Урилга: Монголын Бизнесийн Зөвлөлийн "Хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн"

2014-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголын Бизнесийн Зөвлөл нь 2007 онд байгуулагдан өнөөдрийг хүртэл Улсдаа тэргүүлэгч дотоод, гадаадын 260 гаран бизнесийн төлөөлөх байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага болон өргөжөөд байна.
 
Сонирхогчдын хөл бөмбөгийг дэмжих, хөл бөмбөгийн спортыг сурталчлан хөгжүүлэх, МБЗ-ийн үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын харилцаа холбоог сайжруулах зорилгоор Хөл Бөмбөгийн цомын Аварга-2014 шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг 3 дахь жилдээ Монголиан Пропертис, Трансвэст Монгол байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.
 
Энэ жилийн тэмцээнд 16 баг Аваргын алтан медаль, цомын төлөө өрсөлдөх болно. Тэмцээний нээлтэнд 16 багийн захирал болон удирдлагууд хүрэлцэн ирэх ба захирлуудын дунд зохиогдох хөгжөөнт тэмцээнээр багийнхаа тамирчдыг дэмжин оролцох юм.
 
Мөн тэмцээний үеэр ивээн тэтгэгч Трансвест Монголиа ХХК нь компанийхаа үүсгэн байгуулагдсаны 5-н жилийн ойн баярын хүрээнд хандивын худалдааны үйл ажиллагаа зохион байгуулж олсон бүх орлого “Хөөрхөн Зүрх” хүүхдийн төлөө санд бүрэн зориулагдана.
6
 
Та бүхнийг МБЗ-өөс зохион байгуулж байгаа спортын арга хэмжээ болон Трансвест ХХК-аас зохион байгуулж байгаа “Хүүхдийн төлөө” хандивын үйл ажиллагааг дэмжин оролцохыг урьж байна.
 
Тэмцээний эхний тоглолт  2014 оны 07 сарын 05 өдрийн 09:00 цагаас 5-р дунд сургуулийн  хөл бөмбөгийн талбайд болох бөгөөд албан ёсны нээлтийн ажиллагаа 13.00 цагт эхэлнэ. 
 
Манай тэмцээнийг дэмжин оролцохыг хүсч байгаа байгууллагууд 99197985 болон otgoo@bcmongolia.orgгэсэн хаягаар урьдчилан мэдэгдэнэ үү.
 
 
Дэлгэрэнгүйг хавсралт файлаас үзнэ үү.  

Тэмцээнд:  

Вагнер Ази /2013 оны аварга/

 

Монголиан Пропертис /ивээн тэтгэгч/

 

Трансвест Монгол /ивээн тэтгэгч/

 

Оюу Толгой ХХК /2012 оны аварга/

 

Лэйтон Ази ХХК

 

Орика Монгол ХХК

 

Голомт Банк

 

Хаан Банк

 

Худалдаа Хөгжлийн Банк

 

ХасБанк

 

Глобал Идеас ХХК

 

Камминс ХХК

 

Ард Санхүүгийн Нэгдэл

 

Саммит Компютер Технологи ХХК

 

Монголын Үндэсний Их сургууль

 

Женерал Электрик ХХК компанийн багууд хэсэгтээ тойргоор тоглон Аваргын Цомын төлөө өрсөлдөх болно.

6

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

9 цаг 32 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

9 цаг 56 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

10 цаг 0 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

16 цаг 10 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

16 цаг 12 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

20 цаг 2 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

20 цаг 7 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

20 цаг 12 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

20 цаг 17 мин