдаг аж. НҮБ энэ хэлнүүдийн албан ёсны нөхцөл байдлын талаар дурдаагүй. Тиймээс энэ нь боловсролын системд ноцтой сөрөг нөлөө болон ялгаварлан гадуурхах байдлыг бий болгож болно гэж мэдэгдсэн байна. Фернанд де Вареннес  олон улсын хуулиар хэрэгтэй газар нь үндэстний цөөнхийн хэлийг хэрэглэхгүй байгааг ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж болно. Эсрэгээрээ хүний эрхийн хуулиар боловсрол олгоход ашиглах үүрэгтэй болохыг сануулжээ. Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин 2020.3.13  БААСАН  № 49 (6274)  
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

11 цаг 55 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

12 цаг 0 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

12 цаг 6 мин
Хүчирхийлэл, шийтгэл хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй

Дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"

21 цаг 59 мин
Б.Ариунсайхан: Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

22 цаг 4 мин
Г.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баян-бүр

22 цаг 9 мин
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга бо

22 цаг 14 мин
АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй.

22 цаг 19 мин
“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бо

22 цаг 24 мин
Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

22 цаг 29 мин