Аймаг, бүсийн наадмын эргэн тойронд...

2019-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАРЬСҮРЭН Өнгөрсөн амралтын өдөр зарим аймаг, бүсийн баяр наадам болж өндөрлөлөө.  Бүсийн наадмын сонин сайхнаас хуваалцъя. -Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадам, "Алтай Таванбогд" хурдан морины баруун бүсийн уралдаан  боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын харцага О.Хангай Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафагаар долоо даван түрүүллээ. Харин Увс аймгийн Ховд сумын уугуул Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс их шөвөгт шалгарсан байна. -Дорноговь аймаг байгуулагдсаны 88 жил, Сайншанд сум байгуулагдсаны 58 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 256 хүч үзэн барилдлаа. Барилдаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж аймгийн хурц арслан чимэг, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан цол,  их шөвөгт  Дорноговь аймгийн Айраг сумын заан Б.Бадрал, Увс аймгийн Түргэн сумын заан Д.Нямсамбуу нар шалгарч  аймгийн харцага цол тус тус хүртлээ. Харин Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Ч.Баатарчулуун, Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат У.Гантөмөр, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Д.Хосбаяр, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Б.Батзориг нар тав даван шөвгөрч, аймгийн начин цол хүртэв. -Мөн Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жил, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Дархан сангийн аж ахуй үүсэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн баяр наадмын сумын цол олгох хүчит бөхийн барилдаанд нийт 64 бөх зодоглов. Шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд Хонгор сумын засаг даргын 153 дугаар захирамжаар түрүүлсэн бөхөд сумын заан, үзүүрлэсэн бөхөд сумын харцага, шөвгийн дөрөвт үлдсэн хоёр бөхөд сумын начин цол олгохоор шийдвэрлэлээ.  Хүчит бөхийн барилдаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат залуу бөх Б.Бат-Эрдэнэ түрүүлж сумын заан цол хүртсэн бол Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат залуу бөх М.Даваахүү үзүүрлэж сумын харцага цол хүртлээ. Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харъяат залуу бөх Н.Гарьдмагнай, Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат залуу бөх Б.Мөнх-Оргил нар үлдэж  сумын начин цол хүртэв. Баяр наадам Баянхонгор аймгаар үргэлжилж, Эрдэнэ бандида хутагт, Хамба Номунхан, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн даншиг наадамд 256 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Баянхонгор Хөгжил” сан, "Мөнхийн үсэг" групп, "Хүч" спорт хороо, "Их Богд" дэвжээний бөх, улсын харцага Н.Золбоо найм даван түрүүлж, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208 тусгай анги, "Хонгор нутаг" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Бат-Орших үзүүрлэжээ. Ламын гэгээний тэгш ойд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Соронзонболд нарын бөхчүүд зодогложээ. Эх сурвалж:www.polit.mn
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

17 цаг 53 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

18 цаг 16 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

18 цаг 20 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин