Д.Трамп Мексикийн хилийг тусгаарлахаар яарч байна

2019-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын Дээд шүүхээс Ерөнхийлөгч Д.Трампыг сонгуулийн санал хураалтад ялалт байгуулахад нь нөлөөлсөн гол амлалт болох АНУ-Мексикийн хилийн дагуу хана босгоно гэсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардсан талаар “Ройтерс” мэдээллээ. Хууль тогтоогчид энэ бүтээн байгуулалтад шаардлагатай төсвийг батлахаас татгалзсан ч Дээд шүүх үүнийгээ хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Консерватив намын төлөөлөл бүхий Шүүхийн бүрэлдэхүүний дийлэнх нь дээрх саналыг дэмжсэн ч Конгресс эсрэг байр суурьтай байна. Учир нь тэд үүнийг Мексикийн Засгийн газрын эсрэг Ардчилсан намынхан гутамшигтай харилцаа үүсгэнэ гэж болгоомжилж байгаа аж. “АНУ-ын Дээд шүүх доод шатны шүүхийн шийдвэрийг няцааж, өмнөд хил дээр хана барих ажлыг үргэлжлүүлэхээр боллоо. Хилийн хамгаалалт, хуулийн хэрэг­жүү­лэлтийг нэгтгэсэн том ялалт байлаа” гэж Д.Трамп шүүхийн мэдэг­дэл гарсны дараа жиргэсэн байв. Гэсэн ч одоогоор шүүхийн албан ёсны шийдвэр гарах хүртэл сорилтууд үргэлжилсээр байх төлөвтэй байгаа юм. “Өнөөдрийн шийдвэр нь цэрэг армийн төсөв нь хилийн ханын бүтээн байгуулалт болж улмаар Калифорни, Нью Мексик, Аризона муж дахь холбоо харилцаа, нийтийн эзэмшлийн талбай, гол усны урсацыг ханаар тусгаарлахаар болж байна” гэж хана барих төслийг эсэргүүцэгчдийн нэг, “Sierra Club” байгаль орчныг хамгаалах төвийн өмгөөлөгч Глориа Смит хэлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд ерөнхийлөгч Д.Трамп Конгрессийн зөвшөөрөлгүйгээр тусгаарлах ханыг босгох үндэсний түргэвчилсэн хөтөлбөрөө тунхагласан юм. Үүний дараа Ардчилсан намын төлөөлөгчид үүнийг Д.Трамп АНУ-ын Үндсэн хууль болоод Конгресс дэх өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлж байна хэмээж байв. Пентагоноос хүргүүлсэн 2.5 тэрбум ам.доллар бүхий тусгаарлах хана барих саналыг Конгресс няцаасны дараа Батлан хамгаалах яам болон Сангийн яамны төсвөөс бүтээн байгуулалтад шаардлагатай 6.7 тэрбум ам.долларын саналыг Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас дахин тавьсан юм. Тус засаг захиргаанаас мэдэгдэж буйгаар шүүхийн шийдвэрийг яаралтай гаргуулах шаардлагатай аж. Д.Трампын хана босгох амлалт 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзрүүдийнх нь нэг байв. Хана бол түүний хувьд цагаачлалын бодлогод хэрэгжүүлэх чухал алхам. 2020 онд дахин сонгуульд өрсөлдөхөд нь дэмжлэг болох билээ. Д.Трамп “Тусгаарлах хана босгосноор хууль бус цагаачдыг хязгаарлахаас гадна хар тамхины наймаачдын замыг хаах юм” гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.29  ДАВАА  №149  (6116)
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

3 цаг 38 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

4 цаг 1 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

4 цаг 5 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

10 цаг 15 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

10 цаг 18 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

14 цаг 8 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

14 цаг 13 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

14 цаг 18 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

14 цаг 23 мин