“Гацуурт”-ын лицензийг цуцлуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд буцаав

2018-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Ноён уулын бүсэд алтны хайгуул,  олборлолт явуулах   эрх бүхий “Сентерра Гоулд” компанийн дөрвөн лицензийг  цуцлуулах   “Ноён уулаа аваръя”  НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хурал  өчигдөр Улсын Дээд шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн  уг хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Дээд шүүхийн хэлэлцсэн асуудал нь  Нийслэлийн  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  зургадугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0510 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол байсан юм. Анхан шатны шүүх хурлын тухайд   39 удаа хойшилж байсныг монголчууд сайн мэднэ.  Эцэст нь анхан шатны шүүхийн  40 дэх удаагийн  хурлаас  “Сентерра Гоулд” компанийн лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл хариуцагч талаас гаргасан  “Ноён уулын Гацууртын орд дахь дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” компанид өгөх ёстой”  гэсэн гомдлыг хэлэлцсэн Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан  юм. Энэ бүхний эцэст  Улсын Дээд Шүүх асуудлыг  хэлэлцэж цэг тавьсан шийдвэрийг гаргах байх гэсэн олон нийтийн хүлээлт  үүсээд байсан. Мөн Дээд шүүхийн эргэн тойронд цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалт гаргасан  нь анхаарал татаж байв. Шүүх хуралдаан  дөрвөн  цаг гаруй үргэлжилсний эцэст  анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан  Дээд шүүхийн шийдвэрийг  ажиглагчид “Засгийн газрын талд, “Сентерра Гоулд”-д дөрвөн лицензийг өгье гэдэг байдлаар шүүхийн шийдвэр гарлаа” гэцгээж байлаа. Өнгөрсөн хугацаанд  “Сентерра Гоулд” компанитай холбоотой хэвлэлээр цацагдсан мэдээллүүдийн  дотор “Бороо Гоулд”, “Гацуурт” гэх мэт хэд хэдэн газар дахь өөрийн эзэмшлийн лицензийг Сингапурын компанид 35 сая ам.доллараар зарсан гэх мэдээлэл гараад байв. Тэгвэл энэ талаар Дээд шүүхийн хуралдааны танхимд асуулт өрнөсөн  байна. Иргэний нийгмийн төлөөллүүдийн тавьсан асуултад хариуцагч тал “Ийм зүйл болоогүй”  хэмээн хариулсныг тэд “мэлзэж байна” хэмээн үзэж байгаагаа хэлж байлаа. Шүүх бүрэлдэхүүний  зүгээс энэ маргаанд ач холбогдол өгөөгүй. Монголын баялагтай холбоотой, лицензийг нэгээс нөгөөд зарсан асуудал яригдаж байхад Дээд шүүх  тоомжиргүй хандсаныг гайхаж байгаагаа шүүх хуралдаанд оролцсон иргэний нийгмийн төлөөллүүд хэлж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

10 цаг 47 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

11 цаг 11 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

11 цаг 15 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

17 цаг 25 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

17 цаг 27 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

21 цаг 17 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

21 цаг 22 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

21 цаг 27 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

21 цаг 32 мин