Заамарчуудын шүүх хурал АМГТГ-ын хүсэлтээр хойшиллоо

2018-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
zaamar Ц.БАЯР   “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмстий баг Өвөр Наймган хэмээх газарт “Эрднэсийн эрэг” компанид АМГТГ-аас 2017 онд Ашигт малтмалын тухай хуульд байхгүй журмаар 15 мянган га газарт хайгууль хийх тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүнийг эсэргүүцсэн малчдын тэмцэл өдгөө нэг жил гаруй хугацаанд үргэлжилж одоогоор үлдсэн 3900 орчим га газрыг цуцлуулахаар шүүхэд хандаад байгаа. Төв аймгийн Заамар сумын зүгээс тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмал хайх ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нь нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэсэн мөн малчдын хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэдгээр  АМГТГ-ын дээрх зөвшөөрөлөө цуцлахыг шаардаж өнгөрсөн долдугаар сард Төмөстий багийн таван малчин Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн бүрдэл хангаагүй гэдгээр хоёр удаа нэхэмжлэлийг буцаасан ч өнөөдөр буюу /12.13/ нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хурал болохоор зарласан. Гэвч АМГТГ-ын хүсэлтээр хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Энэ үеэр Заамар сумынханы байр суурийг сонирхлоо.   Заамар сумын ИТХ-ын дарга Ц.Галбадрах: Заамарын иргэд эцсээ хүртэл тэмцэнэ -Нэхэмжлэлийг шинээр сэргээж өгсөнөөр шүүх хурал өнөөдөр болох байсан ч АМГТГ-ын хүсэлтээр хоёр дахь удаагаа хойшилж байна. Бид цуцлуулахын тулд сумаараа нэгдэж ажиллаж байна. Өнөөдөр хуралд оролцохоор 20-оод хүн хөдөөнөөс ирлээ. Малчид, иргэд цаг заваа гаргаад ирж байхад шүүх хурал хойшилж байгаад харамсаж байна. Цаг хожиж хойшлуулаад байгаа нь ойлгомжгүй санагдаж байна. Дараагийн хурал хэзээ зарлах нь тодорхойгүй. Ямар ч байсан энэ асуудал, маргааныг дуустал эцсийн үр дүнд хүртэл бид хуралд ирсээр байх болно.   “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Баярмаа: Журам нь цуцлагдсан учир тусгай зөвшөөрөл дагаад л цуцлагдах ёстой -Өмнөх нэхэмжлэлүүдээр Засгийн  газрыг шүүхэд нэхэмжлэгчээр өгч ашигт малтмалын хуульд байхгүй журмаар хаалттай сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл олгосон гэдгээр Захиргааны хэргийн шүүхэд  давж заалдаж уг журмыг хүчингүй болгож байсан. Одоогийн нэхэмжлэл нь энэ журамд үндэслэн Төмөстий багт олгосон лицензийг хүчингүй болгохыг шаардаж энэ нутагт он удаан жил амьдарч,өвөлжиж хаварждаг нутгийн иргэд газраа чөлөөлж авахын тулд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нөгөөтэйгүүр энэ газрыг сумын ИТХ-аар олон жилийн өмнө орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. Тиймээс сум орон нгутгийн эрх ашиг ч хөндөгдөж буй. Ашигт малтмалын тухай хуульд ч орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хуулиараа тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон. Энэ нэхэмжлэлд хурал хоёр удаа зарласан боловч хоё дахь удаагаа ийнхүү хойшилж байна. Энэ хэрэг үүссэн цагаас хойш бүтэн жил гаруйн хугацаанд малчдыг олон удаа чирэгдүүлж шүүхэд дууддаг.200 гаруй км газраас өөрсдөө машиндаа шатахуун хийх зэргээр зардал өчнөөн гарч буй. Жирийн малчин иргэдийг шүүх ийнхүү чирэгдүүлж хохирсон дээр нь дахин хохироож байна.   Төмөстий багийн малчин Ч.Баттунгалаг: Лицензтэй газар малчдын 0.07 га газар бүгд орсон -Энэ газар нутагт миний өвөг дээдэс, аав ээж минь үе удмаараа60 гаруй жил амьдарсан нутаг. Одоо ч үр хүүхэд бид үргэлжлүүлэн амьдарч байна. Манай мал бэлчээрлэдэг газарт тусгай зөвшөөрөл олгосон. Өнгөрсөн жилээс хойш шүүх хуралд ирж байна. Малаа орхиод л гардаг. Ирэхээр л хойшилчихдог. Хууль мэдэхгүйгээр минь далимдуулдаг юм уу бүү мэд. Нааш цааш байнга явахаар зардал, чирэгдэл их гардаг. Лиценз олгосон аманд зургаан айл бий. Бидний 0.07 га газар бүгд орж байгаа. Цагаанчулуутын ам, чулуун ордын шар энгэр бүгд лицензтэй газарт орж байгаа. Эх сурвалж:www.polit.mn
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

3 цаг 50 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

4 цаг 14 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

4 цаг 18 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

10 цаг 28 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

10 цаг 30 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

14 цаг 20 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

14 цаг 25 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

14 цаг 30 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

14 цаг 35 мин