Авангард хийрхэл “Оддын өвчин”

2018-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА АНУ-ын Огайо мужийн тансаг зочид буудал. Алдарт “Оттелло” жүжгийн тухай уран бүтээлийн яриа өрнөж байв. Хоолойн чадал, хосгүй авьяасаараа үнэлэгдсэн гайхамшигт тенор хоолойтой дуучин Тито Мерелли дуулах нь лавтай. Гэвч хэн нэгний санаатай үйлдэл байсан уу, Титогийн овжин мэх байв уу. Жүжгийн үйл явдал тэс өөрөөр эргэнэ. Энэ бол Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” жүжгийн эхлэл. УДЭТ-ын уран бүтээлчид 2018-2019 оны үзвэрийн нээлтийн хөшгөө дэлхийн театрын урлагт нэгэн хувьслыг авчирсан “Оддын өвчин” жүжгээр нээхэд бэлэн болжээ. К.Людвиг бол манай үзэгчдэд шинэ танил биш. Учир нь 2009 онд түүний бичсэн “Гол дүрийн амрагууд” жүжгийг одоогийн УДЭТ-ын уран сайхны удирдагч, найруулагч Н.Ганхуяг тавьж байсан юм. Тэгвэл есөн жилийн дараа америк сэтгэхүй дахин манай театрыг чимэх нь ээ. Жүжгийн найруулагчаар Ч.Түвшин ажиллаж байна. Харин гол дүрийг залуу жүжигчин Э.Тодгэрэл, Г.Алтангэрэл, О.Номуун, Н.Баярмаа, Б.Золжаргал гэсэн залуу уран бүтээлчид бүтээж байна. Уран сайхны удирдагч Н.Ганхуяг “2018 он дуусах дөхөж байна. Бид шинэ жил, шинэ оны босгон дээр үзэгчиддээ инээд, хайр, ухаарал хосолсон бүтээлээр бэлэг барих болсондоо баяртай байна.Энэ жүжиг залуу уран бүтээлчдээс өндөр ур чадвар шаардсан бүтээл. Бид залуу жүжигчиддээ итгэл хүлээлгэсэн. Мөн найруулагч маань модерн, авангард урсгалыг барьж авсан нь содон шийдэл байх болно” гэв. Жүжгийн ерөнхий найруулагч Ч.Түвшин “Уран бүтээлч, найруулагч хүний хувьд энэ бүтээлийг тавих хүсэл, эмзэглэлээс гадна нийгмийн шаардлага байсан. Өнөөдөр бид оддын өвчин гэдэг далд ухамсартай болжээ. Хүн өвдсөнөө мэддэггүй юм байна. Үүнийгээ хэвийн мэт хүлээж аваад сурчихаж. Өвчин нь даамжрахаар хийрхэл болдог. Энэ өвчнөөс аврах эм нь хайр энэрэл юм гэдгийг бүтээлдээ тусгахыг хүслээ. Жүжгийн гол дүр Макс бол урлагт донтчихсон нэгэн. Манай уран бүтээлчид энэ жүжигт тоглосноор, жүжигчин хүн энэ бүтээлээс өөртөө олон асуулт тавих байх” гэсэн юм. ЖҮЖИГ ДОТОРХ ЖҮЖИГ   “Оддын өвчин” жүжиг дэлхийн олон театрт амжилттай тавигдсаар иржээ. Энэ бүтээлийг дэлхийд алдаршуулсан нэг шийдэл нь жүжиг доторх жүжиг юм. Тэгэхээр уран бүтээлчид жүжгийн турш хоёр дүр дээр ажиллах аж. Гол дүрийн жүжигчин Г.Алтангэрэл “Би энэ бүтээлд Тито Мерелли гэж Италийн алдарт дуурийн дуучны дүр дээр ажиллаж байна. Бид дэлхийн алдартай дууриудын хэсгээс дуула­хаараа онцлог. Алдарт Турандот, Хозегийн ари гээд л. Манай жүжгийг үзснээр үзэгчид оддын өвчин гэж юу болох, ямар бэрхшээл тулгардаг. Үүнийг хэрхэн давах талаар ойлгох болно” гэв. Авангард жүжгээр үзвэрийн нээлтээ хийж буй УДЭТ-ын хамт олон 2018-2019 онд олон ажил хийхээр төлөвлөсөн тухайгаа энэ үеэр танилцуулсан юм. Уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан тайзны эзэд”, “Бид мартахгүй” арга хэмжээг зохион байгуулахаас гадна хэд хэдэн шинэ бүтээл хийхээр төлөвлөжээ. Энэ талаар ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Бид энэ жил гадны шилдэг найруулагчдыг урьж, туршлага солилцохоор төлөвлөж байна. Үүнээс гадна хүүхдийн уран бүтээлд онцгой анхаарал хандуулна. Монгол ёс уламжлалаа хэрхэн хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээх, уламжлан авч явах тухай уран бүтээлээр дамжуулж ойлгуулахаар зэхэж байна. Мөн зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг тавихаар төлөвлөгөө гарчихсан” гэв.   ДАВСАН ОРЛОГОО УРАН БҮТЭЭЛДЭЭ ЗОРИУЛЖ БАЙНА   УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу “Бид энэ оны сүүлээс давсан орлогоо өөрсдөө захиран зарцуулах болсон. Манай театрын хувьд 300 сая төгрөгийн орлого олох ёстой. Эхний хагас жилийн байдлаар бид орлогоо давуулан биелүүлсэн. Харин давсан орлого болох 100 гаруй сая төгрөгийг “Оддын өвчин” шинэ бүтээлдээ зориулж байна” хэмээн онцолсон юм. Өмнө нь мэргэжлийн урлагийн байгууллагуудын давсан орлого төрийн санд ордог байжээ. Харин өөрсдөө захиран зарцуулах болсон нь цаашдын уран бүтээл илүү чанартай болоход нөлөөлнө гэж уран бүтээлчид ам сайтай байна. Ийнхүү урлагийн ууган байгууллага УДЭТ-ын хамт олон үзэгчдээ хүлээж авахад бэлэн болсноо албан ёсоор зарлалаа. Театр хэмээх ариун сүмд уулзацгаая. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

5 цаг 28 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

5 цаг 51 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

5 цаг 55 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

12 цаг 5 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

12 цаг 8 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

15 цаг 58 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

16 цаг 3 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

16 цаг 8 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

16 цаг 13 мин