“Монголын төрийг ариусгах “Морин шуурга” исгэрч байна”

2019-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Зоригтнууд овогт Ай.Төмөр-Очиртой ярилцлаа. -Та  “Морин шуурга” нэртэй зургаа дахь номоо гаргаж бас ШИНЭ намыг үүсгэн байгуулалцаж шуугиантайхан наадлаа. “Морин шуурга” гэж ямар шуургыг хэлж байна вэ? -“Морин шуурга” гэдэг явган шуурганаас өөр, нүдгүй шуурганаас арай дээр.Монголчуудын 30 жилийн амьдрал морин шуургатай байлаа. Нэг өдөр амсхийж жаргасангүй, гэхдээ  нүдгүй шуурганд төөрсөнгүй. Явган шуурганаар хүн тавтай сууж чадахгүй, морин шуурганаар бүр осолтой. Нүдгүй шуурганд бол осгох, эндэх аюул бий. Гэхдээ морин шуурга түүнээс арай дээр. Би Монголын улс төрийн 30 жилийн үйл амьдралыг яруу найраг, гоо зүйн хэлээр, яруу найрагчийн энэлэн шаналанг нэгтгэж бичсэн. “Морин шуурга” бол тэнгэрийн шуурга биш, тэнэгүүдийн шуурга юм. Нийгмийнхээ 30 жилийн шуургыг үгээр зурлаа. Намын тухайд хур бороо орж,  цэцэг навч дэлгэрсэн зургадугаар сарын 6-нд ШИНЭ нам мэндэлсэн.Шударга иргэдийн нэгдсэн эвсэл бол ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй  үед  нийгмийн захиалгаар үүссэн улс төрийн хүчин. Зургадугаар сарын 6-ны үдээс өмнө нам мэндэлсэн, үдээс хойш миний ном мэндэлсэн.Юм сэлгэх, шинээр үүсэхийн билэгдэл гэж нийгэм өөрийнхөөрөө хөрвөөж, морин шуурга исгэрч байна.  ШИНЭ нам байгуулагдсанаар ирэх сонгууль ойртож буйн дохио. -Наадмын өнгийг  та юу гэж дүгнэж байна? -Монгол Улс тусгаар тогтнолынхоо  баталгааг эрийн гурван наадмаараа тодорхойлдог. Гэтэл наадмаа хийж чадахаа байжээ. Хамгийн эрсдэлтэй буюу сэмэрч, эмтэрч, ёс суртахууны хэм хэмжээгээ алдсан нь хурдан морины уралдаан. Монгол төрийн наадам биш, хэсэг бүлэг хүний, баячуудын, тэр бүү хэл эрүүгийнхний тодруулбал, Монголын ард түмний эсрэг санаа буруутнуудын баяр цэнгэл боллоо гэж ард түмэн харамсч  байгаа.  Тод манлай уяач Л.Батмөнх гэдэг хүн энэ талаар тодорхой ярьсан. Би ганцаараа хэлээгүй. Өөрсдийн  эрлийз морьдыг чөлөөтэй гаргадаг, хэн нэгний удам судар нь тодорхой монгол морийг мэдсээр байж аваад хоцордог муухай жишиг тогтлоо. Ард түмэн  наадмаа хийхэд  түрүүлсэн, азтай том наймаа хийгээд өгч авалцсан, Сүхбаатар аймагт Алтан-Овооны наадамд түрүүлсэн, өнөө  жил Асгат сумын наадамд түрүүлээд ирсэн Говь-Алтайн Балдандоржийн 80 саяын хонгор гэж соёолон улсын наадамд ирээд долоогоор орлоо, өмнө нь зургаан эрлийз адуу орлоо. Моринд хайртай сайхан аавын хүү, “Толин хул”-аараа алдаршсан Г.Батхүү агсны ах дүүс санаа сэтгэлээ аядуулах гэж, ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын жанжин бор гэж алдартай, дуучин Д.Жавхаасайханы даага, шүдлэнгээсээ өөр юманд гүйцэгдээгүй хурдан буяныг 80 саяар авсан нь тэр. Би тэр хүмүүсийг мөнгөтэйгөөрөө гайхуулж, мөнгө нь илүүдсэндээ авсан гэж бодохгүй байна. Төрийнхөө наадмыг хүндэлж, хагацал зовлонгоо нимгэлж ард түмэнтэйгээ баярлая гэж бодсон байх. Гэтэл үрээ нь есөөр орлоо. Морио зарсан залуу над руу уйлаад ярьж байна, “Би ийм чинээний юм бодоогүй юм. Монголын ард түмэндээ баяр наадмын сайхныг билэгдэж, нутгийнхаа ахад морио үнэтэй өгсөн чинь булхай луйврын хаалттай байгаад  наадамдаа орж чадсангүй” гэж. Түүнээс гадна очсон хойно морийг нь бариад хоцорч байна. Энэ ер нь миний адууны урд гишгэх байх гэсэн адуугаа сунгалтыг нь ажиглаж байгаад авч үлддэг болжээ. МАНАН-гийн гар хөл болсон, том дарга нарын гар хөлийн үзүүрт явдаг хүмүүс ийм юм хийж байна. -Хэн? -Газрын наймаа, Салхитын ордын асуудал бужигнахад хэн гээч уяачийн тухай юу дуулдсаныг олон нийт мэднэ. Одоо тэд  ах дүүгээрээ, аав хүүгээрээ нийлж төрийн наадмыг булхайцдаг, луйварддаг болжээ. Уул овооны наадам, хүүхдийн үсний найр,  насны ойд хийж байгаа наадмыг  булхайцаж хийдгээрээ хийх байлгүй. Харин монгол төрийн наадмыг ийм байдлаар хийнэ гэдэг Монгол Улсыг гутаан доромжилж, ард түмний хувь заяагаар тоглож, олон улсад нэр хүндийг нь унагааж байгаа үйлдэл. Сая “Их Хурд”-д энэ явдал давтагдлаа. Азарганы уралдаанд  49 азарга гарахад дөнгөж тав нь монгол адуу байсан. 1997 оноос эхэлсэн  “Их Хурд” наадам азарга, их насны их хурдыг тогтоох, гурван жилд нэг удаа болдог том уралдаан. Монголын уламжлалт том баяр болж хэвшсэн. Гэтэл монгол уяачид морьдоо уяж уралдуулах аргагүй боллоо. Иймээс би арга буюу “Монгол морьтой уяачид морьдоо битгий гаргаарай” гэж уриалсан.  Төрийнхөө наадмыг хийж чадахгүй, төрийн наадмыг санаатайгаар бүрэлгэж байгаа хүмүүсээс болж түмний  эх, алдар цуутай хүлгүүд  үхлээ шүү дээ. -Энэ тухай мэдээлэл бүрхэг байна. Та тодорхой олж мэдэв үү? -Тод манлай уяач Т.Болдбаатарын магнай халиун гэж адгуусны ертөнцдөө бол “Хөдөлмөрийн баатар”, Монголын ард түмний хайртай хүлэг байсан, эрлийз адуугаар тэлж уралдаад алчихлаа. Д.Дагвадоржийн хар халзан гэж халхад цуутай, улс бүсэд  айрагдсан сайхан хүлэг үхлээ. Б.Цэндбаатарын хонгор морь нүд анилаа. Хаа байсан Говь-Алтайгаас ирсэн залуу аймагтаа түрүлсэн азаргаа үхүүлчихээд уйлаад буцсан. Б.Нямжавын хурдан шарга соёолон үхлээ. Д.Даваахүүгийн  хурдан хонгор азарга гэмтлээ. Өнгөрсөн жил түрүүлсэн халиун азарга энэ жил бэртээд босч чадахгүй байна. Ийм адгуусанд халтай,  ард түмэнд цөвтэй наадам хийж байгаа нь үнэхээр гутамшигтай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хэдэн ч морь байсан, арван морь уралдсан ч монгол адууныхаа стандартыг бариарай” гэж хэлсэн. Гэтэл түүнийг нь хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчид, У.Хүрэлсүхийн баруун гарт нь байдаг хүн, дотны найзууд нь эрлийз адуу түрүүлгэчихээд цоллоод, баярлаад, гайхуулаад, хажууд нь МАНАН-гийн уяачдыг дагуулчихсан явах жишээтэй. Энэ бол Ерөнхий сайдынхаа  нэр хүндийг унагаах гэсэн зохион  байгуулттай бүлэглэлийн гэмт хэрэг. Төрийн наадмыг төрийн албан хаагчид нь ингэж  нугаслаж байна.Монголчууд ийм шударга ёсыг хүсээгүй. Энэ морины хэрэг биш, Монголын хэрэг. Морийг хорлоод дуусч байгаа юм биш, Монголыг хорлож дуусч байна. Хууль бус зүйлүүд,  луйвар, хулгай  хийж алдар нэрэнд үхэлдэж байгаа, авлига хээл хахуулиар зодож наадам хийж байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Монгол Улсын нэрт сэтгүүлч, нүүдэлчдийн өв соёл гэж явдаг Л.Цагаандалай, тод манлай уяач Д.Эрдэнэчулуун, яруу найрагч А.Лхагваа, зураглаач Ч.Болдбаатар нар  хамтран “Монгол өв соёлын нийгэмлэг” байгуулаад явцгааж байсныг би мэднэ.  Л.Цагаандалай авлигачдын гар хөл болж том том яриад “Их Хурд” наадмыг хийлцсэн. Тэр нөхөр тэжээвэр ишиг шиг харагдсан. Наана тэжээвэр цагаан ишиг шиг яваад цаана нь махкомбинатын цагаан ямаанууд харагдаж байгаа. Махкомбинатад нэг цагаан ямаа байсан, бусдыг дагуулж ордог. Буруу үйл хэрэг рүү, Монголын мөхөл рүү найзаа, дүүгээ, эрхэм хүндэт Л.Цагаандалайг хөтөлж байгаад би тун харамсч байна. Ингэж хоёр үзүүртэй зүү шиг хохиж амьдармааргүй, нэг нэртэй, нэг мөртэй яваад дуусаасай билээ. Цаана нь Өмнөговийн Б.Бадраа гэж нууц ноёнтон, хулгайн буруу мөнгөтэй нөхөр бий. Мөн уяачдын холбооны нөхдүүд ч очоод суучихсан, ил харагдахгүй “илбэ үзүүлж” наанаа нохойд барьдаг мод шиг хэдэн хүн гаргачихаад байж байгаа. Б.Бадраа их мөнгөтэй  хүн юм гэсэн, буруу гарын мөнгөөр буянаа бузарлаж, Монголын ард түмний эрдэнэт хүлэг морьдыг алж, эх орны минь сүр сүлдийг үхүүлж байна. Монгол морины зүтгэлтнүүд гэж ярьдаг, тэд монгол морины дайснууд болж хувирчээ. Үүний цаана эрдэмтэн судлаач, алдарт манлай нэртэй, гозгор  малгайтай хулгайч луйварчин олон. Тэд ард түмний өв соёлоос савраа татах хэрэгтэй. -Шүүмжлэхээр танд  дарамт, шахалт ирдэг үү? -Үрээ даагаа өсгөвөл сүрэг мал минь өснө. Үнэн үгээр дутвал эх орон минь сүйрнэ. Өнгөрсөн хавар төв талбайд болсон 50 мянган хүний жагсаал дээр би ташуураа бариад гарсан. 50 хүний өмнө  үнэн үгээ хэлсэн юм, таван хулгайчид үнэнийг хэлэхээс айхгүй. Монголын ард түмэн морин соёлоо мэднэ, тэднээр шүүлгэнэ. Хэн  үнэн, хэн худал хэлж байгааг ялгана. Луйварчид эрлийз морь уралдуулчихаад  дарьгангын адуу гэж яриад байгааг тогтооно. Дарьгангын адуу хурдан нь үнэн. Сая нутагтаа түрүүлсэн морийг би Хэнтий аймаг руу 60 саяар зарж өгсөн. Хэнтийд ирээд хол тасархай түрүүлсэн. “Яагаад хотод ирж уралдсангүй вэ, энд ирж уралдаж төрийн түмэн эх болооч” гэхэд “Эрлийз адуунаас айж байна” гэсэн, тэр хүний зөв. Сая улсын наадамд тэр морь ирсэн бол түрүүлнэ, түрүүлж ирээд үхэх байсан. Морь мэддэг, судалдаг хүний хувьд би тэрийг сайн мэдэж байна. Тиймээс ард түмнийг битгий басамжил, аав, хүүгээрээ нийлж  эрлийз адуу авчихаад “Дарьгангын адуу” гэхээ боль. Дарьгангад үзээд өгье гэсэн ч эрлийз адуу байхгүй. Даварсан луйварчдын оньсого таавар биш шүү гэдгийг бас  үүгээр дамжуулж хэлье. -Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/ гэж бий. Тэд юу хийж байдаг юм бол? -Тэр холбоо энэ жил VII их хурлаа хийж хоёр тасарсан. Хуучин уяачдын холбоо улстөржиж балраад ерөнхийдөө “амиа хорлосон”. Энэ холбоог хүлээн зөвшөөрөхгүй, ард түмнийхээ хүсэл сонирхлын талд байна гэж Б.Гомбожав даргатай уяачдын холбоо  шинээр мэндэлсэн. ММСУХ-ны тэргүүн гэх хүмүүс монгол адууны төлөө юу ч хийгээгүй. Ард түмэн хурдан морио үхүүлж, аргаа барж байхад дуугардаггүй холбоо гэж байх уу. Өчнөөн хурдан адууг аллаа. Х.Бадамсүрэн тэргүүтэй уяачид нь тэндээ уралдана  биз,  эрлэгүүдийн тэр тоглоомд бид оролцох хэрэггүй. 1997 онд монгол адууны оргил амжилтуудыг тогтооно гэж анх “Их Хурд”-ыг зохион байгуулж, гурван жил нэг удаа хийж ирсэн. Тэр үед эрлийз адууны тухай ойлголт байгаагүй. Өнөөдөр эрлийз адууны “Их Хурд” болж байгаа нь гутамшиг. Үүнийг зогсоох ёстой. Би ямар нэгэн байгууллагын нэр барьж, энэ холбоо, тэр холбоо гэж ярих дургүй. Яруу найрагч, эх орончийн хувиар өөрийн үзэл бодол, цусанд шингэсэн үзэл бодлоороо л ярьж байна. Морио чононд идүүлж байхад зүгээр хараад сууж байдаг малчин байдаггүй шиг, Монголоо нохойд хоолойгоо тасдуулж байхад би хаая хүүе гэхгүй бол болохгүй. Тиймээс  Монголын их төрийг ариусгах “Морин шуурга” гэж ном бичсэн. Морин  шуурга Монголыг аврахаар исгэрч байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.29  ДАВАА  №149  (6116)
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

2 цаг 6 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

2 цаг 30 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

2 цаг 34 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

8 цаг 44 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

8 цаг 47 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

12 цаг 36 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

12 цаг 41 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

12 цаг 46 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

12 цаг 51 мин