“Эрдэнэс тавантолгой” компани энэ сарын 15-наас нүүрсний экспортоо эхлүүлнэ

2020-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР "Эрдэнэс Тавантолгой" компани хувьцаа эзэмшигчдэдээ 96480 төгрөгийн ногдол ашиг өгөхөөр болсон талаар мэдээлж байсан. Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөг олгох болсонтой холбогдуулан даваа гариг бүрийн 13:00 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 1072 мэдээллийн төв болон онлайнаар бүртгэж буй системээр 80 мянган иргэн шинээр бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна. Мөн түүнчлэн 1072 хувьцааны дансаа цахимаар бүртгүүлцгээе аянг эхлүүлж байна гэв. "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Энэ сарын 2-ныг хүртэл компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн санхүүгийн эрсдэл үүсэхгүй гэдгийг өмнө нь хэлж байсан. Гуравдугаар сарын 2-ноос хойш төлөвлөгөө тасалдах, ямар нэгэн эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болж байна. Зүүн Цанхиас 580 мянган тонн нүүрс Цагаан хадан дээр буюу давхар экспортолсон. Баруун Цанхиас 1.1 сая орчим тонн нүүрс Цагаан хаданд буулгасан. Зарим хэсгийг нь экспортолсон. Иймээс нэгдүгээр болон хоёрдугаар сарын эрсдэл багатай давлаа. Үүнийгээ дагаад экспортын орлого тасалдах, борлуулалтын орлого буурах, үр ашгийн хэмжээ багасах төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаа эрчимтэй явуулах боломж хомсдож байна. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Монгол Улсаас гадна дэлхийд бий болчихлоо. Компанийн нэн тэргүүний бодлого бол үндэсний эрх ашиг, монгол хүний эрүүл мэнд. Иймээс бид эрсдэлийн төлөвлөгөөгөөрөө нөхцөл байдлыг даваад гарах бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар нийт сая 660 мянган тонн нүүрс экспортлоод байна. "Эрдэнэс Тавантолгой" компани эрсдэлийн төлөвлөгөөгөөр ажиллаж, бүх худалдан авалтаа зогсоож, өргүй зардлаа багасгаад байна. Хэрэв энэ сарын 15-наас хойш нүүрсний экспортоо эхлүүлэхгүй бол эрсдэл үүсэхээр байна. УОК-иос энэ сарын 15-наас хойш экспортыг эхлүүлэхээр удирдамж өгсөн. Энэ хүрээнд тээврийн компаниуддаа хандан бэлтгэл ажлыг хангаж байна. Тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ариутгалын ажлыг автомашинд хийж, жолооч нарыг буулгахгүйгээр нүүрсээ буулгаад ирэх зохицуулалт хийж байна. Үүнтэй холбоотой бүх зардлыг манай компани хариуцна. Манай компанийн удирдлагууд хөл хориотой үед Өмнөговь аймаг руу зорчоогүй. Мөн намайг их хэмжээний мөнгө тээвэрлэж авч явсан гэх мэдээлэл гарах болсон. Миний бие энэ компанид 11 жил сэтгэл зүрхээ гарган ажиллаж байна. Ямар нэгэн байдлаар компанийн үйл ажиллагаанд хориод учруулах зүйл хийхгүй. Надад их хэмжээний мөнгө байхгүй худал мэдээлэл гарах болсныг шалгуулах болно. Манай компанийн үйл ажиллагаа хэсэг бүлэг хүнд хамааралтай бус 2.6 сая хувьцаа эзэмшигчдийн хяналтад үйл ажиллагаагаа явуулж байна. Анх удаа 2019 оны ногдол ашгаа бүх хувьцаа эзэмшигчиддээ өгч байгаа. Ашигтай л ажилласан бол ногдол ашгаа их ч бай, бага ч бай авах нь бизнесийн хатуу хууль. Ямар нэгэн улстөрийн болон хувийн ашиг сонирхол байхгүй, эхлүүлсэн төслийнхөө эцсийг үзэж, хөгжүүлэхийн төлөө л ажиллаж байна” гэдгийг хэллээ. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

10 цаг 4 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

10 цаг 27 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

10 цаг 32 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

16 цаг 42 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

16 цаг 44 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

20 цаг 34 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

20 цаг 39 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

20 цаг 44 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

20 цаг 49 мин