С.Чинзориг: Сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой

2019-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Капитал банкинд  байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөтэй холбоотой  цаг үеийн асуудлаар өчигдөр  мэдээлэл хийсэн юм. Түүний хувьд   2017 оны аравдугаар сарын эхээр салбарын сайдаар томилогдсон. Ажлаа  хүлээж авах  үед нь  Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг   байршиж байсан бөгөөд үүнээс 20 тэрбум нь  хадгаламжид  байжээ. Мөнгөн хөрөнгийг 2013-2017 оны хооронд тус банкинд байршуулсан байна. С.Чинзориг сайдын хувьд  ажил хүлээж авснаас хойш тус банкинд нэг ч төгрөг нэмж  байршуулаагүй, гэрээ байгуулаагүй аж. Нийгмийн даатгалын сангийн 20 тэрбум төгрөгийг Капитал банкинд хадгаламж хэлбэрээр   байршуулсан гэрээний хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан байдаг. Иймд 79 тэрбум төгрөгөө авах хүсэлт тавьсан байна. Гэтэл  “Банкны санхүүгийн байдал тааруу” гэсэн хариу өгчээ. Ингээд НХХЯ   мөнгөө авч чадаагүй. Ийм  байдалтай  2018 оны зургадугаар сарыг хүргэсэн байдаг. Гэрээгээ цааш сунгахгүй гэж  явсаар байтал  багагүй  хугацаа алдсан гэсэн мэдээлэл тэр үед гарч байв. Эцэст нь энэ асуудал  Нийгмийн бодлогын байнгын хороогоор ярьж   гэрээг есөн сараар сунгах чиглэлийг НХХ-ийн сайдад өгч байсан юм. Тэгвэл НХХЯ-наас  гэрээгээ сунгахгүй гэж тухайн үед хэлж байсныг С.Чинзориг сайд хэллээ. Энэ мэтээр  өр барагдуулах явц удаан явсан бол  өнгөрсөн тавдугаар  сард Монголбанкнаас Капитал банкыг татан буулгасан юм. С.Чинзориг сайд  дээрх асуудлаар өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгчтэй  уулзсан байна.  Тэд үндсэн хөрөнгийг барьцаалж, нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах хувилбарын талаар ярилцжээ. Гэсэн ч асуудлыг шийдэхэд гацаа байгааг тэр хэлэв. Учир нь хууль, хяналтын байгууллагуудын зүгээс  Капитал банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Иймд  үндсэн хөрөнгүүдийг хөдөлгөх боломжгүй. Хэрэв  үндсэн хөрөнгөөс өр барагдуулах болбол зах зээлийн үнэлгээ, чанарыг сайтар  тодорхойлох  зайлшгүй шаардлагатай юм.  

“Капитал банкинд НДС-гийн  105 тэрбум төгрөг байгаа” 

  Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад сайд хариулсныг тоймлон хүргэе.   -Нийгмийн даатгалын сан одоо Капитал банкнаас  хэчнээн төгрөгийн авлагатай байгаа вэ? -Одоогоор Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг Капитал банкинд  байгаа. Цаашид нийгмийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газрын үнэт цаасыг худалдаж  авах байдлаар арвижуулах чиглэлээр ажиллах шийдэлд хүрсэн. Энэ тохиолдолд  хүү нь тодорхой хэмжээгээр буурна. Гэхдээ хүүгийн орлогын хойноос хөөцөлдөх биш, сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой гэж бид үзэж байгаа. - Таныг ажил  хүлээж авах  үед нь  Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг   байршиж байсан бөгөөд үүнээс 20 тэрбум нь  хадгаламжид  байсан гэлээ. Тэр үед буцааж авах асуудлыг хөндөж болоогүй юм уу? -Сангийн мөнгийг хадгаламж хэлбэрээр  нэгэнт байршуулчихсан, гэрээний хугацаа дуусаагүй байсан. Гэрээний хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан тул  79 тэрбум төгрөгөө авах хүсэлт тавьсан. Түрүүнд хэлсэнчлэн эндээс эхлэн бид асуудлыг тавьсаар ирсэн. -Тэгвэл 2018 онд Капитал банкны байдал хүндэрсэн тухай мэдээлэл гарах үед  сангийн мөнгийг  татах боломж байгаагүй юу? -Татах боломж хүнд байсан. Нийгмийн даатгалын сан энэ үед  нэг ч төгрөг авч чадаагүй. Зургаан сарын хугацаанд гэрээгүй явсан учир харилцах данснаас хадгаламж руу шилжүүл гэж чиглэл гарсан учир 2018 оны зургадугаар сард гэрээг сунгасан. -Нийгмийн даатгалын сангийн мөнгийг заавал арилжааны банкуудад байршуулах ёстой юу. Өөр ямар арга зам бий вэ? -Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулдаг гурван арга бий. 1.Монголбанкны үнэт цаас худалдан авах, 2.Засгийн газрын бонд худалдан авах, 3.Арилжааны банкуудад хүүтэй байршуулах, Хувь хүнийхээ хувьд би нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад мөнгө байршуулж өсгөхөөс илүүтэйгээр энэ сангийн хөрөнгө эрсдэлгүй байх ёстой гэж боддог. Мөн хяналт чанд байх ёстой. -Өнөөдөр  Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хэд орчим төгрөг  байгаа  бэ? -Одоогийн байдлаар  1.1 их наяд төгрөг бий. Мөн 400 орчим тэрбум төгрөг арилжааны банкинд байршиж байна. Үүнийг ХААН банк, Төрийн банкинд хувааж  байршуулсан. -Монголбанкнаас ямар үүрэг, чиглэл өгсөн бэ? -Ирэх оноос Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр Монголбанкны үнэт цаас худалдан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа Монголбанкнаас мэдэгдсэн. Тиймээс он гараад сангийн  мөнгөөр зөвхөн Монголбанкны үнэт цаасыг худалдан авах чиглэл рүү орно. Хүү нь бага зэрэг буурна. Гэхдээ өндөр хүүгийн хойноос явах биш эрсдэлгүй байхад анхаарах нь зөв гэж үзэж байгаа. -Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад   байршуулснаар хүүгийн орлогоос жилд  хэчнээн төгрөг олдог вэ? -Жилд 60-70 тэрбум  орчим төгрөгийн хүүгийн орлого олдог.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

16 цаг 9 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

16 цаг 33 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

16 цаг 37 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

22 цаг 47 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

22 цаг 49 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин