Онцлох сурвалжлага: Залуус мөрөөдлөө биелүүлэх орон зайтай боллоо

2019-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ ”Ирж буй шинэ цаг биднээс шинэ арга барил, шинэ үзэл баримтлалыг шаардаж байна. Шинэ цаг үед тохирсон залуу үе бидэнд хэрэгтэй байна”. Энэ бол Монголын залуучуудын холбооны хоёр давхарт гарахад нүдэнд туссан үг. Бид ч шинэ цаг үед тохирсон залуу үеийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нэгэн шинэ төслийн тухай мэдээллийг залууст дуулгахаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэсэн юм. Төсөл гэхээс илүү үүнийг “Боломж” гэж хэлвэл илүү онох байх. Монголын залуучуудын холбоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй залуучуудын хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөр, санаачилгаараа залуучуудтай нэгдэн ажиллах гарааны, хөгжүүлэгч, зөвлөгч, хамтрагч байгууллагуудад зориулсан “Бүтээгч ертөнц” хамтын хөгжлийн орон зайг дөрөвдүгээр сарын 15-нд нээжээ.

Залууст олон боломж олгосон цахим ертөнц

“Хамтын хөгжлийн орон зай” гэсэн бичигтэй танхим руу орвоос танхимын урд хэсэгтээ цоо шинэ компьютеруудыг эгнүүлэн тавьсан байх агаад ширээ бүрийн ард зөөлөн сандал байрлуулжээ. Нэг дор 25 хүн сууж, өндөр хурдны интернетийг ашиглан хүссэн ажлаа энд хийх боломжтой юм байна. Харин эсрэг талд нь ус цэвэршүүлэгч, “эко” гэх тодотголтой хогийн сав, хичээл хийх боломжтой модон ширээ, сандал, хэдэн ном өрсөн жижиг тавиур байлаа. “Бүтээгч ертөнц”-ийн тус тусын нэршил, чиглэл бүхий өрөөтэй танилцсан юм. “Итгэл” ,”Сэтгэл”, “Ухаан”, “Хүсэл” гэх мэтээр сонин, содон нэрээр танхимуудаа нэрлэжээ. Сургалтын танхим нь хоёр тасалгаатай юм байна. Эхний танхимд зургаан ширээ эгнүүлэн тавиад түүнийгээ тойруулан ногоон хучлага бүхий түшлэгтэй сандал тавьжээ. Сургалт, хичээл заах боломжийг бүрдүүлэх үүднээс гурван самбар өлгөсөн байна. Наад талын өрөөнд жижиг ширээний хоёр талд том буйдан сандал тавьсан байх бөгөөд энэ өрөөнд амарч, алжаалаа тайлангаа ярилцаж суух боломжийг бүрдүүлжээ. Б.Бэлгүтэй: Цаашид оффисын орон зайг өргөжүүлнэ МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй “Монголын залуучуудын холбоо “Бүтээгч ертөнц” хамтын хөгжлийн орон зайг бүтээхдээ ямар нэг ашиг орлого олохыг зорьсонгүй. Бидний гол зорилго бол улсдаа сайн иргэн бэлдэж өгөх юм. Тиймээс ТББ-ууд нэгдсэн зохион байгуулалтад орж залуусынхаа төлөө хамтран ажиллая гэсэн санааг дэвшүүлж, энэ ажлын байрыг бий болгосон. Энэ төсөл амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгвөл оффисын орон зайг нь томруулах боломж бий. Хамгийн гол нь ТББ-ууд, залуучуудын төлөө ажиллах гэж байгаа хүмүүс нэгдээд залуучууддаа зориулсан хөгжлийн хөтөлбөрүүдийг гаргая, хамтарч ажиллая, улсдаа сайн иргэнийг бэлдэж өгөхийг зорьж байна” гэж ярив. “Итгэл” танхимыг хувийн нөтбүүктэй хүмүүс ашиглах боломжтой бөгөөд модон ширээ, эргэдэг сандалтай. Харин “Сэтгэл” танхимд урт үргэлжилсэн ширээ, түүний хоёр талд сандалууд тавьсан байх агаад цаад талд нь мөн нэг том ширээ, дөрвөн сандал байсан нь олон хүн энд зэрэг үйл ажиллагаа явуулж, ажлаа амжуулах боломжийг бүрдүүлжээ. Хурлын танхим руу ороход аль нэг албан байгууллагад очиход тааралддаг хурлын өрөө шиг том, тохилог санагдлаа. Нэг том дугуй ширээг тойруулан улаан өнгийн бүрээстэй түшлэгтэй сандалнуудыг тавьсан нь ажил хэрэгч уур амьсгалыг улам ч тодотгож өгчээ. Энэ танхимд 20-40 хүн үйл ажиллагаа явуулах боломжтой бөгөөд гурван ширхэг самбартай аж.  

“Залуус” танхимд нэгдсэн том арга хэмжээ зохион байгуулах боломжтой

“Залуус” танхим нь нэг давхартаа байх агаад 100-150 хүн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах боломжтой юм байна. Бидэнд өрөөнүүдээ танилцуулсан МЗХ-ны харилцаа хөтлөлтийн менежер С.Баярмаа “Оффис гурван ээлжээр 24 цагийн турш нээлттэй ажиллана. Бүх өрөөнд камер байрлуулсан. Хамгаалалтын ажилтнууд, менежерүүд ч гурван ээлжээр ажиллана. Бид ямар нэг эрсдэлтэй байдал үүсэхгүй гэж бодож байна. Тиймээс хамтдаа хөгжихийг хүсч буй, шинэлэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж буй оюунлаг, бүтээлч, санаачилгатай залуучуудад ,залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн дагуу төлөвлөгдсөн хөтөлбөр дээр хамтран ажиллах, хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгууллагуудад “Бүтээлч ертөнц”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй” гэдгийг хэлсэн юм. Цайны болон утасны өрөө нь тусдаа, VIP уулзалтын өрөөтэй. Номын сан, уншлагын танхим нь үнэгүй. Мөн нэмэлтээр нотариат, хууль зүйн зөвлөгөөг эндээс авах боломжтой юм байна. Энэ талаар МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй “Монгол Улсад бүртгэлтэй 24 мянган ТББ байна. Үүнээс 1200 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг . Үнэндээ ажлын байр түрээслээд үйл ажиллагаа явуулахад маш их зардал гарна. Тийм учраас олуулаа нэгдээд, боломжит цагаараа, хямд өртөгтэйгээр ажиллах боломжийг бид олгож байгаа юм. Нийлж, нэгдээд, хамтраад ажиллах нь ямар үр дүнтэй байдаг юм бэ гэдгийг бид удахгүй харна. Тодорхой хугацааны дараа нийгэмдээ ч харуулах байх. Мөн Төрийн бус байгууллагууд ихэнх нь тогтсон хаяг, шуудангийн хайрцаггүй байдаг. Тухайн байгууллагын албан бичиг боловсруулах, бичих, илгээх гээд бүх ажлыг нь бид хийгээд өгнө. Мөн уулзалт, яриа хэлэлцээрийн үед өрөөг нь бэлдэх, цай, кофегоор үйлчлэх гээд олон ажил багтаж байгаа” гэж ярилаа.  

“Бүтээгч ертөнц”-ийнхөнд баярлалаа

Ийн бид буцахдаа нэгэн өрөөний хажуу ханан дахь самбар дээр энэ орон зайгаар үйлчлүүлсэн хүмүүс сэтгэгдлээ үлдээснийг олж харлаа. “Шинэ орчин, шинэ эрин үеийг залуучууддаа бий болгож өгсөнд баярлалаа”, “Сая сая залуусын мөрөөдөл хүслийн орон зай болох болтугай”, “Залуучуудаа хамтдаа бүтээе” гэх мэт дандаа эерэг , хүмүүст урам зориг өгөх сэтгэгдлүүд бичжээ. Үйлчлүүлээд эхэлсэн залуус “Бүтээгч ертөнц” хамтын хөгжлийн орон зайн үр шимийг хүртэж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Монголын залуучуудын холбоо шинэ залуу үеээ хөгжүүлэхийн тулд олон үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, амьдралд хөл тавьж иргэний үнэмлэхээ гардан авч буй залууст зориулсан “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 17 дахь жилдээ, “Эврика” эрдэм шинжилгээний хурлыг 25 дахь жилдээ, “Залуучуудын өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг. Мөн бүх аймаг сумдын залуусыг хамруулдаг бүсийн чуулган, сургалт, уулзалтууд, улс орны бодлого, хөгжлийн хөтөлбөрүүдийг танилцуулах гээд олон нийтэд чиглэсэн, үйл ажиллагаанууд тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн “Бүтээгч ертөнц” хамтын хөгжлийн орон зай нь үнэхээр шинэлэг, нийгэмд эерэг үр дүнг үзүүлэх байх гэж итгэж байна. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

8 цаг 33 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

8 цаг 56 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

9 цаг 0 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

15 цаг 11 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

15 цаг 13 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

19 цаг 3 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

19 цаг 8 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

19 цаг 13 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

19 цаг 18 мин