“Монголыг төлөөлөх эрхгүй хүмүүс Дубайн гэрээг байгуулсан”

2019-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцсон  "Дархан Монгол Ногоон Нэгдэл" ТББ хэвлэлийн хурал хийж, шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.  

 "Дархан Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш:Дубайн гэрээг сайжруулах нөхцөл бүрдсэн

  - Шүүх хурал жил гаруй хугацаанд багагүй саад бэрхшээлтэй болж өнгөрсөн. Олон ч удаа хойшлогдсон. Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байснаас гадна Рио Тинто компанитай холбоотой маргаан үүссэн учраас нөлөөлөл орохоос сэргийлж олон нийтэд төдийлөн мэдээлээгүй.  Анхан шатны шүүхийн шийдвэрээр Дубайн гэрээг хууль бус гэдгийг тогтоолоо. Одоо  талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, олон жил Монголын талд ашиггүй явж ирсэн гэрээний нөхцөлүүдийг сайжруулах ёстой. Бид ч шахаж шаардаж ажиллана.  

-Өмгөөлөгч Г.Батбаяр: Хариуцлаггы Ч.Сайханбилэг болон гэрээнд гарын үсэг зурсан хоёр этгээд  хүлээнэ

  -2015 оны тавдугаар сард Оюутолгойн уул уурхайн бүтээн байгуулалтад 28 тэрбум долларын хөрөнгө оруулах гэрээ хийгдсэн. Энэ гэрээнд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурахад "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу толгой" компанийн захирал П.Ганболд нар оролцсон бөгөөд оролцох эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн. Гэтэл гарын үсэг зурах эрх авч очсон этгээдүүдэд олгосон итгэмжлэл буюу Ерөнхий сайдын захирамж нь илт хууль бус, захиргааны акт байсан гэдэг шүүхийн шийдвэр гарлаа. Тиймээс энэ гэрээ өөрөө бүхэлдээ үндэслэлгүй буюу хүчингүй болох нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөх эрхгүй этгээдүүд очоод гэрээ байгуулсан гэдэг хууль зүйн үндэслэл болж байгаа юм. 2015 оны нэгдүгээр сараас 2015 оны тавдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөрвөн удаагийн захирамж гаргасан. Тухайн хоёр этгээдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, олон тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон тэр захирамжууд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдэх ёстой байхад Ерөнхий сайд өөрөө хууль зөрчин, дангаараа захирамж гаргасан нь буруу байна гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Иймээс Дубайн гэрээний хариуцлагыг тухайн үеийн Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг болон гэрээнд гарын үсэг зурсан хоёр этгээд л хүлээнэ. Гэрээнээс үүдэн гарсан хохирол, үр дагаврыг тухайн этгээдүүд хариуцахаас биш, Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй гэдэг хууль зүйн ойлголт бий болж байгаа.  Энэ асуудал жижиг мэт боловч цаанаа Монгол Улсыг 20 гаруй тэрбум долларын өрөнд оруулсан эрх зүйн зөрчил арилж байна. Дубайн гэрээнд оролцогч 18 компани Монгол Улсыг олон улсын шүүхэд хариуцагчаар дуудах ямар ч боломжгүй болж байна. Хэрэв энэ гэрээнээс үүдэн гарсан хохирлыг төлүүл гэвэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал олгосон Ч.Сайханбилэг, Монгол Улсын Засгийн газрын хууль тогтоомжийг зөрчин эрх олж авсан П.Ганболд, Б.Бямбасайхан нар үйлдэлдээ хариуцлага хүлээнэ. Бусдад давуу байдал олгох гэдэг нь TRQ болон Рио Тинто компанид эдийн засгийн давуу байдал олгосон үйлдэлдээ хариуцлага хүлээж, хариуцлагаар татагдах юм байна гэж ойлгох нь зүйтэй.  Тиймээс бид олон улсын шүүхэд очиж, Дубайн гэрээний талаар маргаж, тэнд очиж хүчингүй болгуулах шаардлагагүй болсон гэж ойлгож болно.  

-Эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ: Засгийн газар, Их хурлыг ажлаа хийхийг шаардана

  - Монголчууд арван жил Оюутолгойн гэрээ сайн, муу гэж хэрэлдсэн ч энэ удаагийнх шиг бодит алхам хийж, үр дүнд хүрсэн удаа байхгүй.Ерөнхий сайдын шийдвэрээр байгуулагдсан Дубайн гэрээ Монголд ашиггүй, хохироосон олон баримт байдаг. Захиргааны хэргийн шүүхээс бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр Дубайн гэрээтэй холбоотойгоор Ажлын хэсэг байгуулсан, гэрээнд гарын үсэг зурах хүмүүсийг томилсон нь бүгд хууль бус боллоо. Ерөнхий сайдын дөрвөн захирамж илт хууль бус байжээ гэдгийг шүүх тогтоосон. Ерөнхий сайдын захирамжаар гэрээнд гарын үсэг зурсан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн  гүйцэтгэх захирал Д.Ганболд нарыг хууль бусаар томилсон болж таарч байна. Тэгэхээр гэрээний хүчин төгөлдөр эсэх эргэлзээтэй болно. Цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалтын бүтээн байгуулалтын санхүүжилт, зээл авсан гээд гэрээтэй холбоотой олон асуудал хөндөгдөнө. Анхнаасаа бидний зорилго бол Дубайн гэрээ хийгдсэнээр Монголчууд хохирсныг нотлох байсан. Монголчуудын эрх ашигт нөлөөлж байгаа ч гэрээний алдаа дутагдлыг засч сайжруулах, Монголд ашигтай болгох нь УИХ, Засгийн газар гээд төр засгийн эрх мэдэлтэй хүмүүсийн хариуцах асуудал болж үлдэж байна. Монгол Улс Дубайн гэрээнээс дор хаяж 20 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Хэрэв энэ янзаараа үргэлжлээд явах юм бол 2050 оноос л ноогдол ашиг авах бүрхэг асуудал үүсч байна. Бид Засгийн газар, Их хурлыг ажлаа хийхийг шаардана. Дубайн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх ёстой. Гэрээг хэрхэн хийх талаар бодит шийдэл гарц бидэнд бий. Саналуудаа эрх мэдэл бүхий хүмүүст нь хүргүүлж шаардлага тавьж дараа дараагийн алхмаа төлөвлөнө. Арван жил ажлаа хийгээгүй хүмүүс улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө одоо хөдлөх ёстой. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

13 цаг 9 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

13 цаг 33 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

13 цаг 37 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

19 цаг 47 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

19 цаг 49 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

23 цаг 39 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

23 цаг 44 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

23 цаг 49 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

23 цаг 54 мин