“Утгын чимэг”-т  С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс” өгүүллэг тэргүүллээ

2019-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ц.БАЯР Монголын Зохиолчдын Эвлэлээс  хоёр жил тутамд зохион байгуулдаг “Утгын чимэг” шилдэг богино өгүүллэгийн наадам өчигдөр /2019.01.08/ Монголын хүүхдийн ордонд болж шилдэг өгүүллэгүүдийг  тодрууллаа.  “Утгын чимэг-22” наадам  энэ удаа МЗЭ-ийн 90 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Богино өгүүллэгийн нэрт мастеруудыг төрүүлдэг уг наадамд энэ жил 100 гаруй зохиолч  бүтээлээ ирүүлснээс  эхний шатанд 10 бүтээл шалгаран   үлдсэн юм. Тэдгээр өгүүллэгийг уран уншигчид тайзнаа уншиж үзэгчдэд хүргэсэн бол Төрийн шагналт, Соёлын гавьат зүтгэлтэн Б.Догмид тэргүүтэй  шүүгчдийн бүрэлдэхүүн  ажилласан. Шилдгүүдийг тодруулахад тэргүүн байрт  МЗЭ-ийн шагналт, зохиолч , яруу найрагч  С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс”, удаах байранд Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой”, гуравдугаар байранд Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” өгүүллэг шалгарсан юм. Харин М.Уянсүхийн “Алтан хундага”, М.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн”,С.Оюуны “ Тэнгэрийн хүү” тус, тус  тусгай байранд шалгарлаа. Энэ удаагийн “Утгын чимэг” наадамд зохиолч, уран бүтээлчид  сайхан монгол өгүүллэгүүд  сойсон байв.  Тэр дотроос тэргүүн байрт шалгарсан Гурван хэмжээс” өгүүллэг шинэ уур амьсгал, шинэ өгүүлэмж, шинэ хэллэг, зохиомжоороо  онцлог  байлаа. Энэхүү бүтээлийг  Монгол Улсын гавьяат жүжигчин  Г. Равдан тайзнаа уншиж амьдруулсан юм . Энэ үеэр тэрээр хэлэхдээ “ Уран үгийн увидас  намайг хөглөж, залуужуулж байдаг. “Гурван хэмжээс” өгүүллэгийг уншсан нь надад шинэ санагдсан. Өмнө би богино өгүүллэгийн нэрт зохиолчид болох Д.Батбаяр, С.Дашдооров, Д.Намсрай, Ц.Доржготов гээд олон зохиолчийн бүтээлийг уншиж түрүүлүүлж байлаа. Тэгвэл өнөөдрийн С.Дамдиндоржийн энэ өгүүллэг арай өөр. Богино өгүүллэгийн  наадамд шинэ өнгө төрх, шинэ хэллэг оруулж ирлээ.  Тиймээс уншихад ээдрээтэй юм шиг атлаа бас их сонин, олзуурхууштай байлаа. Гүйцэтгэгч уран бүтээлч бидний хувьд сонирхолтой өгүүллэг санагдсан” хэмээсэн юм. “Утгын чимэг”-ийн тэргүүн байрын шагналт зохиолч, яруу найрагч  С.Дамдиндорж “ Гурван хэмжээсээр би хүн өдөр тутам хүний алдаанаас ухаарч,  сурч, боловсорч,  гэгээрч байдаг гэсэн санааг гаргахыг хичээсэн. Өмнө миний “ Чоно тарвагацах” өгүүллэг маань  “Утгын чимэг” наадмын шилдэг аравт шалгарч байсан. Энэ жил  тэргүүн  байрын шагналыг  хүртсэндээ өөрийн хүндэлж явдаг багш нартаа юуны түрүүнд гүнээ талархаж, мэхийн ёслоё” гэсэн юм.   Наадмын хоёрдугаар байрыг  Т.Бум-Эрдэнийн   “Олон болоорой” өгүүллэг үзэгч фэнүүдийн дэмжлэгийг авч алга ташилт тасралтгүй байсан юм. Энэхүү өгүүллэг нь эгч дүүгийн хайр, байгалийн хатуу ширүүн уур амьсгалыг хэрхэн даван туулж дүүгээ аварч өөрөө амиа өгсөн эгчийн бодит амьдралаас сэдэвлэсэн өгүүллэг байлаа.   Нийгэмд охид , хүүхэд хүчирхийлэлд өртөж айдаст автуулж буй энэ цаг үед үүний эсрэг зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн бичсэн “Булангийн зогсоол” өгүүллэг гуравдугаар байранд орсон юм. Тэрээр хэлэхдээ “ Одооноос долоон жилийн өмнө “Нар жаргасан хойно” өгүүллэг маань шидэг аравт үлдэж байсан. Түүнээс хойш анх удаа “ Булангийн зогсоол” өгүүллэг маань тайзан дээр уншигдаж гуравдугаар байранд шалгарсанд сэтгэл өндөр байна. Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойтой давхцан энэ том наадамд ийнхүү эхний байруудад орж байгаа нь бүр ч бахархах сэтгэл төрлөө. Энэ өгүүллэгээр эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн асуудлыг хөндөж өгсөн. Хүний хүсэл мөрөөдлийг битгий мохоогоосой,  эмэгтэйчүүд ямар их эр зориг  хүчтэй байдаг юм  гэсэн санааг гаргахыг хичээсэн. Бараг л 10 жилийн дараа  энэ амжилтад хүрч байна. Манай утгын  чимэг наадмын босго өндөр. Жил бүр нэг л өгүүллэг авдаг” гэж ярьлаа. Монголын  энэ удаагийн богино өгүүллэгийн  наадамд хөдөө орон нутгийн зохиолчид түлхүү оролцож бусдаас илүү цойлон гарч ирсэн нь онцлогтой байв.   Эх сурвалж:www.polit.mn
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

16 цаг 44 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

17 цаг 7 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

17 цаг 11 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

23 цаг 21 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

23 цаг 24 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин