150 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн золиос болжээ

2018-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “Очир” төвийн зочид буудалд 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийн шүүх хурал БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд өнөөдөр товлогдсон ч хойшлогдлоо. Шүүгдэгчдийн өмгөөлөгч өвчтэй гэсэн эмчийн бичгийг ирүүлснээр шүүх хурлыг ирэх баасан гаригийн 10 цагт хийхээр товложээ. Энэ хэрэг гарснаас хойш жил гаруй хугацаа өнгөрч байна.  Энэ хооронд анхан шатны шүүхэд гурван ч удаа хэлэлцүүлэг хийсэн. Учир нь бага насны хүүхдэд хүчээр  архи цутгасан, амиа алдахад хүргэсэн нөхцөл байдлыг нарийвчлан шалгахаар болсон. Мөн “Очир” төвийг 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх бус  тус  хэрэгт хариуцагчаар татах, сэтгэл санаа, нэр төрөө сэргээлгэх  нэхэмжлэлийг хохирогчдын зүгээс гаргасан юм. Тэгвэл “Очир” төв шүүх хуралд дуудсан цагт ирдэггүй хойрго ханддаг, шүүгдэгчдийн  талаас ч  шүүхэд хүндэтгэлтэй хандахгүй  байгааг хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр нар хэллээ. Улсын  хэмжээнд өнгөрсөн онд 187, энэ оны эхний есөн сарын байдлаар 150 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн золиос болсон гэсэн статистик гарсан байна. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

8 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

9 цаг 19 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

9 цаг 23 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

15 цаг 33 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

15 цаг 35 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

19 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

19 цаг 30 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

19 цаг 35 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

19 цаг 40 мин