Хэн, юуны төлөө С.Зоригийг хөнөөсөн бэ?

2018-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөснөөс хойш 20 жил болж түүний хөшөөнд хамтран зүтгэгчид болон ойр дотны хүмүүс уламжлал ёсоор түүний хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд олон хүн ирсэн байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, түүний найз Чулуунбаатар болон Дархан-Уул аймгаас ирсэн иргэн С.Очирсүх нар юу хэлсэн талаар хүргэж байна.   УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Жинхэнэ захиалагч, алуурчныг нуухыг хэзээ ч зөвшөөрөхгүй -С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн олон үйлдэл гарсан байгаа. Тухайлбал, одоо хоригдож байгаа Т.Чимгээгийн хашаанд цогцос хаяж айлган сүрдүүлсэн байна. Мөн Т.Чимгээг айлгахын тулд хорьж байсан шоронгийн өрөөнд нь гяндангийн хоригдлуудыг шөнө дөлөөр оруулсан байдаг. Ийм мөрдөн шалгах ажиллагаа гэж байдаг юм уу. Тэгээд ч арван хэдтэй, хорин хэдтэй гурван залуу хөдөөнөөс орж ирээд хүний амь хөнөөсөн гэдэг зохиомол хэргээ болихгүй юм уу. Захиалагчгүй хэргийг захиалгат хэрэг гэж ялладаг юм уу. Хажууд нь байсан амьд гэрч Б.Булган гуай энэ гурван залууг танихгүй гэдгээ бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын гишүүд рүү явуулсан. Амьд гэрч нь танихгүй гэж байхад энэ гурав алсан гээд яллагдагч болдог юм уу. Манай хууль, хяналтын байгууллага жинхэнэ захиалагчийг нуун дарагдуулах гэж оролдож байна гэж харж байгаа. Монголын ард түмэн шударга ёс, үнэнийг мэдэхийг хүлээж байгаа шүү. Жинхэнэ захиалагч, жинхэнэ алуурчныг нуухыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлье. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Энэ хэргийн зорилго, үр дүн юу байсан бэ -Өнөөдөр энэ асуудалтай зөвхөн Монголын төр, засаг биш олон улсын парламентын гүйцэтгэх зөвлөл, олон улсын байгууллагууд анхаарал тавьж байгаа. Энэ хэргийн гүйцэтгэгчдийг илрүүлж, шийтгэл ногдуулсан хэдий ч захиалагчдыг нь олж тогтоосон зүйл алга. Ямар учир шалтгаантай, ямар сэдэл зорилгоор энэ хэргийг үйлдсэн нь тодорхойгүй. Өнөөдөр улс төрийн зорилготой байсан уу эсвэл ахуйн сэдэлтэй байсан юм уу гэдэг нь тодорхой бус байна. Ард түмэн юу хүсч байгааг бид адилхан хүсч байгаа. Нэг үгээр хэлбэл, энэ хэргийн захиалагч тодорхой болох ёстой. Энэ хэргийн зорилго, цаад үр дүн юу байсан, ямар зорилгоор энэ хэргийг үйлдсэн юм бэ гэдгийг ард түмний нэгэн адил мэдэх эрхтэй гэж бодож байгаа. Энэ хэргийн захиалагчдыг тодорч, шалгах хүртэл АН энэ байр суурьд хатуу байна. -Прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас энэ хэрэгт оролцохгүй байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Тэгэхээр прокурорын байгууллага үүнийг илрүүлэхгүй байх ашиг сонирхол байна уу. Энэ тал дээр та юу хэлэх вэ? -Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг хуулийн ойлголт энэ хэрэгт хамаарахгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ хэрэг улс орны нэр хүнд, монгол төрийн тогтвортой байх асуудал. Төрийн албан хаагчдын амь нас, аюулгүй байдлыг шийдэх гол асуудал болчихоод байгаа. Тиймээс өнөөдөр хөөн хэлэлцэх тухай ярих асуудал биш. Харин өнөөдөр энэ хэргийн захиалагч, холбогдогчдыг заавал олж тогтоож ард түмэнд ил тод зарлах хүртэл АН хатуу зогсоно. Найз Г.Чулуунбат: Бид ардчилсан нийгмийн үзэл санааг хэрэгжүүлэхийг зорьдог -Би С.Зориг агсантай Москвагийн их сургуулийг хамт төгссөн. Бид хоёр филисофийн чиглэлээр явсан учраас ерөнхийдөө улс төр судлалын чиглэлийг судалж, хамгийн анхны ардчилсан үйл явцыг үзэл санаа, итгэл үнэмшлээр оролцсон. Би “Зориг сан”-гийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Энэ санг байгуулаад 20 жил болж байна. Энэ хугацаанд нийгмийн чиглэлийн олон ажил хийлээ. С.Зориг нийгмийн ухааны багш байсан учраас бид “Зориг сан”-д хийж гүйцэтгэсэн зүйл ерөнхийдөө нийгмийн хөгжил, сайн сайхан үйл ажиллагааг явуулах юм. Тиймээс бид 2600 гаруй оюутныг дотоодын тэтгэлэгт, 4500 гаруй хүнийг нийгмийн хөгжлийн хөтөлбөрт хамруулж чадсан. Энэ хүмүүсийг нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах байх гэж найдаж байгаа. Энэ үйл ажиллагаа цаашид ч үргэлжилнэ. Бид олон чиглэлийн хүмүүсээс бүрдсэн УЗ-тэй. Анх “Зориг сан”-г 100 гаруй улстөрч, эрдэмтэд, сайн дурын хүмүүс үүсгэн байгуулсан. Үүндээ С.Зоригийн санаачилж байсан нийгмийг эрүүлжүүлэх, зөв гольдролд явах, энэ нь эргээд иргэдийн өөрсдийнх нь хүсэлд тулгуурласан ардчилсан нийгмийн үзэл санааг бид хэрэгжүүлэхийг зорьдог. Дархан-Уул аймгийн иргэн С.Очирсүх: Энэ бол улс төрийн аллага -Илэрдэггүй хэрэг гэж байдаггүй. Эрт, орой хэзээ нэгэн цагт заавал илэрнэ. Үүнийг Монголын ард түмэн үнэхээр хүсч байгаа. Хамгийн гол нь буруу замаар, буруу оношоор, ард түмний олон жилийн хүсэлтийг цэглэхийн тулд гурван хүнийг хэлмэгдүүлчихлээ. Хүн цагаа тулаад ирэхээр их хүч гардаг, их айдаг. Тиймээс яагаад орилоогүй юм бэ. Үүнээс гадна яагаад хурууны хээ байхгүй байна вэ. Заавал хээ байх ёстой. Гэтэл мэргэжлийн алуурчинд гарын хээ байдаггүй. Хүнд хүчин зүйл гэж байдаг. Заавал эрдэмтэй, боловсролтой хүмүүс оргилд нь гардаг юм биш. Олон түмэн дотор чинь тэдний хараагүйг харж, ойлгоогүйг ойлгосон ганц нэг хүн байж магадгүй. Би энд өөрийнхөө таамаглалыг магадалж үзэх гэж ирсэн. Хэрэв миний таамаг зөв байвал би гэдэг хүн арчуулж мэднэ. Гэхдээ энэ бол улс төрийн аллага. Эх сурвалж www.polit.mn  
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

11 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

34 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

38 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

6 цаг 49 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

6 цаг 51 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

10 цаг 41 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

10 цаг 46 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

10 цаг 51 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

10 цаг 56 мин