Д.Батмөнх: ТВ-9-ийн “Монгол коммент” хуульчдын ёс зүйн үнэлэмжийг дэлгэн харууллаа

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
-“Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин” зэрэг хэвлэл хуульчдын ёс зүйн  үнэлэмжийг өөрсдийнхөөрөө бүрдүүлсэн ч  олон нийтийн нийтлэг байр суурийг илэрхийлсэн-
Ёс суртахууны үнэлэмжийн өөрчлөлтийг тандах судалгааны ажил 1990 оноос хойш өнөөг хүртэл бараг хийгдээгүй явж иржээ. Харин ШУА-ийн Философийн хүрээлэнгээс 2010 онд “Монголчуудын зан суртахууны төлөвшил, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс” экспертийн судалгаа явуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан нийгмийн хурц асуудлыг ил гаргаж тавьсан юм. Энэ бол монголчууд бидний үнэт зүйлс, итгэл үнэмшил үндсээрээ өөрчлөгдөж, нийгмийн бүх давхарга ёс суртахууны хямралд өртсөнийг анх удаа дэлгэн харуулсан явдал байв. Түүнээс долоон жилийн дараа буюу 2017 оноос өнөөдрийг хүртэл Философийн хүрээлэнгийн судалгааны баг “Монголчуудын ёс суртахуун-эрх зүйн хөгжлийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг иж бүрэн тодорхойлох нь” сэдэвт суурь судалгааны төслийг /төслийн удирдагч академич С.Нарангэрэл/ гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Эхний үр дүн ч гарч байна. Энэ удаа Монголын хуульчдын ёс зүйн талаарх олон нийтийн үнэлэмж хэрхэн өөрчлөгдөж буйг мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийж бичсэн судлаач сэтгүүлч, доктор Д.Батмөнхийн эргэцүүллийг нийтэлж байна. Д.БАТМӨНХ Доктор/PhD/, профессор   Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүхийн ёс зүйн хороо хамтран “Хуульчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг яг нэг жилийн өмнө /2018.04.11/ зохион байгуулж байсан.  2014-2017 оны хооронд Монголын хуульчдын холбоонд 933 хуульчтай холбоотой 791 гомдол, мэдээлэл ирсний 80.5 хувь нь өмгөөлөгч, 17.4 хувь нь шүүгч, 2.1 хувь нь прокурорт хамаарсан өргөдөл байжээ. Гэхдээ дээрх 933 хуульчаас зөвхөн 52 хуульчид л холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээлгэжээ. Тэдгээр 52 хуульч бүгд өмгөөлөгч байсан бөгөөд шүүгч, прокурорт хариуцлага хүлээлгэсэн тохиолдол гараагүй хэмээн өнгөрсөн жилийн өдийд хэд хэдэн судлаач онцолж дурдсаныг нэн тод санаж байна. Гэтэл өнөөдөр, мөнөөх 52 өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил нь ганц жилийн дотор Монголын хуульчдын алдаа дутагдал болон хувирч, тэдний нэр хүнд олон нийтийн дунд шалдаа унасан тухай хаа сайгүй шүүмжлэн чичлэх болжээ. Хуульчдын нэр төр, алдар хүнд ийнхүү алга урвуулах төдийд унаж, мэргэжлийн ёс зүйн доройтолд орсон явдлын учир шалтгаан юунд байна. Олон түмэн яагаад ингэж дүгнэх болов? Энэ асуултад хариулахын тулд социологийн судалгааны уламжлалт аргаар аймаг, нийслэлийн иргэдийн төлөөллийг санамсаргүй тохиолдлоор сонгож, судалгааны хэдэн анкет бөглүүлэхээр орон нутаг зорихыг хүссэнгүй. Тийм цаг хугацаа ч байсангүй. Харин хүн хүч, зардал мөнгө, орон зай, цаг хугацааг тусгайлан шаарддаггүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сүүлийн хоёр сарын хугацаанд гарсан нийтлэл, нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийж, дээрх асуултад цогц хариулахыг хичээлээ. Өнөөдөр Монгол Улсад 434 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн таван жилд сонин, сэтгүүлийн тоо буурч,  цахим сайтын тоо жилээс жилд өссөн. Ангилж үзвэл 88 сонин, 71 сэтгүүл, 48 радио, 127 телевиз, 100 сайт ажиллаж байна. Тэдгээр ХМХ-д  нийтдээ 4462 сэтгүүлч, уран бүтээлч хүч хөдөлмөрөө зориулж байна. Монголын зах зээл дээр бүтээгдэхүүнээ шингээж байгаа эдгээр мэдээллийн хэрэгсэл нь гурван сая гаруйхан хүн амтай улс орны хувьд дэлхийн нийтийн жишгээс хэдийнэ давсан үзүүлэлт. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн технологи цахимжиж, төрөл хэлбэр нэмэгдэхийн хэрээр бидний амьдрал улам бүр ил цагаан болж байна. Үзэл бодлоо илэрхийлэх, санал бодлоо солилцох, үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр тухайн юмс, үзэгдлийн талаарх олон нийтийн үнэлэмж бүрдэж, хувьсан өөрчлөгдөх нь хүртэл алга урвуулах төдий болжээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байгаа хэрэг явдлын тухай мэдээлэл болон хуульчдын мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил нь хуулийн салбарт гарсан  ололт амжилт, эерэг үзүүлэлтийг бүхэлд нь баллуурдаж хаяхад хүргэжээ. ТВ-9 телевизийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн “Монгол коммент” нэвтүүлгээр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч Ганзориг 11:12 харьцаагаар нэг хүний саналаар ялалт байгуулж, хонгилын доторх хуульчдаас нэр дэвшсэн хуульчийг яллаа гэж мэдээлэв. Энэ бол хуульчдад халтай маш ноцтой үнэлэмжийг илэрхийлсэн мэдээлэл юм. Өнгөц сонсоход зөвхөн хувь хуульчийн зан суртахуунд өгч буй үнэлэлт юм шиг атлаа нийт хуульчдын талаарх олон нийтийн үнэлэмж ямар түвшинд хүрч унасныг  харуулсан хэрэг байлаа. Энэхүү үнэлэмж нь тухайн телевийн удирдлагын бодлого биш, уг нэвтрүүлгээр иргэд, олон нийт үзэл бодлоо илэрхийлэх явцад гарч буй тэдний санаа бодол юм.  Харин энэ мэдээлэл нь хуульчдийг мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагаар нь үнэлдэг шалгуурыг илт үгүйсгэж, тэднийг дан ганц “Хонгилын хуульч”, “Хонгилын гадуурхи хуульч” гэсэн үзүүлэлтээр ангилж, үнэлж  эхэлсэнийг няцаах гэсэн оролдлого ямар ч хэвлэлд ажиглагдахгүй байна. “Монгол коммент” бол олон зуун мянган үзэгчдийн итгэл, сэтгэлийг татаж, хамгийн олон захидал мэдээлэл, санал сэтгэгдлийг иргэдээс хүлээн авч, олон түмэнтэй хуваалцдаг, өөрийн гэсэн дэмжигч дагагчтай нэвтрүүлгийн нэг юм. Иргэд өөртөө болон бусдад туслах гэж нийгмийн тулгамдсан хурц асуудлаар бодол саналаа илэрхийлж, “Монгол коммент”-д хандсаар байна. Өөр нэг телевизийн олон нийтэд үзүүлж буй үр нөлөөг авч үзье. С1 телевизийн “Цензургүй ярилцлага”-д оролцсон бизнес эрхлэгч, иргэн Ганболдоос Монгол Улсын Ерөнхий прокурор асан нэгэн эрхэм 3 сая ам.долларын хахууль авсан тухай ноцтой мэдээллийг дэлгэж тавьсан нь олон нийтийг гайшруулахын хамт прокурорын байгууллагын нэр хүндийг салам унахад хүчтэй нөлөөлжээ. Тэрчлэн МҮОНТ-ийн “Олон нийтийн цаг”, ТМ телевизийн “Хууль ба нийгэм”, ТВ4 телевизийн “Түмний үгийг төрд нь”, “Суваг1”-ийн “Иргэн ба төр”, “Парламент тв”-ийн “Байр суурь”, “Аргумент” хэлэлцүүлэг зэрэг олон нийтийн санаа бодлыг илэрхийлж буй нэвтрүүлгүүд нийгмийн сэтгэл зүйд шууд нөлөө үзүүлж буйг бидний хийсэн судалгаа нотлон харууллаа. Нийгмийн сэтгэл зүйн өөрч­лөлттэй уялдан хуульчдын ёс зүйн талаарх олон нийтийн үнэ­лэмж хэрхэн өөрчлөгддөг тухай судалгааны үр дүн, түүнээс гарсан зөвлөмжийг шалгах үүднээс телевизийн шууд ярилцлагад орсон хуульчдад үзүүлж буй олон нийтийн хандлагыг шинжиж үзэв. Тухайлбал, 2019 оны гуравдугаар сарын 29-ний үдэш явсан “Суваг 1” телевизийн “Иргэн ба төр” шууд нэвтрүүлэгт хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр оролцож, эрүүдэн шүүх асуудлаар иргэдийн асуултад шууд хариулсан агуулгад мониторинг хийлээ. Тэрээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад яллагдагчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж, ямар ч илүү, дутуу үггүй, нэн тодорхой тайлбарлав. Өөлж хэлбэл, иргэдэд хандсан мэдээллийг ердийн ухамсрын түвшинд биш, хууль зүйн нэр томьёогоор албархуу ярьж өндөрлүүлсэн нь үзэгчдэд огт таалагдсангүй. Нэвтрүүлгийн 1900-1934 утсаар студитэй холбогд­сон иргэд хуульчдыг бүхэлд нь бу­руут­гасан, илт бухимдаж, өмгөөл­өгч Г.Батбаярыг загнаж дайрсан шинжтэй байлаа. Утсаар санаа бодлоо илэрхийлсэн үзэгчдээс нэг нь ч хуульчдын талаар эерэг зүйл хэлсэнгүй. Харин ч өмгөөлөгч Г.Батбаярт уур бухимдлаа гаргаж тайвширсан юм. Монголын хуульчдын нэр хүнд, биеэ авч яваа соёл, ёс суртахууны байдал  хэвлэлийн хуудаснаа унаж эхэл­сэнтэй зэрэгцээд тэдний талаарх олон нийтийн үнэлэмж илт сөрөг тал руу явж байна. Хуульчид маань лааны гэрэлд татагдан зулын гол болчихдог дэнгийн эрвээхэй шиг хуйхлагдахаас сэргийлэх шаардлагатай байна. Ийнхүү телевизийн нэвтрүүлгүүд иргэдийн санаа бодлыг илэрхийлэгч нэг гол эх сурвалж төдийгүй нийгмийн сэтгэл зүйг өөрчилж шинэчилэхэд хүчтэй нөлөө үзүүлдэг мэдээллийн хэрэгсэл хэвээрээ байна. Тухайлбал, МҮОНТ/51,6 хувь/, ТВ-9/17,9 хувь/, ТВ-5/17,5 хувь/, 25-р суваг/17,4 хувь/, Монгол HD/16,6 хувь/, Ийгл/11,3 хувь/, UBS/10,3 хувь/, С1/8,5 хувь/, Боловсрол телевиз /7,4 хувь/ гэсэн эрэмбээр телевиз үзэгчдийг  эзэгнэж байна. Гэвч монгол дахь нийгмийн сүлжээ /facebook/, мэдээллийн сайт зэрэг шинэ эх үүсвэрүүд  телевизийн орон зай руу довтолж, эдүгээ үзэгчдийг бүхэлд нь хамраад байна. Монгол Улсад нийгмийн сүлжээ буюу сошиал медиа идэвхтэй хэрэглэгч 2.156.000 хүн байгаа бөгөөд тэдний 95 хувь нь гар утаснаасаа шууд холбогддог болжээ. Мэдээллийн 100 гаруй сайтын мянга давсан мэдээ, мэдээлэлд хийсэн үнэлгээ/хүснэгт 1,2/-нээс үзэхэд хуульчдын ёс зүйн үнэлэмжийг 99-100 хувь сөрөг болон тэнцвэртэй байдлаар илэрхийлжээ. Мэдээллийн тэнцвэртэй байдал гэсэн ойлголт бол сэтгүүлч, мэдээлэгч болон бусад эх сурвалжаас сөрөг, эерэг өнцгөөс ямар нэг үнэлэлт өгөөгүй, үйл явдлыг гагцхүү байгаагаар нь мэдээлсэн өнгө будаггүй мэдээллийг илэрхийлсэн утгаар авч хэрэглэжээ. Тиймээс хүснэгтэд дурдсан мэдээний агуулгад 0.25 хувьд л эерэг үзүүлэлт өгч, үлдэх 99.75 хувьд сөрөг, тэнцвэртэй гэх үнэлгээ тавьсан нь хуульчдын ёс зүйн үнэлэмжийг бүхэлд нь сөрөг үнэлсэн хэрэг байлаа. Хайлтын сэдвээр мэдээллийн сайтуудад гарсан мэдээ, мэдээллийн  хамгийн их сонирхол татсан, иргэдэд нөлөөлөл үзүүлсэн мэдээллийн агуулга  
  1. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдсон эрүүдэн шүүсэн тухай мэдээлэл.

  -УИХ-ын гишүүд эрүүдэн шүүсэн бичлэгийг чуулганы завсарлагаанаар үзэв. -МАН: Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг Эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзлээ. -С.Зоригийн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлч нарт хаалттай үзүүллээ. -Эрүүдэн шүүсэн хэргийг ҮАБЗ хэлэлцлээ. -Ц.Нямдорж сайд С.Зоригийн хэрэгт хэлмэгдэн хоригдож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйжээ. -Чуулган: С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж дэд хороо байгуулна.  
  1. Шүүгч томилох тухайд

  - Шинэ прокурорт гардуулсан томчуудын “том” асуудлуудтай танилц - Ерөнхийлөгчийн санал болгосон томилгоонууд “хүлээлгийн өрөө”-нд шилжлээ - Хууль, шүүхийн удирдлагыг чөлөөлөх хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ - Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг нэр дэвшүүлсэн үү  
  1. Хэрэгт холбогдсон хуульчдын талаарх мэдээлэл

  - Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө. - Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй прокурорыг чөлөөлжээ - Амиа алдсан шүүгчийн хэргээр ШШГЕГ-ын найман ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэжээ - А.Цэрэнсодном прокурорыг Мөрдөн байцаах албанаас шалгаж эхэллээ - Хуульчдын нэр хөсөр унав, хуульчдын холбоо нь таг чиг - Ё.Сагсай прокурорын бичлэгийг “дэлгэв” - Е.Сагсай: 10 жилийн өмнө надад хүч хэрэглэж, рекет хийх замаар энэ бичлэгийг хийсэн зэрэг мэдээлэл байна. Цахим сүлжээнд хийсэн дээрх харьцуулсан шинжилгээний нэгдсэн дүнгээр SONIN.MN, NEWS.MN, GO GO.MN, ZALUU.COM зэрэг сайтууд бичлэгийн төрөл зүйл, хурдаараа мэдээллийн орон зайг тэргүүлж буйг харуулна. Мэдээллийн хамгийн эртний уламжлалт хэлбэр болох сонин, сэтгүүлийн сүүлийн 60 хоногт нийтлэгдсэн материалд дүн шинжилгээ хийж үзэхэд, өдөр тутмын хэвлэлүүдээс “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Өнөөдөр” сонин  тухайн үйл явдлын улс төр, ёс зүйн асуудлыг зааглаж мэдээлдэг нь харагдана. Өдөр тутмын хэвлэлүүд өөр өөрсдийн өнцөгөөс хуульчдын ёс зүйн талаарх үнэлэмжийг бүрдүүлж буй хэдий ч эцсийн бүлэгт сэтгүүлч, уран бүтээлчид болон уншигч олон нийтийн зүгээс адил төстэй байр суурь, санаа бодлыг илэрхийлсэн нь дээрх сонинуудын нийтлэг  илэрхийлэл болсныг онцолж байна. Харин сүүлийн хоёр сарын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээ, мэдээллийн агуулгыг шинжиж үзэхэд, хуульчдын алдаа дутагдал, зан авир, ёс зүйн сэдвийг нэгэн жигд мэдээлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.Баасан  №92  (6059)
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

9 цаг 6 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

9 цаг 29 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

9 цаг 34 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

15 цаг 44 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

15 цаг 46 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

19 цаг 36 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

19 цаг 41 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

19 цаг 46 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

19 цаг 51 мин