Хар тамхитай тэмцэх бие даасан байгууллагатай болно

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Дипломат албаны ажилтнууд их хэмжээний хар тамхины хэрэгт холбогдсонтойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны сайдын хаалттай мэдээллийг сонслоо. Ерөнхийлөгч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт хэрэгт холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудал үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авахыг санууллаа. Тэгвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойшх хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай сонслоо. Хуралд ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга болон бусад холбогдох албаныхан оролцжээ. Хуралдааны дараа байнгын хорооны дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрээр “Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн.  Ялангуяа, өмнө нь тамхины наймааны хэрэгт орооцолддог зөрчлүүд гардаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан. Гэтэл одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн үнэтэй гэсэн мэдээлэл байна. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш байна. Энэ хүмүүсээс давтан Дипломат төлөөлөгчдийн газарт томилогддог талаарх тодорхой мэдээллийг авсан. Мөн зарим хүнтэй холбоотой  сайдын мэдээлэл нууцын журмаар  ирсэн учир холбогдох хуулийн дагуу хаалттай хийлээ” гэсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар томилгоо оновчгүй, хариуцах эзэнгүй зэрэг цөөнгүй асуудлыг хөндөж  тогтоолын төсөл баталсан байна. Тогтоолын төслийн талаар “Томилгоо хийхтэй холбоотой асуудлын хариуцлагыг чангатгах, хар тамхитай холбоотой бие даасан байгууллага байгуулах, холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулах,  Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, ГХЯ-ны паспортыг нарийн  хянах мөн  автомашинуудад дипломат дугаар олгохыг хянахыг тус  тогтоолд тусгасан. Гадаад харилцааны яам, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хар тамхитай холбоотой асуудлаар Дипломат төлөөлөгчдийн газруудад хяналт, шалгалт хийх чиглэлийг тусгалаа” гэдгийг байнгын хорооны дарга хэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.13  ПҮРЭВ  №120  (6087)
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

14 цаг 38 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

15 цаг 1 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

15 цаг 5 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

21 цаг 16 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

21 цаг 18 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин